Skip to main content

Бүгдийг нь чөлөөллөө

Гэмгүй явахад минь гүтгэсэн танихгүй хүмүүсийг уучилсан
Гишгэсэн мөр бүхэнд минь алдаа байдгийг ойлгосон
Гэгээ татуулан явахад минь атаархсан найз нөхдөө ч уулчилсан
Гэрэл байгаа газар сүүдэр байдгийг ойлгосон
Намайг гомдоож зүрх зүссэн хүн бүхнийг уучилсан
Яахав дээ хүн л юм чинь гэж цагаатгасан
Нартад олон хүнийг гомдоосон өөрийгөө ч бас уучилсан
Яалтай ч билээ дээ залуу нас минь гэж цайруулсан
Би уучилсан…


2013 он одоо яах ийхийн л зуургүй л дууслаа. Энэ онд тохиолдсон таатай тааламжгүй үйл явдлуудаа нэгтгэн дүгнэж энэ ондо үлдээхийг нь үлдээж ирэх онд засаж залруулаж болохыг тэмдэглэн авж хэрэгжүүлнэ ээ. Юун түрүүнд УУЧЛАЛ гэдэг зүйл байх нь зөв гэж үзлээ. 


Гомдол, цөхрөл, үзэн ядалт гэдэг нь сэтгэлийн зовлон. Сэтгэлдээ энэ олон хар барааныг хадгалаад санах бүртээ эмзэглээд юу хийх билээ?. Уучилал гэдэг буруу юм хийсэн хүнийг өөхшүүлж байгаа мэт боловч Би өөртөө хайртай болохоор өөрийгөө зовоохыг хүсэхгүй байна. Бүгдийг нь чөлөөллөө.
     Намайг эмзэглүүлсэн үйлдэлдээ харамсаж байгаа хүн байгаа шүү ээ. Тэр хүнд уучлал боломж болж баярлуулна. Харин би ахиад хэзээ ч намайг гомдоохгүй нэг хүнтэй болно. Гомдоосондоо харамсдаггүй хүний хувьд би ганцаараа зовогч. Үйлийн эзэн зовоогүй байхад би хүний өмнөөс зовох утгагүй санагдаад байна. Зовлонтой байнгаа сэтгэл мэрдэг сэргэг байна гэж үү? 
  Хангалтай сайн байж бүх төлөвлөгөөг биелүүлж чадаагүй, үг үйл хоёр чинь зөрсөн ч гэсэн өөрийгөө ч бас уучиллаа. Өмнөх жилээс Илүү сайхан байсан гэдэгт чинь итгэж байна.  Ирэх жилд Илүү сайн болно гэдэгт чинь ч итгэж байна 

Comments

Popular posts from this blog

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

Санаж явахад илүүдэхгүй үгс

Энд тэдээс дуусан сайхан агуулгатай өвөрмөгц хэллэгтэй  сэтгэлд хүрсэн  ишлэлүүд байгаа юм аа. Бөөнд нь оруучихая. Бодож байснаас арай л их бичвэртэй болоод байх шиг байна. ЮУ ХЭЛЖ БАЙГААГААС НЬ ИЛҮҮТЭЙ ЯАЖ ХЭЛЖ БАЙГАА НЬ ЧУХАЛ Ш ДЭЭ   ************************************************************** Сэтгэл байвал усан дээр ч гал асаана Сэтгэл дутвал тосон дээрч гал асахгүй  ***************************************************************** Түүхэндээ төв халхуудын сор сор хүмүүсийг хамгийн их устгаж байсан нь тодорхой ба йж байгаа царайнаас нь харахад л... *************************************************************** Үг бол амьтай бас сүнстэй. Тэр хэрээрээ бидний хувь заяаг хөтлөж, хөглөж байдгийг сануулах гэсэн юм аа.  Монголчууд бид чинь эртнээс агуу их билэгдлийн философтой амьдарч, түүгээрээ оршин тогтнож ирсэн ард түмэнсэн дээ уг нь  Амны билгээс ашдын билэг үүснэ гэж байгаа юм ш дээ. **************************************************...

Зүү Утас

Өнөөдөр хичээл тараад гадаа ийм сайхан байхад алхаад харья гэж бодоод л явж байлаа. Тэгсэн нүдний буланд нэг дэлгүүрийн хаяаг тороод болддоггүй шүү. Туслах материалын дэлгүүр гэх юм уу тийм дэлгүүр байсан юм. Жижиг шүр зүү утас даавуу бүс тоног гээд л тиймэрхүү юм байдаг.Тэгээд орж 2цаг шахуу байж байгаад гарч ирлээ.    Хууч сэдрээд үйл урламаар болоод баахан л юм авчихлаа. Тэгээд оройжингоо нөгөө хэдтэйгээ ноцолдож инээдтэй инээдтэй л юм хийлээ.  Ойрд ерөөсөө гар хүрээгүй байсан болохоор сайхан байлаа.   Эмэгтэй юм гэсэндээ бас зүү утас нийлүүлэх дуртай байх юм аа чаавааас :) .  Хөдөлмөр гэдэг хичээлд олон жил суусан ч  ганц сурсан юм нь зүү ороох оёдлоо байсан юм Тэгсэн бүүр мартах шахсан байна ш дээ.Тэгээд өөрийн дуртай жакэтны дотор энгэрт нь нэг жаахан арга билэг оёчихлоо.     Нетээр жаахан хайж зураг харсан чинь нэг хүн нөхрийнхөө хослолын энгэрт love you гээд оёчихсон зураг хөөрхөн санагдлаа. Би бол цамцных нь ханцуйн товчны...