Skip to main content

Posts

Showing posts from 2014

Киноны хур буусан өдрүүд

   Киноны даллага авахуулсан мэт өдрүүд өнгөрлөө. Тойроод л байдаг зарим кинонуудаа барьж авч үзлээ, дээхний зарим киног эргэн дурсаж ч үзлээ. Ханд нь дарагдав гэгчээр одоо кино үзэх хүсэл алга болов бололтой. . .." It's a Wonderful Life","One day","If i stay","The theory of Everything"," Love Rosie"......гээд нилээн урт жагсаалт гарах байхаа.  ". Love Rosie" киног нь үзэхээс гадна номыг нь уншсан. Ном нь яах уу арай дэлгэрэнгүй байсан ч гэсэн. Миний бодлоор лав кино нь хамаагүй илүү. Номон дээрээ олон жил сунжирсан бол кино нь арай л цөөн жил гэх юм уу ☺. Тэгээд доорх зүйл их чухал юм шиг санагдлаа.   " Зүрх   сэтгэлийн асуудалд нээлттэй шулуухан байх нь хавьгүй дээр юм байна. Алдчихвы, улам өөрөөсөө холдуулчихвы, үүнээс доордуулчихвы дээ гэж айгаад түрүүлж ам нээтэл нь хэт удаан чимээгүй байх ямар ч хэрэггүй. Таалагдаж байна сонирхож байна миний бодож байсан хүн биш байна гээд ч юм уу ер нь яг ямар байгаагаа

Сэтгэл

Сэтгэл түмэн чанартай болов уу? Баярлаж хөөрч уурлаж бухимдаж атаархаж өрөвдөж гомдож өсөлж.....гэх мэт уртаас урт төгсгөлгүй олон элдэв шид үзүүлнэ. Сэтгэлээс үнэнхүү тэр олон зүйлс гардаг гэж үү? Ямагт хувирал явагдаж байдаг химийн урвал шиг гэж үү? Санаа зөв байхад заяа зөв. Юун түрүүн сэтгэлээс гарах энэ бүхэн бол мэдрэмжээр илэрдэг. Таван мэдэрхүй түүндээр зургаа дахь мэдрэмж болон бодол санаа нэмэгдээд эдгээрээр дамжин бүхий л мэдрэмж төрдөг. Мэдрэмж сэтгэл хоёр нэг зүйл яавч биш. Гэхдээ тэд хоорондоо тэс хамааралгүй зүйлүүд ч бас биш юм. Мэдрэмж янз бүр өссөн орчин аж байдлаас хамаараад тогтох хэн нэгнийг дагах тухайн нөхцөл байдлаас хамаарах Ер нь тогтворгүй ихэвчлэн хөдөлгөөнд оршдог. Сэтгэл болон Оюун ухаан бол харин дээрх бүгдэд хариу өгч яаж илрэхийг нь удирддаг.    Хүний сэтгэл өөрийн мөн чанараа хэзээ ч үл алдна. Хэрвээ тиймгүйсэн бол уур гарна гомдол тайлагдана тайван амгалан болно гэдэг ойлголт байхгүй. Нэг уурлаж нэг гомдсон бол тэр чигтээ л тэр т

Хайрлах...

   Гайхалтай сайхан хайрыг олж тэрхүү хайрыг яг тэр шинэхэн халуухан хэвээр нь насан туршдаа хадгадгалж хамгаалж явмаар бна уу? Тэгвэл энэ бичвэр таньд хэрэг болохуйц санаа байж мэдэх юм. Өнөөдрийг хүртэл өөрийн олж мэдсэн дуулсан зүйлсээ цэгцлэх гээд үзье. Хайрыг би асаж буй ил галтай зүйрлэх дуртай. Их төстэй юм шиг санагддаг юм. Гал асалтын өөр өөр үе шатууд ХАЙРанд ч бас байдаг юм шиг ажиглагддаг. Хүмүүсийн мэддэг хайрын үндсэн доорх гурван үе шат байдаг болов уу  Сохортлоо дурлах үе   Хэн хэнээ таних үе  Дасаж ижилсэх үе 1, "Сохортлоо дурлах" энэ үеийг хүмүүс сайн мэддэг. Галзуу мэт дурласан үе, хайртай хүнээс нь өөр юу ч харагдахгүй болж, элдэв сул тал, бусад бүх зүйлийн тухай түй ч бодохгүй, зүгээр өөрийн болгосон нь, хамт байх нь чухал санагдах үе. Өөрөөр хэлбэл дүрэлзэн асаж эхлэж бүй үе. 2. "Таниж байх" энэ хамгийн чухал хандах ёстой үе. Насаараа өөртөө дурлуулж байх уу? үгүй юу? гэдэгээ шийднэ. Хэн хэнийхээ халуухан сэтгэлд ус хийчихэ

