Skip to main content

Сэтгэгдэл

 Яг бөөн шалгалт болохоор л үзэх юм гэнэт их гарч ирэхийг нь яана гээч тэр бүрийг нь цаг гаргаж байгаад амжуулаад үзээд байх юмаа ядаж байхад нь ☺☺.  Ярилцдагын хур буусан л өдрүүд байлаа. Чухал гэж надад санагдсан санаанаас нь дурдвал:

  • "Сайн уу Сайнаа" жүжигчин Одноо орсон дугаарыг үзлээ 
       "Минй хайрыг, бидний хайрыг хэн ч шүүх эрхгүй ш дээ. Цаг хугацаа л шүүнэ үнэн худлыг, хайр мөн биш, буруу зөвийг. Ер нь бол амьдралд нэг зүг рүү л харах хэрэгтэй мөн бие биедээ хайртай байх хэрэгтэй. Өөр хэний юу ч хэлэх ерөөсөө хамаагүй.
       Хүмүүст таалагдахгүй байж болно, хэн хэндээ хачин их таалагддаг байж болно ш дээ. Тийм болохоор л бие биенээ хайрласан байгаа тийм байж л хамт амьдарсан  байгаа..... Зорилго нэгтэй байгаа бие биенээ хүлээн зөвшөөрсөн байгаа. Ер нь бол эцэсийн эцэст хамтарч амьдарна гэдэг бол бие биений хүлээн зөвшөөрсөн хүндэлсэн ямар нэгэн шүтмээр юмыг нь харсан байгаа...... хоёр хүн шүтэн барилдлагатай бол илүү тохирдог байх гэж би боддог. Нэгнээ хүндэтгэх хүндлэл багасах л юм бол хамтарч амьдрахад хэцүү .......тэгэхээр хайр гэдэг бол шохоорхол биш угаасаа маш хүндлэл байж байж хайр байдаг. Хүн хүнээ таньж мэдсний үндсэн дээр л хайр ирдэг.  Тэрнээс өмнө хараад дурлаж шохоорхож сайхан хүн бэ гэж харж болно тэр хайр биш шүү. "
  • "Цэнзургүй яриа" Го. Бадарч гуайн орсон дугаарыг үзлээ.
         Хөөрхий муу улс төрчид шуналт сэтгэлийнхээ боол болоод барицаанд байдаг улсууд юм шив дээ. Их мөнгө атгуулвал л хууль батлаад өгье гэдэг юм уу даа. Тэгээд л юмыг нь авчихсан болохоороо хөөрхийс заавал батална гээд л гүлдэгнээд чичрээд байдаг юм байна л даа. Үгүй бол нөгөөдүүл нь авсан идсэнг нь зарлаад улс төрийн халуун тогооноос нь бүүр зайлуулаад 1 худагтад тушаачихгаад дарамтаад байдаг юм байлгүй.
       Анхнаасаа л яах гэж авсан юм. Түмний татвараас идэж байгаагаа чамлаа юу? Одоо яая гэхэв дээ тэгээд хийсэн хэргээ үүрнэ ш дээ. Үхсэн ч сүнс чинь үргэлжлүүлээд үүрэх болохоор яая гэхэв.....Гэхдээ л арчаагүй дүүрцэн амьтад ч бол доо. Мэдэхгүй биш дээ анхнаасаа үлийгээ хийж юугаа бодож тэдэнтэй гар барьдаг байнаа, Одоо тэгээд хоолой дээрээ хутга тулгуулчихаад байж байгааг нь шшшшш чааваас даа.
  • Н.Нацагням гуайн тависан лекцийг сонслоо.
      Машид таалагдав дахин гүйлгэн үзэхээр болсон билээ. Ардчилсан нийгэмийн зөв бүтэц, Лордуудтай болж зах зээлээ хамгаалуулж  үйлдвэрлэлээ хэрхэн дэмжих талаар ярисан. Аяти-гийн бизнэс хэр их ашигтай байдаг, Монголд одоо ямар боломж байгааг гээд сонсууштай юм их байсан. Залуу инжнерүүдэд ямар боломж байгааг бас дурдсан. Бас нэг гол зүйл нь гэвэл АНУ Англи г.м ардчилсан орнуудын ардчилалд дутаад байгаа зүйл нь уламжлалт ёс зүй, ардын хэм хэмжээ гэж ярисан нь миний бодолтой нийлсэн бөгөөд хамгийн авууштай нь байлаа.
  • "Бага хуралдай " З.Бат-Отгон гуайн орсон дугаарыг үзлээ.
        Бас л мэдүүштэй юм ярисан байна лээ. Уншихсан гэж яарч байгаа номны минь тухай цухас дурдсан. Яг бичих гэхээр..... юмаа. Ямарч байсан байгалийн ш.у ныг бага ч гэсэн эргэлдүүлж байгаа надад их таалагддаг юм. Онолын үүднээс тайлбарладаг болохоор тэр шүү дээ. Хүмүүс дургүй л байдаг юм Бат-Отгон гуайд. Санаа нийлээгүй хэдэн хүн л муулахаар нь ам дагулаад л муулдаг биз. Юу яриад байгааг нь гүйцэж ойлгохгүй л байгаагаа тэгэж илэрхийлдэг юм байгаа биз дээ. Оргүй худлаа юм лав яридаггүй.
  • Чухал сэдэв Тусгаар тогтнол
       Урд ах нар нээрээ лаг юмаа лаг юм хаха. Мань хэдийгээ мад тавичих гээд байх юм. Төрийнхөн гэж дүүрцэн хоосон толгойтой эрлийз хурлийзууд ч байлаа ч гэсэн түмэн олны ядаж л ясанд  юм бий шүү дээ. Хүлцэнгүй хүлцэнгүй гэхэд бас арай ч мангуу болчихоогүй байлгүй. Зүгээр байхад зүгээр л байлга. Зүүгээр хатгаад сэрээчвэл та нарт өөрсдөд чинь л гай лай чирэх юм болно шүү. Одоо бүүр улаан цагаандаа гарчих нь уу гүй юу. Цаг нь ирсэн гэж бодож байна уу. Гэхдээ заяа чинь дутнаа хужаа ах нараа. :Р
  • Тархи угаалт 2
      Энэ бас л бодохоор зөв юм ярисан. АНУд индианууд бөөлдөг дөө.... Монгол орой нь гэвэл нөгөө тал нь АНУд таарна./тайлбаргүй шууд товч бичсэн шүү/  Мань хэд сүүлд харын талын сүнснүүдийг хэт шүтээд буруугаар нь оролдоод  байгаа улс гэж дуулж байсантай ижил юм хэлж байна лээ. Бүгдийг хийх эрх чөлөөтэй гэдгээрээ хүмүүсийг хүн биш болгож байгаа тухай цөөн хэдэн минутын зурган зөв агуулгатай юм байна лээ.  Линк нь энэ хэдэн мин зарцуулаад үзчихэд гэмгүй.
  • "Цэнзургүй яриа" Сарангэрэл орсон дугаарыг үзлээ.
        Дарга нар их аюултай юмаа. Хийсэн булхайгаа бусад руу бухаж өөрийгөө өндөг шиг гэж л хэлэх улс.....Аль аль нь ер нь тэгээд хүн юм уу даа адгууснаас дор юм. 17той охин нь ч тэр, 40 гарсан Тэмүүжин ч тэр ямарч ёс суртахуун гэж алга. Тэнэг байж болно, юм хэлэхгүй ойлгоноо. Харин ЁС СУРТАХУУН, ХЭМ ХЭМЖЭЭ гэж мэдэхгүй, үл тоож байгаа бол тэгээд л хог ш дээ. Төрд битгий нийхэмээс тонилговол таарна. Би тийм хүмүүст хамгийн дургуй. Монгол хүн юм бол ардын, үндэстний нийтийн болох болохгүйн хэм хэмжээг хүндэтгэж сахидаг байх ёстой!! Ийм донгио хүмүүст дуурайх юм олдохгүй байгаа юм уу хаашаа юм эсвэл эрх чөлөө гэж донгосох нь уу? Мөртөө дуугай ЗАЙЛ ЦААШАА...
Заза халтар хултар санаж байгаа хэлмээр байгаа юм нь энэ л юм шиг байна.Хүн хүн л өөр юм л санаанд нь тод буух байх л даа.


