Skip to main content

Бас Нэг......

Тиймээ би ч бас сайхан жаргалтай хэнд ч лай болохгүй харин ч дэм болж амьдармаар байна.

Сайхан амьдрал гэдэг чинь А зэрэглэлд гэртэй, сонгодог урлаг сонирхож том жип унаж хүүхдүүдээ хувийн сургуульд сургаж өөрөө үнэтэй эд хэрэглэж даргын суудалтай зууралдаж далайн хөвөөгөөр хэвтээд явах юм уу Эсвэл бүүр эсэргээрээ юм уу

Чойном гуайн Жаргал зовлонг сайн сонсоод нэг үзээрэй. Сонсоод сонсоод өөр дээрээ тусгаж авдаггүй хүн нь даана ч олон л доо. Тархи гэдэг өөрөөр их мундаг юм шиг боловч бас яг цагаа тулаад ирэхээрээ хариугүй хайрцагнаасаа давж хардаггүй эд байгаа юм.
...Бүүр багаасаа /яснаасаа гэх нь бас хаашаа юм дээ арай ясанд нь ороогүй байгаа байлгүй./ ийм юмыг л сайхан амьдрал гэнээ гээд хайрцаглагдчихсан  юмыг яалтай билээ.

   Ийм хүмүүс бас байна байна.  Нийтийн олонхын сайхан гэж үзэж байгаа бүхнийг л цогцлоовол гоё сайхан амьдарна гээд....дуртай дургүй байх нь хамаагүй тэр зүйлсийг л цуглуулах гээд араас нь нойр хоолгүй хөөцөлдөөд  түүнээсээ болж бөөн бөөн бухимдал, хор шар нь буцласан амьтад.
   Дуурь сонсдог бол, брэнд өмсдөг, олон ном уншсан, их мөнгөтэй, захирал болчихвол бусдаасаа тасарцан жаргалтай лаг дээд зиндааны элит хүн болчдог биш л баймаар юм. Сайхан ханамжтай амьдрах нь чухал юм уу зүгээр эдгээр зүйлийг эзэмших нь чухал уу гэдгийг бодоггүй бодсон ч хайрцагтай тархи нь юу гэж хэлэх нь тодорхой......
  Би ч бас ингэж бодож л явсан. хааяа ч боддог л юм. Өөрөөсөө үнэтэй юм өөртөө наагаад л сайхан хүүхэн болоод салхи татуулаад алхах л хамгийн гоё байх гээд л......

Гэхдээ юм гэдэг ийм байдаггүй. Яагаад тэр нэг хэсэг бүлэг хүмүүсийн гоё сайхан гэж хэлсэн юмыг хүн бүр л гоё сайхан гэж бодох ёстой гэж. Тэр мундаг хүн энийг гоё сайхан гэсэн ш дээ, энийг л эзэмшвэл би бас сайхан болчих байх гээд бодоод байгаа гэсэн үг биз дээ. Лаг хүмүүс дуртай, би ч бас дуртай энийг миа хүмүүс хийдэггүй гэх юм Хүн нь өөр байхад харагдацыг нь л хуулаад байх юм. Тэр гольфыг тоглодог болвол баян болж байгаа юм уу?. Хослол өмсөөд зангиа зүүвэл л сурхий хүн болох уу? Тоглох дургүй өсмөх хүсэлгүй хүн нь хэзээ ч лаг байж болошгүй хүн юм уу? ..... Энэ чинь зүгээр л хэдэн мундаг хүмүүсийн дуртай юмыг нөгөө хэд нь дуртай ч бай дургүй ч бай дуурайж хийснээ. Яг тэр хүмүүс шиг мундаг болох/харагдах байх гэж бодоод байгаа ШАЛ СОХОР даган дуурайлал. Баячуудын өвчин гэдэг байх шүү бараг.

    Шулуухан хэлвэл Шинж чанарын араас хэт их хөөцөлдөж байна.

