Сэтгэл түмэн чанартай болов уу? Баярлаж хөөрч уурлаж бухимдаж атаархаж өрөвдөж гомдож өсөлж.....гэх мэт уртаас урт төгсгөлгүй олон элдэв шид үзүүлнэ. Сэтгэлээс үнэнхүү тэр олон зүйлс гардаг гэж үү? Ямагт хувирал явагдаж байдаг химийн урвал шиг гэж үү?
Санаа зөв байхад заяа зөв.
Юун түрүүн сэтгэлээс гарах энэ бүхэн бол мэдрэмжээр илэрдэг. Таван мэдэрхүй түүндээр зургаа дахь мэдрэмж болон бодол санаа нэмэгдээд эдгээрээр дамжин бүхий л мэдрэмж төрдөг.
Мэдрэмж сэтгэл хоёр нэг зүйл яавч биш. Гэхдээ тэд хоорондоо тэс хамааралгүй зүйлүүд ч бас биш юм.
Мэдрэмж
Ер нь тогтворгүй ихэвчлэн хөдөлгөөнд оршдог.
Сэтгэл болон Оюун ухаан бол харин дээрх бүгдэд хариу өгч яаж илрэхийг нь удирддаг.
Хүний сэтгэл өөрийн мөн чанараа хэзээ ч үл алдна. Хэрвээ тиймгүйсэн бол уур гарна гомдол тайлагдана тайван амгалан болно гэдэг ойлголт байхгүй. Нэг уурлаж нэг гомдсон бол тэр чигтээ л тэр төлвөө л хадгалах байсан биз. Муухай буруу сэтгэлийн хөдлөл байдаг ч гэсэн тэр бүхэн арилж эргэн амгалан тайван болдог.
Элдэв бохиргүй, ЦАВ ЦАГААН, тув тунгалаг мөн чанартай зүйл бол Сэтгэл юм. Голын усыг хичнээн булингартуулсан ч тэр эргээд л тунгалаг болдог. Яг үүн лүгээ бид уурлаж бухамдаж гомдож хамаг муухайгаар аашласан ч энэ бүхэн цаг хугацаны завсар л оршдог. Хэзээ ирэх хэзээ явах хугацаа нь л ялгаатай.
Үлгэрлэвэл. Цав цагаахан маш бат бөх тунгалаг бөмбөлөг. Харин мэдрэмж сэтгэлийн хөдлөлүүд бол булигартай ус. Ямар ч усанд хийсэн бай бөмбөлөг хэзээ ч хувирахгүй юм. Усны булингарт автаад хэсэгтээ харагдахгүй байж болох ч тэр булингар тунахыг хүлээгээд л яг л хэвээрээ тэр дунд байж л байгаа.
Бид муухай аашлах үед сэтгэлийн сайхан харагдаггүй нь ийм л учиртай. Хэдий харагдахгүй байгаа ч гэсэн тэр дунд тийм ариухан зүйл байгааг мэдээд булингар тунатал хэсэг хугацаанд хүлээх л хэрэгтэй. Тэгэхгүйгээр улам хутгаад байвал чи тэр сайхныг нь мөд олж харж чадахгүй л болно.

- янз бүр өссөн орчин аж байдлаас хамаараад тогтох
- хэн нэгнийг дагах
- тухайн нөхцөл байдлаас хамаарах

Тэрүүхэн тэр үеийн булингартсан сэтгэл хөөрлөөр дүгнэхгүйгээр хүнийг тийм ариухан элдэв бохиргүй, ЦАВ ЦАГААН, тув тунгалаг мөн чанартай Сэтгэлтэй гэдгийг нь бат ойлгож итгэх нь л чухал.Тэгэж чадвал Цувж уурлаж Цугтаа инээ гэдэг зарчимаар л явахад болно доо болно.
Comments
Post a Comment