Хугацаа / Time

Цаг хугацааны үнэ цэнэ. 1 жилийн үнэ цэнийг ухаарахыг хүсвэл Жилийн эцсийн шалгалтандаа унасан оюутнаас асуу. 1 сарын үнэ цэнийг ухаарахыг хүсвэл Хүүхдээ дутуу төрүүлсэн эх хүнээс асуу. 1 долоо хоногийн үнэ цэнийг ухаарахыг хүсвэл Долоо хоног тутмын сэтгүүлийн редактораас асуу. 1 өдрийн үнэ цэнийг ухаарахыг хүсвэл Зургаан хүүхдээ тэжээдэг эцэг хүнээс асуу. 1 цагийн үнэ цэнийг ухаарахыг хүсвэл Болзондоо ирчихээд хүлээж байгаа амрагаас асуу. 1 минутын үнэ цэнийг ухаарахыг хүсвэл Галт тэрэгнээсээ хоцорсон зорчигчоос асуу. 1 секундын үнэ цэнийг ухаарахыг хүсвэл Золгүй явдлаас азаар амьд гарсан хүнээс асуу. 1 Доль секундын үнэ цэнийг ухаарахыг хүсвэл Олимпын мөнгөн медаль авсан хүнээс асуу.  *-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-**-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-* .....Хаана Үнэн байна тэнд Итгэл Хаана Итгэл байна тэнд Сэтгэл Зүтгэл Хаана Зүтгэл тэнд Үр дүн Хаана Үр дүн тэнд тэнд Амжилт Хаана Амжилт тэнд Бахархал Хаана Бахархал тэнд Хүндлэл Хаана Хүндлэл тэнд Сайн Са

Санаж яв.

   Эрт урьд цагт нэгэн шувуу цагаан сарнайд дурлажээ.тэр сарнайд үнэхээр хайртай байсан учир сэтгэлээ илчлэхээр шийдэж очиход сарнай түүнийг ер тоосонгүй .Гэвч шувуу шантралгүйгээр өдөр болгон ирж гуйна.Шувуу хайрынхаа төлөө цаг ямагт тэмцэж байсан уир Сарнай:Би улаан өнгөтэй болох тэр цагт л чамайг хайрлах болно гэжээ.цагаан сарнай өнгөө солин улаан болно гэдэг нь бүтэшгүй зүйл байсан учир шувуу зориг гарган өөрийн далавчаа гэмтээн цагаан сарнай дээр хайр итгэл шингэсэн бүлээн цусаа дусааж улаан болгож орхилоо.Тэр үед л сарнай шувууг өөрт нь ямар их хайртай байсныг ойлгосон ч хайрынхаа төлөө үнэнчээр тэмцсэн хөөрхий шувуу аль хэдийнээ хорвоог орхисон байлаа. ------ Хожимдсон ухааралтай учрахгүйн төлөө таныг хайрлаж буй хүний хайр болон мэдрэмжийг хэзээд хүндлэх хэрэгтэй.