   Халуун цайнаас уур гардаг тэр аягаа халаадаг тийм өнгөтэй тийм амттай үнэртэй байдаг. Энэ бүхэн Тэр л Халуун Цайнаас гарч байгаа шинж чанар. Түүнээс аяга нь халуун байх л юм бол ижилхэн халуун цай байгаа гэсэн үг биш, уур гарч л байгаа бол бас халуун цай, ижил өнгөтэй амттай л байлаа гээд л яг тэр халуун цай болчихгүй. 
   Тэр л ууланд, уур амьсгалд хэдэн сар ургаж бороо цас нар салхинд цохиулж ээлгэж хураалгаж тээвэрлүүлж цэвэрлэж ангилуулж, тэр гүнээс оргилсон усанд тодохрой хугацаанд чануулж байж л сүүлд нь яг өөрийн гэсэн эдгээр шинж чанаруудыг илэрүүлж байгаа юм гэдгийг маш сайн ойлго. Шинж чанарыг нь яаж ч дуурайлгасан мөн чанартай нь ижил болдоггүй.

Яг үүн шиг л....Аан ингэвэл баян болно баян хүмүүс ийм байдаг тийм юм хийдэг гээд нэг мөнгөтэй хүнийг дуурайж шинж чанрыг нь бүрдүүлэх гээд зүтгээд байх юм. Тэр хүний амьдралаар амьдраагүй таниас яаж тийм шинж чанар гарах юм бэ? Энэ чинь зүгээр хэлбэр хөөгөөд байгаа хулдаа тэнэглэл.

Өөрөө л бай л даа. Таниас өөр хэнд ч байхгүй шинж чанар илэрнэ шүү дээ. Тэглээ гээд та мундаг байхаа больчихгүй.

 ....Байранд амьдрах хүсэлтэй хүмүүс хаа сайгүй бөөн байрны мөнгө хураасан тэгснээ бөөн өр зээлэнд байгаа үхэх ч эрхгүй хүмүүс. Тэнд л орчихвол жаргалаа юу? захирал л болчуул болоо юу? тиймхэн өнгөний юм гэж юу байсан юм бэ? Гал түлэхээс хүйтэн гэрт сэрэхээс залхаа л биз, жип унамаар зугаалмаар санагдаа л биз. Тийм байхад л үүнийгээ Амьдралын зорилго болгоод тэнэг тэнэг юмаар амьдралаа хэмжихээ больё оо.

....Би уулын мухарт суух жаргал, үнс буугиулаад суух сайхан гэж хэлээгүй шүү. Зүгээр л битгий туулшираад байл даа. Бусдын шинж чанарыг өөртөө бүрдүүлэх гэж амьдраад байх юм. Таньд уг нь өөрөөс чинь илрэх шинж чанар байхад түүнийгээ хав дараад өөртөө ямарч наалдацгүй юмыг бүрдүүлэх гээд муйхарлаад зүтээд байх хэрэггүй шүү дээ....... гэвчиг хэлээд хэлээд нэмэргүй нэвчиртлээ угаалгасан тархи энэ бүх даган дуурайллаа өөрийнхөө чинь хүсэл эрмэлзлэл гэж бодож байгаа нь гарцаагүй . Энэ үнэхээр харуусал харамсалтай юм даа....

Би бээр туулширч европ америк соёлыг л дангаар шүтдэгүй. Тэднийг л сайн дуурайвал мундаг хотжсон элит хүн болно гэж боддоггүй....Тийм л юм бол үндэсэрхэг үзэл гэж цээжээ дэлдээд Жавхаа ахын араас дээлээ хэдрээд  морь унаад малаа хариулаад яваач дээ гэх гэж байна уу хэхэ.
Би тэгэж амьдрахгүй ээ. би тэгэж амьдрар ч байгаа хүмүүсийг хангалттай харж дунд нь орохдоо орж явсан хүн шүү. /Зуны амралтаараа хөдөө мал дээр гарж үзсэн л хүн/   21р зуунд амьдарч байж тэгэж амьдрах нь бас хаашаа ч юм дээ.

