Би ч ёстой найгүй ЗОЖИГхүн болчихжээ дээ. Энд хамт байхгүй болохоороо л найзуудтайгаа холбоогүй байдаг байх гэж бодсон чинь бишээ угаасаа л хүнтэй холбоо барих даа ИХ муу хүн юм байна. Тэр нь бүүр даамжираад ужиг болчихсон байна. Утас дуугарвал авч яридаг болохоос өөр ямар ч үйлдэл алга......
Ер нь найз гээд байхаар ч хүн алга ч юмуу амраад явцан ч юмуу. Хамт үзэлцээд л бужигнаад байхгүй бол надад орон зай ч гэж байхгүй болчихсон юм шиг.......хэсэг сайхан байсан ч одоо бол зүгээр л буцаад явмаар эсвэл гэрээсээ хамраа ч цухуйлгахгүйгээр баймаар байна..... Дахиад хэдэн жил хол байвал эргээд ирэх энд амьдрах хүсэл надад төрөх болов уу? заа яахав аав ээжээ гээд л байя гэвэл байх л байх даа.
Би ч тэгээд усан хаясан чулуу зан гаргаж сураагүй биш дээ. Ер нь л би нэг тийм хүн юм байлгүй дээ....нам чимээгүй таг болчихдог.... уурласан, гомдсон, тоохгүй байгаа, зугтааж байгаа нь ялагдахгүй...
....Юун таних танихгүй хүн.... бүүр аав ээж ах эгч нар хүртэл цаатахнаас чинь сурагтай юу гэж хоорондоо ярилцдаг байхад.....шинэ найзууд эхлээд гомдоно сүүлдээ бол бүүр дөжирчихнө. Ямар сайн даа л нойтон чулуу минь гэх билээ дээ.
Хүн юм бичвэл уг нь заавал хариу бичээд л байдаг юм. Тэгсэн мөртлөө санаачлагаараа бичиж ярина гэж ёстой байхгүй дээ. Хүлээвэл бухын доотохыг харж үнэг турж үхнэ гэдэг л болно....
Яагаад ийм зан гаргаад байгаа юм бэ холбоотой амьдарья ТНН гуай гэхээр..........зааа сонин сайхан юу л байв гэж дээ. Яах гэж ярих юм? ямар хэрэг байгаан? ямар нэг шалтгаан байхгүй бол юугаа хийдэг юм? гэж бодно.Заавал нэг шаардага гарвал л холбоо баридаг. Албаны царай гаргаад суучихна даа.....Түүнээс уйдаад ч юм уу зүгээр л мэнд мэдэх гэдэг хувилбар бараг л мэддэггүй юм шиг байгаа юм. Хичнээн удаа хэлсэн ч сурсан юмыг сураар боодоггүй гээд........яахаараа яаж хүмүүжхээрээ ийм болчдог юм бүү мэд......ээ дээ нилээн ороомогтой л гар даа.....
"....Гайгүй залуу байвал эргүүлж байгаад суух л хэрэгтэй ш дээ. Чам шиг хүн бол тэгээд нээх хөдөлгөөнтэй сэргэлэн уйгагүй хүнд уураглуулчихна даа" гэж ангийн хүүхэд шууд пал хийтэл хэлсэн нь нээрээ үнэн дээ. Би угаасаа л яг тэгнэ л дээ байж байгаа нь......
Нээрээ урам хугарч байна. Ямар сонин төрлийн хүн бэ?
/Сэтгэлийн ГҮНд нэвтэрч байж л миний энэ утгатай утгагүй ааш занг жаахан гадарладаг болох байх даа. Тэрнээс наана ч зангууны үлгэр л биз. Би өөрөө ч учрыг нь олохгүй тэвчээр алдрах дөхөх юм. /

Comments
Post a Comment