БИ-гийн Чанар2

   Миний тухай одоо мэдэж байгаа чинь хангалтгүй. Чиний харж байгаа зүгээр л миний нэг тал. Чиний мэдэхгүй хичнээн их чанар байгаа гэж санана!? Нүд чинь ч шалихгүй ш дээ миний 30%ийг л харав уу үгүй юүтэй л. ....Тэр бүхнийг таарсан бүхэндээ дэлгээд явдаг нь ч биш.  Сайн муу аль аль нь нийлж намайг дүүргэж байгаа. Тэгээд ч дэлгэсэн тэрлэг шиг нээлттэй байх албагүй.  Энэ зүрхний гүн рүү мөн чанрын араас шинж чанраар л хөөж яваа хүн. Түүнээс нээх түмэн олонд балайгаа зарлаад яваа асуудал биш. *-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-* Гомдол төрөөд уур хүрээд таагүй болоод ирэхээрээ. Би өөрийгөөө дотогшоогоо орох гээд хураагдаж ярих нь багасж байгаагаа мэдэрдэг.Хэн хүнээс зайгаа бариад л гэнэт төв царай гаргаад хууль дүрэм яриад унах нь энүүхэнд хэхэ. Дэнүү жаргалтай болохоороо гүймээр сэнагддаг. Удан гүйж чадахгүй л дээ. Гэхдээ л нөгөө хөл газар хүрэхгүй байгаа юм шиг... Бүх юм дэндүү хайр татам санагдаж инээмсэглэл нөмрөн гүймээр...гүйх тэр мэдрэмж :) *-*-*-*

БИ-гийн Чанар

Зожиг+Дотогшоогоо = Нэг л биш юмаа.   Энэ хоёр араншин нэг хүнд зэрэг байхаараа үнэхээр асуудал болоод ч байгаа юм шиг.   Би өөрөөсөө болж өөрөө ичээд байх юм. Онц чухал хүмүүстэйгээ холбоо сүлбээтэй амьдрал даа. Таг болчих юм тэгээд удчихаад ярихаас санаа зовоод байгаад л юм. Халуун шинэхэн дээр нь санаа зовох асуудалгүйгээр зохицуулчиж бай мэдэв үү.   Энэ үнэн бүтэхгүй нөхөр байна, надад дургүй юм байгааз, намайг тоодоггүй л юм байна, өөр чухал хүмүүстэй л юм байгааз түүнээс өрөөндөө  ганцаараа юу хийдэг юм гээл л янз янзаар өөрөөсдийнхөө хүсснээр л боддог байх даа. Тэгсэн мань хүн үнэндээ өрөөндөө ганцаараа шахуу янз бүрийн юм хийгээд л ухантаад сууж байдаг байхгүй юу? Холбоо барихгүй ч байгаа нь гэсэн дургүй дээ бишээ....зүгээр л чадахгүй дээ гээд ойлгочихоо.    Надад тийм фаблик байх авьяас заяагаагүй л байхгүй юу. Хүний бичсэн юманд дуртайяа хариу бичиж тавьсан саналыг нь дуртайяа хүлээж авдаг л биз дээ.АЙН?    Гэхдээ санаачлагаараа холбоо сүлбээтэй байх чана

Ёс Зүй +

......Хичээлээ тараад ирж байлаа. Яг гэрийн хажуугийн гэрлэн дохион дээр замын хоёр талд  хэдэн хүн цугларчихсан хүлээж байлаа. Ногоон гэрэл ч удаан хүлээлгэсэнгүй.     ...Урдаас ирж байсан хоёр хүүхэд гэнэт уулзвар луу гүйчихлээ. Гайхаад харсан чинь яг тэр уулзвар дээр нэг машин зогсчихсон байна. Хоёр хүн түрж байгаа ч олигтой ахиж замаа чөлөөлөөд зогсож чадахгүй байсан юм байна. Тэгээд нөгөө хоёр ч гүйж очоод 4үүлээ дор нь түрээд үүлзвараас гаргаад зогсох боломжтой газар хүргэсэн.     Хэн ч тэр хоёрыг очиж хамж гэж хэлээгүй дуудаагүй байхад замын голд машин нь зогсоод хоёр хүн түрж дийлэхгүй байгааг нь харангуутаа гүйж очоод түрэлцэж байна гэдэг нь үнэхээр сайхан юм. Саяхан 100н чухал сэдэв- ёс зүй гээд нэвтрүүлэг үзсэн юм л даа. Түүн дээр Ганбаатар гуай "Биднийг ёс зүйтэй юм хийхийг нүдээрээ харж өссөн хүүхэд том болоход нийгэм ёс зүйтэй болно" ч билүү нэг үг хэлсэн  нь үнэхээр үнэн шүү. Ёс зүй гэдэг маш чухал зүйл. Уг нь бол манайхан хамаагүй ёс зүйтэй

