Skip to main content

БИ-гийн Чанар

Зожиг+Дотогшоогоо = Нэг л биш юмаа.
  Энэ хоёр араншин нэг хүнд зэрэг байхаараа үнэхээр асуудал болоод ч байгаа юм шиг.
  Би өөрөөсөө болж өөрөө ичээд байх юм. Онц чухал хүмүүстэйгээ холбоо сүлбээтэй амьдрал даа. Таг болчих юм тэгээд удчихаад ярихаас санаа зовоод байгаад л юм. Халуун шинэхэн дээр нь санаа зовох асуудалгүйгээр зохицуулчиж бай мэдэв үү.
  Энэ үнэн бүтэхгүй нөхөр байна, надад дургүй юм байгааз, намайг тоодоггүй л юм байна, өөр чухал хүмүүстэй л юм байгааз түүнээс өрөөндөө  ганцаараа юу хийдэг юм гээл л янз янзаар өөрөөсдийнхөө хүсснээр л боддог байх даа. Тэгсэн мань хүн үнэндээ өрөөндөө ганцаараа шахуу янз бүрийн юм хийгээд л ухантаад сууж байдаг байхгүй юу? Холбоо барихгүй ч байгаа нь гэсэн дургүй дээ бишээ....зүгээр л чадахгүй дээ гээд ойлгочихоо. 
  Надад тийм фаблик байх авьяас заяагаагүй л байхгүй юу. Хүний бичсэн юманд дуртайяа хариу бичиж тавьсан саналыг нь дуртайяа хүлээж авдаг л биз дээ.АЙН?
   Гэхдээ санаачлагаараа холбоо сүлбээтэй байх чанар надад алга ойлгоод ухаарчихаач дээ. Ямар нэг албан эсвэл чухал хэрэг гарахаар л холбоо барих ёстой гэсэн хөгийн дүрэм ухамсарт минь бат шингэчихэж тэгээд л болоо. Түүнээс та нарын бодоод байгаа шиг тийм түм буман хоролмаа санаа гаргаагүй.

 Би ер нь энэ эрчээрээ бол тун удахгүй төрийн соёрхол хүртэх нь дамжиггүй хаха. 
 Үе үе энэ асуудал санаа зовоож үе үе энэ асуудал хөндөгдөх юм.
Би чинь одоо эмчид үзүүдэх ёстой юм болов уу? Зожигролын тууль гэдэг өвчин байдаг юм болов уу. Би яаж нэг юм нийгэмшдэг юм болдоо хөөрхий.

*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*

 ...Надаас юм нуунгуут л миний дотроос нэг юм хатгах шиг болж дургүй минь маш ихээр хүрдэг. /Би гээд өөрийгөө төвийлгөөд юу гэхэв/  Ер хүн бүр л худлаа үнэн яриж байгааг шууд л мэдэрдэг байх. Үнэн болгох гэж зүтгэж байгаа нь ч илт л байдаг. Нэг л худлаа санагдсан бол худлаа л байдаг.
 Тэрэн доор зүгээр л үнэнээ хэлчихэж болдоггүй хорвоо юм уу хүний дургүйг хүргээд байх шаардлагай хаана байна. 
 Үнэхээр дуулгаж болохгүй л юм бол нуусан шиг нуу л даа хэзээ ч баригдаж яасан ч сэжиг авахааргүйгээр. Чадахгүй бол зүгээр л буруу зөв муухай сайхан бай хамаагүй үнэнээ хэлчих л хэрэгтэй ш дээ. 

  Ямар нэг юм нуугаад бөөрөнхийлөөд ч юмуу ер нь дургүй хүрэхээр Гэнэт гэдэн хөдлөөд гэдрэг татчих юм. Тэгээд нэг гэдийчэхээрээ их гүргэр нөхөр юмаа ядаж байхад нь.

*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*

 Би барагтай нэг хөгийн юманд итгээд байдаггүй. Миний философид нийцэж миний шалгуураар итгэж болохуйц гэж батлагдсан зүйлд би өөрөөсөө ч илүү итгэдэг. 

Comments

  1. Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

Санаж явахад илүүдэхгүй үгс

Энд тэдээс дуусан сайхан агуулгатай өвөрмөгц хэллэгтэй  сэтгэлд хүрсэн  ишлэлүүд байгаа юм аа. Бөөнд нь оруучихая. Бодож байснаас арай л их бичвэртэй болоод байх шиг байна. ЮУ ХЭЛЖ БАЙГААГААС НЬ ИЛҮҮТЭЙ ЯАЖ ХЭЛЖ БАЙГАА НЬ ЧУХАЛ Ш ДЭЭ   ************************************************************** Сэтгэл байвал усан дээр ч гал асаана Сэтгэл дутвал тосон дээрч гал асахгүй  ***************************************************************** Түүхэндээ төв халхуудын сор сор хүмүүсийг хамгийн их устгаж байсан нь тодорхой ба йж байгаа царайнаас нь харахад л... *************************************************************** Үг бол амьтай бас сүнстэй. Тэр хэрээрээ бидний хувь заяаг хөтлөж, хөглөж байдгийг сануулах гэсэн юм аа.  Монголчууд бид чинь эртнээс агуу их билэгдлийн философтой амьдарч, түүгээрээ оршин тогтнож ирсэн ард түмэнсэн дээ уг нь  Амны билгээс ашдын билэг үүснэ гэж байгаа юм ш дээ. ***************************************************************** Харилцаа

Бусдыг бүү яарч дүгнэ

Би бүүр тийм улаан цагаандаа гарсан амьтан биш ээ. Шулуухан хэлвэл Дэггэй айлын журамтай хүүхэд. Тийм боловч ойрд нэг хүнд нилээн арай буруу мэдрэмж төрүүлээд байх шиг байна л даа.     Нээх олон таараад байхгүй хүнд бол хичээж байгаад сайхан сэтгэгдэл төрүүлээд л салвал уг нь их зүгээр юм шиг. Гэтэл би өөр хүнд эх загвар болох надаас тэс хөндлөн хүний дүрээр санаанд нь үлдсэн байж болохоор юм. Дараа тэр хүнээс нэг хүн Толио гэж ямархуу хүн бэ? гэвэл тэр хүн юу хэлэх нь тодорхой надаас бүүр өөр юм хэлж таараа. Ингээд л бас нэг буруугаар ойлгогч нэмэгдэнэ. Магадгүй би тэр хүнтэй сайн найз болж болох ч хүн байх байсан юм билүү.      Сэтгэл хөөрчихсөн ам халчихсан үед таарсан хүн бол их яриа гэх, ууртай явж байхад таарвал ааш муутай гэх, гомдчихсон шанатарчихсан үед таарвал унхиагүй дуугүй эсвэл их зантай гэх....    Дарга ч байлаа цэрэг ч байлаа хүн л бол хүн шүү дээ. Тэр хүн баярлачихсан гуньчихсан хөөрчихсөн гутарчихсан яг л бидэн шиг явж л байгаа. Тиймээс хэнбэ гуай нь ч байлаа гэс