Comments

Popular posts from this blog

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

Санаж явахад илүүдэхгүй үгс

Энд тэдээс дуусан сайхан агуулгатай өвөрмөгц хэллэгтэй  сэтгэлд хүрсэн  ишлэлүүд байгаа юм аа. Бөөнд нь оруучихая. Бодож байснаас арай л их бичвэртэй болоод байх шиг байна. ЮУ ХЭЛЖ БАЙГААГААС НЬ ИЛҮҮТЭЙ ЯАЖ ХЭЛЖ БАЙГАА НЬ ЧУХАЛ Ш ДЭЭ   ************************************************************** Сэтгэл байвал усан дээр ч гал асаана Сэтгэл дутвал тосон дээрч гал асахгүй  ***************************************************************** Түүхэндээ төв халхуудын сор сор хүмүүсийг хамгийн их устгаж байсан нь тодорхой ба йж байгаа царайнаас нь харахад л... *************************************************************** Үг бол амьтай бас сүнстэй. Тэр хэрээрээ бидний хувь заяаг хөтлөж, хөглөж байдгийг сануулах гэсэн юм аа.  Монголчууд бид чинь эртнээс агуу их билэгдлийн философтой амьдарч, түүгээрээ оршин тогтнож ирсэн ард түмэнсэн дээ уг нь  Амны билгээс ашдын билэг үүснэ гэж байгаа юм ш дээ. ***************************************************************** Харилцаа

Бусдыг бүү яарч дүгнэ

Би бүүр тийм улаан цагаандаа гарсан амьтан биш ээ. Шулуухан хэлвэл Дэггэй айлын журамтай хүүхэд. Тийм боловч ойрд нэг хүнд нилээн арай буруу мэдрэмж төрүүлээд байх шиг байна л даа.     Нээх олон таараад байхгүй хүнд бол хичээж байгаад сайхан сэтгэгдэл төрүүлээд л салвал уг нь их зүгээр юм шиг. Гэтэл би өөр хүнд эх загвар болох надаас тэс хөндлөн хүний дүрээр санаанд нь үлдсэн байж болохоор юм. Дараа тэр хүнээс нэг хүн Толио гэж ямархуу хүн бэ? гэвэл тэр хүн юу хэлэх нь тодорхой надаас бүүр өөр юм хэлж таараа. Ингээд л бас нэг буруугаар ойлгогч нэмэгдэнэ. Магадгүй би тэр хүнтэй сайн найз болж болох ч хүн байх байсан юм билүү.      Сэтгэл хөөрчихсөн ам халчихсан үед таарсан хүн бол их яриа гэх, ууртай явж байхад таарвал ааш муутай гэх, гомдчихсон шанатарчихсан үед таарвал унхиагүй дуугүй эсвэл их зантай гэх....    Дарга ч байлаа цэрэг ч байлаа хүн л бол хүн шүү дээ. Тэр хүн баярлачихсан гуньчихсан хөөрчихсөн гутарчихсан яг л бидэн шиг явж л байгаа. Тиймээс хэнбэ гуай нь ч байлаа гэс