♥♥

   Өглөө сэрээд багштай цай чанаж уулаа. Тэгээд ээжтэйгээ ярилаа. Тэгсэн ээж "миний хүү өдөр бүр арвайн гурил идэж байгаарай" гэнэ ээ. "Заа.... яагаад ээжээ " гэсэн чинь "урт насалдаг гэнэ ээ миний хүү бага гэлтгүй өдөр бүр идэж байгаарай" гэх юм   . ..... Хөөрхөн юмаа ээж минь өөрөө л урт наслах ёстой байтал намайг урт наслаасай гээд дуулсан юмаа хэлэх юм. Эхийн сэтгэлийг юу ч орлохгүй ээ гэж..... намайг урт наслуулж яах гэж ч байгаан, яагаад намайг урт наслаасай ч гэж бодсон юм бүү мэд. Дуулсан харсан хамгийн сайн сайхан гэснийг л наддаа харамгүй хэлэх юм даа та минь.  Хайр гэдэг үүнийг л хэлэх байх "Өөрийгөө хэн нэгний төлөө ямарч хариугүйгээр зориулж түүндээ сэтгэл нь маш хангалуун байх". *-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*--*-*-* Хэнийг ч шүтэх шаардагагүй Хийсэн үйлийг нь хүндлэж бай Ингэж чадвал ямар нэг юманд баригдахгүй... Шүтэхүйгээс ангижрач гэмээнэ Дээд туйлыг нэг юмаар хэмжихгүй Хязгааргүй луу тэм

Санаж Яваарай

 Миний Хайр гээд киног гоё кино байсан үзээрэй гэж нэг найзынхаа хэлснээр үзье гэж бодтол онлайнд лав орж ирээгүй л байгаа юм байна.  Тэгээд үзсэн хүний сэтгэгдэл уншлаа. Бас ортой л юм шиг санагдлаа. Залуу хосууд минь ээ '''''....... Ийн өгүүлэв: /нэрийг нь нууцлав/ Өнөөдөр миний хайр гэдэг киног үзлээ. сэтгэл санаа тогтворгүйдээ ч тэр үү киногоо үзээд зөндөө их уйллаа бас их олон зүйлийг ухаарлаа. үнэхээр л хүн алдсан хойноо юутай байснаа ухаардаг юм байна. ийм сайхан киног бүтээж олон хүнд ухаарал хайрйлсан та нарт баярлалаа. Би түүндээ хайртай гэж, надаас битгий яваач гэж гуйж чадалгүй бардам зандаа дарлагдаж, түүнийгээ н амайг гээд иргээд ирэх болвуу гэсэн өчүүхэн бодолтойгоо хатаж байх шиг байна. Алдахыг хүсэхгүй байгаа хэрнээ өөртөө буруу хүлээлгэж чадалгүй би чамд хайртай гэж бардам хэлж ч чадахгүй би арчаагүй юм. Хайр гэж санаж шаналхын нэр юм уу? аль эсвэл хардаж хоосон бардамналыг төрүүлж, хатаж буй цэцэгийг наранд тавихыг хэлэх юм уу? Хайраа чиний үг