  Монгол өвгүд дээдэсийн ухаан сургаалаас авах юм их бий. Энэ бүхнийг бид орчин эрин үетэйгээ холбоод одоо байгаагийнх нь алдааг нь нөхөөд мухардалыг нь шинэ түвшинд гаргаж ирж төөрсөн андуурсан дэлхий нийтийг зөвд чиглүлэх нь бидний үүрэг. Өөр хэн ч чадахгүй.  Юун тэр Жүдүүд хол хэвтэнэ. Бид чинь харин ч нэг баллах үндэстэн шүү. Түүнээс л нэг л их европиж америкжиж зиндаарахсан элитүүд Монгол гэхээр л пүү паа хөдөөний гэхээ боль оо. Үнэндээ тэр мундаг гээд байгаа баагийнууд чинь хураасан юмаараа л зиндаархдаг, бид бол өөр хүмүүс өөр юмаараа зиндаархна.

За энэ ч бүүр яамай зүгээр л

Өөрийн гэсэн мөн чанартай, хүн чанартай л амьдарья л даа. Алийн болгон даган дуурайж явах юм бэ?  Больё л доо.

Энэ нийгэмдээ хэдэн эрин дамжиж амьдраад хийгээд ясанд нь шингэчихсэн хүмүүсийн урдуур ороод л дайраад байхаар. Өөрсдийнхөө давтагдашгүй талын ашиглая л даа. Биднээс өөр хэнээс ч гарахгүй чанарууд байгаа л байхгүй юу даа....

.....Уг нь арай өөр өнцөгөөс бичих гэж байсан юмсан. Олонхын сайхан гэсэн бүх шинж чанрыг өөртөө нааж амьдраарай та нар, би  бол өөрөөр амьдарна. Хүсээд хүсээд олддоггүй тэр юмнуудыг чинь дагуулж зугтааж амьдарна гээд хорон шорон үгтэй юм бичих гэж байсан юм. Зөөлөн буулттай биччихлээ. ☺☺

 ....Би ном уншдаг ч хэрэгтэй номоо л уншдаг таарсан бүрээ уншаад тоог нь нэмээд рекламдаад явдаггүй. Гэдэсний шөл уудаг гэрийн боорцог иддэг. Халуун ногоо ч идэж хутга сэрээ ч хавиралдуулна. Хуушуурыг гараараа барьна  Хөхүүрнээс айраг залгилна. Хурдны машиныг аахилуулж улаан дарс ч шимнэ. Дээлээ ч өмснө дэрэвгэрээ ч өмснө. Хөгшин эмээд золгоно холын газар ч ниснэ. Би дуртай, хүссэн, зөв гэж бодсон юмаа л хийж амьдарна. Түүнээс ингэвэл сайхан тэгвэл муухай гэж надад үг үйлдэл бүү заа. Би даган дуурайгч баймааргүй байна.  Юу муухай, юуг хийхгүйгээ би өөрөө мэдэж байна. Хэн нэгэн муухай гэж хэллээ гээд надад таалагдахаа больчихдог ч юм биш. 

  Нийтийн сайхан гэсэн бүрийг цуглуулж яваа хүмүүсд би юм хэлдэггүй, хэлсэн удаа ч бий. Гэхдээ би буруушаадгүй мууг нь биш сайныг нь түүж явна ш дээ. Хайрцагнаасаа гарч чадахгүй бол дотроо ядаж л сайныг нь түүж байх нь зөв л дөө.

