Skip to main content

Элийрэл

Эрэгтэй эмэгтэй, тарган туранхай болон биеийн онцлогоос хамаараад хүний биед байх цусны хэмжээ харилцан адилгүй байдаг. Өөрт байгаа нийт цусны 40 хувийг алдахад үхэлд хүрдэг. Хүснэгтээс үзвэл миний хувьд бол ойролцоогоор 3,3 литр орчим цустай бололтой. Түүнээс 1,3 литрийг алдахад үхэх аюулд орох юм байна. 
   "Цусаа өгөхөд нэг хүнээс  нэг удаадаа 350-400 грамм цус авдаг. Нэг хүний цусыг гурваас дээш хүнд сэлбэдэг. Цус ерөнхийдөө 7-15 хоногийн дотор хангалттай нөхөн төлждөг. ...Нэг донорын өгөлтийн давтамж эмэгтэйчүүд гурав, эрэгтэйчүүд хоёр сарын давтамжтайгаар цусаа өгч болно." гэсэн байнаа. 

Цус 7-15 хоногийн дотор хангалтай төлждөг боловч 2-3 сарын дараа хэвийн хэмжээнд ордог байх нь.

......Тэгсэн чинь би сар болгон хичнээн их цус урсгаж байнаа. Байнгын цус дутагдалтай яваад байгаа юм уу хаашаа юм :P Заа тооцоо хийвэл сард 150гр гэвэл жилд 1,8 литр, дундажаар 30 жилд 63 литр буюу ойрлцоогоор 65 хүний амь аврах боломж.......  Хайран юмаа Р .

 Үүнээс дүгнэвэл Эмэгтэй хүний сав гэдэг их л чухал зүйл байх нь. Сард нэгээс хоёр хүний амь нас аварахаар хэмжээний цусаар цэвэрлэгээ хийдэг байна  ш дээ. Хүн гэдэг ийм л чухал газар бий болдог юм байна.  Өөрийгөө үнэтэй үнэгүй худалддаг хүмүүс......яанаааа.....
 . ...Нийт амьдралын туршдаа 65 хүний амь аврах боломж алдан байж гурав дөрвөн хүүхэд л төрүүлдэг гэсэн үг үү. Тэр хэдийгээ 65 хүний дайны мундаг хүн болгохгүй л бол болохгүй л юм байна даа....

мммм тайлбар олдохгүй болчих лоо. Жамын асуудал, байгалаасаа ингээд төрчихөөд гэж бодож байна уу Тэгвэл байгаль дэлхий шинэ хүний амыг ийм өндөр өртөгөөр өгж байхад арчаагүй амжиргаагүй нэгэн болгож болохгүй баймаар даа. Заза тэгээд өөрийн мэргэн ухаанаараа болгоо.

Элийрэл дуусав.



Заавал зураг хавсаргах донтой болж хамгийн ойр таарсан таалагдсан нь энэ л байна.  
Тоон дотор үсэг гэгчээр ямар хамааралгүй наасан ☺☺

Comments

Popular posts from this blog

Монголын хуримлах ёсон

Найр найрын дундаас хамгийн халуун дотно, сүр жавхлантай, чухал билэгдэлтэй бөгөөд насан туршид ганц удаа тэмдэглэдэг нь хурим юм. Хэдийгээр хоёр талын сүйт бүсгүй, хархүү хоёр ёс заншил дагадаггүй байсан ч, өөрийн болон хадмын талын эцэг эх, уригдах зочид, монгол уламжлалаа хүндэтгэн хуримыг жамынх нь дагуу ёслол төгөлдөр гүйцэтгэх нь зөв юм. Хуримын цайллага хэрхэн болсноор залуу хосын амьдралын цаашдын зам мөрийг тодорхойлдог монгол ёс заншил өнөөдөр ч хадгалагдсаар байгаа. Доор өгүүлсэн ёс заншлыг хот газар бүгдийг нь үйлдэх боломжгүй учраас, заримыг нь орлуулан ёслож болно. Бэр болон хүргэн шинжих ёс Монголчууд эрт үеэс охиноо хадамд гаргахын өмнө хүргэн болох хүнээ шинжиж сайн хань болох хүн мөн үү гэдгийг урьдчилан мэдэцгээдэг байжээ. Айл гэрийн сүлд, өмөг түшиг болсоор ирсэн эзэн хүний таван шинж байдаг. Алсын хараатай, холч ухаантай, өршөөнгүй сэтгэлтэй, эв найртай, эрхэмсэг ёсыг сахиж чадвал өрх гэрийн эзэн болж чадна гэж үздэг. Хүүхний эцэг эх ивээл жилтэй хүнийг с...

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

ТИТЭМ ҮГ - “Зориг Эс Хүрвэл Ухаан Эс Хүрнэ”

  Монголын хүүхэд залуус бүгдээрээ суу билэгтэн болж чадахгүй ч сурч мэдсэн, ажилсаг бүтээлч, зөв хүн байж лавтай чадна. Аливаа зүйлийг бүтээхэд биеэ мэдэх мэдэл, өөртөө итгэх итгэл, эр зориг хэрэгтэй. “Биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал” гэсэн монгол үг бий. Биеэ мэдэх гэдэг нь бүтээх үйлс, хүрэх зорилгоо ухаандаа бодон тунгааж, сэтгэлдээ мэдэрч, тэр бүгдээ бүтээх өөрийн чадал бололцоондоо гүн бат итгэх, улмаар эргэлт буцалтгүй итгэл үнэмшил болгох хувь хүний чадвар юм. “Биеэ мэдэж, бяраа таних”-ыг өвөг дээдэс бидэнд сургамжлан захисан. Энэ нь биеийн бярыг хэлэхээсээ ухааны бядаа танихыг илүүтэй бодсон хэллэг юм. Тэгээд ч биеийн бөхөөр нэгийг давна, ухааны бөхөөр олныг давна гэж хэлэлцэж ирсэн нь эрдэм ухааныг эрхэмлэх гүн гүнзгий утга агуулгатай билэг сургаал билээ. Өөртөө итгэх гэдэг нь өөрийн хүчиндээ итгэх ухаан чадал, сэтгэлийн тэнхээ, үйлдлийн даац билээ. Сурах, бүтээх чамбай хүсэл төрж, даацтай зорилго өмнөө тавьсан бол түүнийхээ төгс үр дүнг үзэх өөрийн итгэл гуй...