9/1

Ес дүгээр сарын нэгэн Өглөө хоёр дүүг нээлтэнд нь хүргэж өглөө. Ямар хөөрхөн юм бэ жаахаан маамуунууд ... ээж аавууддаа хөтлүүлээд сурагч болох гээд л... зургаан жилийн хөдөлмөр нь сургуулийн босго давах гээд л... нөхдүүд юу болоод байгааг мэдэж байгаа ч юм уу үгүй ч юм уу!?... хүүхдүүд ангийхандаа яарч хэн ямар болсон бол? би өсөө боловуу? ... гэлцэн биестээ яарсаар уулзаж байгаа нь... бүх юм нь цоо шинэхэн... эргээд олдохгүй сайхан мөчийг харж нилээд зогслоо.   Оюутнууд хүртэл хөөрхөн гэдэг нь эргэлдээд л байж байгааг нь... сайхан ч нас болдоо... би нээрээ том болчихжээ.    Сургууль янз бүрийн л байх юм. Хүмүүс ч гэсэн дээ. Хүүхдүүдээ ялгаж сургах гээд л төлбөр мөнгийг нь өсгөөд л... тавь жаран хүүхэд нэг ширээнд гурвалж энэ тэр байхад... би ямарт нь өгдөг болох вэ?!!!!!!! ....Аргагүй л дээ. Хүүхэдийнхээ боловсролд мөнгө зарцуулах зөв л дөө гэхдээ бас учиртай байх хэрэгтэй л болов уу? ... Бритш скул американ скулд ч юм уу өгмөөр л байна ш дээ... Үнэтэй эд эдэлдэг л байг л дээ.

Урам Хуга!!

   Би ч ёстой найгүй ЗОЖИГхүн болчихжээ дээ.  Энд хамт байхгүй болохоороо л найзуудтайгаа холбоогүй байдаг байх гэж бодсон чинь бишээ угаасаа л хүнтэй холбоо барих даа ИХ муу хүн юм байна. Тэр нь бүүр даамжираад ужиг болчихсон байна. Утас дуугарвал авч яридаг болохоос өөр ямар ч үйлдэл алга......   Ер нь найз гээд байхаар ч хүн алга ч юмуу амраад явцан ч юмуу. Хамт үзэлцээд л бужигнаад байхгүй бол надад орон зай ч гэж байхгүй болчихсон юм шиг.......хэсэг сайхан байсан ч одоо бол зүгээр л буцаад явмаар эсвэл гэрээсээ хамраа ч цухуйлгахгүйгээр баймаар байна..... Дахиад хэдэн жил хол байвал эргээд ирэх энд амьдрах хүсэл надад төрөх болов уу? заа яахав аав ээжээ гээд л байя гэвэл байх л байх даа.    Би ч тэгээд усан хаясан чулуу зан гаргаж сураагүй биш дээ. Ер нь л би нэг тийм хүн юм байлгүй дээ....нам чимээгүй таг болчихдог.... уурласан, гомдсон, тоохгүй байгаа, зугтааж байгаа нь ялагдахгүй...  ....Юун таних танихгүй хүн.... бүүр аав ээж ах эгч нар хүртэл цаатахнаас чинь сурагтай юу

Агаарт

Агаар дээрээс Өндрөөр нисэхэд хүн бүрт янз бүрийн л бодол төрдөг байх. Хамгийн анх харахад их гүн  сэтгэгдэл төрж байлаа.  ....16мянган км дээрээс юу бодогддог вэ?.... Үүлс тээр доор цөн түрж байгаа мэт харагдана. /Цөн түрэх гэдэг нь хавар болохоор их гол гэсэж ус мөс цас холилдон урсахыг хэлнэ зөв үү хэхэ. Их голуудаа хадлаа даа гэж болохоор их голууд голгүй хөлдөхийг хэлдэг зөв үү :)/ ... Хөвсөлзсөн зөөлхөн дунд нь сэлээд л шумбаад л явж баймаар их сайхаан.... ...Үүл далайн түвшнээс дээш ... км завсарт хоёр давхарга үүсгэн байдаг гэж заалгасан боловч, Яг үүлсээс дээгүүр хэзээ ч бороо цас ордоггүй аянга цахилгаан цахидаггүй гэж бодож байсангүй. Бороо орохоор золтой л сансраас орж байгаа чинээ санаж байсангүй хэхэ.  Ер нь үүлнээс дээш яг юу байх уу гэж бодож байсан юм болов уу? ... Яалтчгүй од мичид байгааг нь л мэддэг байсан юм...Уг нь одон орон сансар ертөнц байгалийн зохирол гээд сонирходог хүн шиг л байсан юм :P  ...Бас бүх юм ийм жижигхэн... амиа тавьж насаа зориулж байж а

