Киноны даллага авахуулсан мэт өдрүүд өнгөрлөө. Тойроод л байдаг зарим кинонуудаа барьж авч үзлээ, дээхний зарим киног эргэн дурсаж ч үзлээ. Ханд нь дарагдав гэгчээр одоо кино үзэх хүсэл алга болов бололтой.
..."It's a Wonderful Life","One day","If i stay","The theory of Everything","Love Rosie"......гээд нилээн урт жагсаалт гарах байхаа.
".Love Rosie" киног нь үзэхээс гадна номыг нь уншсан. Ном нь яах уу арай дэлгэрэнгүй байсан ч гэсэн. Миний бодлоор лав кино нь хамаагүй илүү. Номон дээрээ олон жил сунжирсан бол кино нь арай л цөөн жил гэх юм уу ☺. Тэгээд доорх зүйл их чухал юм шиг санагдлаа.
" Зүрх сэтгэлийн асуудалд нээлттэй шулуухан байх нь хавьгүй дээр юм байна. Алдчихвы, улам өөрөөсөө холдуулчихвы, үүнээс доордуулчихвы дээ гэж айгаад түрүүлж ам нээтэл нь хэт удаан чимээгүй байх ямар ч хэрэггүй. Таалагдаж байна сонирхож байна миний бодож байсан хүн биш байна гээд ч юм уу ер нь яг ямар байгаагаа юу мэдэрч байгаагаа хэлчихсэн нь хамаагүй дээр аж.
Нээлттэй байлаа гээд зайгаа баривал тэр л биз хэлэхгүйгээр олон юм бодож байснаас хамаагүй дээр. Эртхэн зөвөөр ойлголцчихсон нь дээр."
"One Day" дээр үзэж байсан ч дахиад үзсэн ,"Love Rosie"- тэй бага зэрэг төстэй. Гэхдээ надад таалагдсан ийм ээдрээтэй хайранд дуртай биш ч энэ хоёр хоёулаа л гоё санагдсан.
"It's a Wonderful Life" яг нэр шигээ л кино. Бага байхдаа үздэг байсан. Гол утгыг нь нээх ойлгож үздэггүй байсан юм билээ. Жил бүр баяраар гэр бүлээрээ заавал үзэж байх ёстой киноны жагсаалтанд зүй ёсоор орохоор кино шүү.
Hi, Duud shine jiliin mend hurgej az jargal sain saikhnyg husen erooye!
ReplyDeleteСайн байн уу та? Баярлалаа. Таньд ч бас шинэ оны мэнд!
ReplyDelete