  Ихэнх дээ л "-Тиймүү, бас тийм байж болно" гээд л ам дагуулаад цээжинд байдаг хэдэн жижүүрийн үгээ ярилцаад байж л байдаг. байж л байна. Ойлгох хүн байна үгүй ч хүн байна тэр бүрийн дургүйг хүргээд өөртөө хар энерги хураагаад суух хүсэл алга ш дээ.
  Би та нарын итгэл үнэмшилийг хүндлээд чимээгүй байхад та нар миний яриад байгаа юмыг түйч ойлгохгүй байвал намайг шүүмжлээд ирийг минь мохоогоод буцаагаад хайрцаглах гээд байснаас зүгээр л орхичихсон нь дээр биз дээ, зөнгөөрөө зөнгөртөөд явж байг хөөрхий минь гээд ......

.....Хүн бүр л ийм юм яридаг байх би ч гэсэн яримаар байсан юмаа. ..... Зүгээрээ би солиотой сезиотой эмнэлэгээсээ оргочихсон......Тэгээд яадаг юм. :Р

Хэн нэгний биш зүрх сэтгэлийнхээ үгийг л дага.


Comments

Popular posts from this blog

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

Санаж явахад илүүдэхгүй үгс

Энд тэдээс дуусан сайхан агуулгатай өвөрмөгц хэллэгтэй  сэтгэлд хүрсэн  ишлэлүүд байгаа юм аа. Бөөнд нь оруучихая. Бодож байснаас арай л их бичвэртэй болоод байх шиг байна. ЮУ ХЭЛЖ БАЙГААГААС НЬ ИЛҮҮТЭЙ ЯАЖ ХЭЛЖ БАЙГАА НЬ ЧУХАЛ Ш ДЭЭ   ************************************************************** Сэтгэл байвал усан дээр ч гал асаана Сэтгэл дутвал тосон дээрч гал асахгүй  ***************************************************************** Түүхэндээ төв халхуудын сор сор хүмүүсийг хамгийн их устгаж байсан нь тодорхой ба йж байгаа царайнаас нь харахад л... *************************************************************** Үг бол амьтай бас сүнстэй. Тэр хэрээрээ бидний хувь заяаг хөтлөж, хөглөж байдгийг сануулах гэсэн юм аа.  Монголчууд бид чинь эртнээс агуу их билэгдлийн философтой амьдарч, түүгээрээ оршин тогтнож ирсэн ард түмэнсэн дээ уг нь  Амны билгээс ашдын билэг үүснэ гэж байгаа юм ш дээ. ***************************************************************** Харилцаа

Бусдыг бүү яарч дүгнэ

Би бүүр тийм улаан цагаандаа гарсан амьтан биш ээ. Шулуухан хэлвэл Дэггэй айлын журамтай хүүхэд. Тийм боловч ойрд нэг хүнд нилээн арай буруу мэдрэмж төрүүлээд байх шиг байна л даа.     Нээх олон таараад байхгүй хүнд бол хичээж байгаад сайхан сэтгэгдэл төрүүлээд л салвал уг нь их зүгээр юм шиг. Гэтэл би өөр хүнд эх загвар болох надаас тэс хөндлөн хүний дүрээр санаанд нь үлдсэн байж болохоор юм. Дараа тэр хүнээс нэг хүн Толио гэж ямархуу хүн бэ? гэвэл тэр хүн юу хэлэх нь тодорхой надаас бүүр өөр юм хэлж таараа. Ингээд л бас нэг буруугаар ойлгогч нэмэгдэнэ. Магадгүй би тэр хүнтэй сайн найз болж болох ч хүн байх байсан юм билүү.      Сэтгэл хөөрчихсөн ам халчихсан үед таарсан хүн бол их яриа гэх, ууртай явж байхад таарвал ааш муутай гэх, гомдчихсон шанатарчихсан үед таарвал унхиагүй дуугүй эсвэл их зантай гэх....    Дарга ч байлаа цэрэг ч байлаа хүн л бол хүн шүү дээ. Тэр хүн баярлачихсан гуньчихсан хөөрчихсөн гутарчихсан яг л бидэн шиг явж л байгаа. Тиймээс хэнбэ гуай нь ч байлаа гэс