Сэтгэгдэл

 Яг бөөн шалгалт болохоор л үзэх юм гэнэт их гарч ирэхийг нь яана гээч тэр бүрийг нь цаг гаргаж байгаад амжуулаад үзээд байх юмаа ядаж байхад нь ☺☺.  Ярилцдагын хур буусан л өдрүүд байлаа. Чухал гэж надад санагдсан санаанаас нь дурдвал: "Сайн уу Сайнаа" жүжигчин Одноо орсон дугаарыг үзлээ .       "Минй хайрыг, бидний хайрыг хэн ч шүүх эрхгүй ш дээ. Цаг хугацаа л шүүнэ үнэн худлыг, хайр мөн биш, буруу зөвийг. Ер нь бол амьдралд нэг зүг рүү л харах хэрэгтэй мөн бие биедээ хайртай байх хэрэгтэй. Өөр хэний юу ч хэлэх ерөөсөө хамаагүй.    Хүмүүст таалагдахгүй байж болно, хэн хэндээ хачин их таалагддаг байж болно ш дээ. Тийм болохоор л бие биенээ хайрласан байгаа тийм байж л хамт амьдарсан  байгаа..... Зорилго нэгтэй байгаа бие биенээ хүлээн зөвшөөрсөн байгаа. Ер нь бол эцэсийн эцэст хамтарч амьдарна гэдэг бол бие биений хүлээн зөвшөөрсөн хүндэлсэн ямар нэгэн шүтмээр юмыг нь харсан байгаа...... хоёр хүн шүтэн барилдлагатай бол илүү тохирдог байх гэж би боддог. Нэгнээ хүнд

Тэмдэглэл хөтлөх

   Ямар нэг юмнаас нэг сонсоод орхиж боломгүй өөрөө дахин тунгааж бодох хэрэгтэй гэж санагдсан зүйлсээ тусдаа тэмдэглэж авч байгаарай. Энэ маш  их ашигтай. Бид л анзаардаггүй болохоос олон олон зүйлийг бидний эргэн тойронд хүмүүс яриж бидний чихэээр урсаад л орж л байдаг. Нээрээ тийм шүү гэж бодсон ч гэсэн эргээд нэг тунгааж тархиныхаа мэдээлийн тасагаас мэдлэгийн тасалгаанд шилжүүлэхгүй бол бүдгэрсээр бүдгэрсээр мартагдчина. Мэдээлэлийн тасагт өдөрт хичнээн их мэдээлэл орж гарч л байгаа. Тиймээс чухал гэж үзсэнгүүдээ тэмдэглэж байх нь зөв юм.    Хичнээн цагаа үрж хүмүүсийн ярилцлага үзээд ном уншаад....... мэдмээр бодмоор л юм байна их зөв юм яриж гээд өнгөрөх биш шүү.... дараа дахиад бүтэн нэг хоёр цагийн юмыг үзэж чадахгүй ш дээ үзсэн ч гэсэн хайран ч цаг болно. Тэрэн дор товч хэдхэн үгээр ч гэсэн тэмдэглээд авч байгаарай!!  .....Бүтэн 100 хуудас 100 мин хэрэгтэй юм байдаггүй. Тайлбарлах ойлгуулах гэж эргэлдүүлсэн хэсэг ихэнх хувийг эзэлдэг. Нэг уншаад ойлгосон бол

Цээжинд минь хүч хуралдаж байна.

   Газар эзэмшүүлэх хуулийн төсөл батлах асуудалаас болж нилээн шуугиан дэгдэж байна. Энэ бас л зэвүүн байгаа шүү. Сурцаараа нөгөө хэд чинь WORLD CUP далимдуулчихсан хулгайч муур шиг гэтчихсэн байж байна. Ямар нэг наадам болохоор ч юм уу ямар нэг баяр наадам дайруулаад анхаарал саринуулж байгаад л нэг хууль баталчихдаг балиар амьтад байгаа юм даа.    Тээр жилийн 7сарын1нд яалаа даа. Хүмүүс бухимдаад тэсрээд ирэхээр хүмүүсийн анхаарлыг гол зорилгоос нь холдуулахын тулд реклам хийж 5хүн буудаж унагасан. Бүхэл бүтэн таван хүний амиар айдас төрүүлэн яах гэж бид эдний эсрэг зогсож байгааг нь мартагнуулж хүчийг нь сулруулсан. Угаасаа тэгэхгүй бол дийлдэхээргүй бүгдийг нь унагаж хөмрөхөөр хүмүүс их хүчтэй эсэргүүцэж нилээн хурцадмал байсан.  Даргын суудалдаа ийм л хайртай улс. Тэгээд л сүүлдээ би чи буудсан гэж хэрүүл хийж хүмүүсийн анхаарлыг өөр хэрүүл дээр төвлөрүүлсэн биз дээ. Ийм л зэвүүн хүнд гарууд шүү. Буурны занг эзэн нь андахгүй гэж бид одоо бага ч гэсэн мэдээд байна аа   Яаж өөр

Бас Нэг......

Тиймээ би ч бас сайхан жаргалтай хэнд ч лай болохгүй харин ч дэм болж амьдармаар байна. Сайхан амьдрал гэдэг чинь А зэрэглэлд гэртэй, сонгодог урлаг сонирхож том жип унаж хүүхдүүдээ хувийн сургуульд сургаж өөрөө үнэтэй эд хэрэглэж даргын суудалтай зууралдаж далайн хөвөөгөөр хэвтээд явах юм уу Эсвэл бүүр эсэргээрээ юм уу Чойном гуайн Жаргал зовлонг сайн сонсоод нэг үзээрэй. Сонсоод сонсоод өөр дээрээ тусгаж авдаггүй хүн нь даана ч олон л доо. Тархи гэдэг өөрөөр их мундаг юм шиг боловч бас яг цагаа тулаад ирэхээрээ хариугүй хайрцагнаасаа давж хардаггүй эд байгаа юм. ...Бүүр багаасаа /яснаасаа гэх нь бас хаашаа юм дээ арай ясанд нь ороогүй байгаа байлгүй./ ийм юмыг л сайхан амьдрал гэнээ гээд хайрцаглагдчихсан  юмыг яалтай билээ.    Ийм хүмүүс бас байна байна.  Нийтийн олонхын сайхан гэж үзэж байгаа бүхнийг л цогцлоовол гоё сайхан амьдарна гээд....дуртай дургүй байх нь хамаагүй тэр зүйлсийг л цуглуулах гээд араас нь нойр хоолгүй хөөцөлдөөд  түүнээсээ болж бөөн бөөн б

Ойрд

" Ялаан үлгэр" Нэг ялаа өвчин тусаад Нээг их ядарч гэнэ. Нэг гарагийн настай болсондоо Нэлээд их зүдэрч гэнэ. Чингээд өөрийнхөө энэ тавиланд их гундаж гэнэ.   Тэгээд хорвоод 24 хоног ялаа амьдардаг байхад яахаараа намайг нэгхэн нарны хоногтой болгочих вэ? гээд уйлсаар байгаад тэр хоногоо бараад дуусаж гэнэ.   Чингээд яг үхэх гээд, сүүлийнхээ дэвэлтийг хийх зуураа:   Ээ би энэ өдрийг яасан үр бүтээлтэй өнгөрөөж болох байв аа гэж бодоод үхэж гэнэ.  Санууштай үлгэр байна шүү. Юунд ч хэзээ ч үлгэр болгож санаж явмаар юм байна ****************************************************************************************************************** Гурван найз үзсэн энэ жил ганц олон ангит кино үзсэн нь энэ байлаа. Уг нь цагтаа жилдээ нилээн хэдийг нойр хоолгүй л бөөнддөг байлаа. Миний хувьд лав сайхан дууссан. Кино үзээд сайхан төгсгөл гүй бол н ээх миа санагдаад байдаг юм. Харин их хөөрхөн амар сайхандаа жаргачихлаа .. Дороо дороо л учираа олчихсон болохоос...... Үлгэр бүхэн