Skip to main content

Ойрд

" Ялаан үлгэр"
Нэг ялаа өвчин тусаад
Нээг их ядарч гэнэ.
Нэг гарагийн настай болсондоо
Нэлээд их зүдэрч гэнэ.
Чингээд өөрийнхөө энэ тавиланд их гундаж гэнэ. 
Тэгээд хорвоод 24 хоног ялаа амьдардаг байхад яахаараа намайг нэгхэн нарны хоногтой болгочих вэ? гээд уйлсаар байгаад тэр хоногоо бараад дуусаж гэнэ. 
Чингээд яг үхэх гээд, сүүлийнхээ дэвэлтийг хийх зуураа: 
Ээ би энэ өдрийг яасан үр бүтээлтэй өнгөрөөж болох байв аа гэж бодоод үхэж гэнэ. 

Санууштай үлгэр байна шүү. Юунд ч хэзээ ч үлгэр болгож санаж явмаар юм байна

******************************************************************************************************************
Гурван найз үзсэн энэ жил ганц олон ангит кино үзсэн нь энэ байлаа. Уг нь цагтаа жилдээ нилээн хэдийг нойр хоолгүй л бөөнддөг байлаа. Миний хувьд лав сайхан дууссан. Кино үзээд сайхан төгсгөлгүй бол нээх миа санагдаад байдаг юм. Харин их хөөрхөн амар сайхандаа жаргачихлаа.. Дороо дороо л учираа олчихсон болохоос...... Үлгэр бүхэн амар сайхандаа жаргаад л төгсдөг юм. Одоо муухай байгаа бол төгсөх яагаачгүй чи гол дүрээ олоогүй байна гэсэн үг. Заавал сайхан л төгсөх болно. 
  Гол дүр гэсэн чинь Эгшиглэнгийн дуулсан дуу санаанд орчлоо......Хайрт минь чи миний амьдралд гэнэт орж ирсэн нэгэн гол дүр чиний үгүйд сэтгэл зүрх минь чамайг үгүйлнээ урд урдаас илүү...... /олоод сонсчихлоо ☺/

******************************************************************************************************************
 "Тэнгэрийн сургаалд болон монгол суу ухаанд “Мөнх тэнгэр бол орчлонгийн бүх гэрлийн эрчим хүчний дээд нэгдэл” гэж сургадаг. Эндээс Мөнх тэнгэр бол гэрэл, гэрлийн энергийн нэгдэл болох нь маш тодорхой харагдана. Өөрөөр хэлбэл, Мөнх тэнгэр гэдэг бол цахилгаан соронзон физик, гэрлийн буюу оптикийн физик, атомын физик, цөмийн физик, квант физик гэсэн үг. Цаашилбал, синергетикийн онол, хууль, мэдлэг. Тэгэхээр Мөнх тэнгэр бол сүсэг бишрэл, шашин шүтлэг огтхон ч биш. Гагцхүү шинжлэх ухааны дээд онол, дээд мэдлэг, монголчуудын орчлонг бүхлээр нь бүрэн танин мэдсэн дээд шинжлэх ухаан юм." 
“Мөнх тэнгэр ба шинжлэх ухаан” гээд Бат-Отгон эгчийн шинэ ном гарчээ. Уншихсан гэж тэсэн ядан хүлээж байна шүү. Та өөрийн судалдаг шинэлэх ухаан итгэдэг бол би ч бас өөрийнхөө судалдаг шинэлэх ухаанд итгэж болно биз дээ энэ үгийг миний яриж байгаа юмыг үгүйсэж байгаа хүмүүст хэлье дээ. Физик жаахан уншаад ирэхээр ийм л болчих юм байна шүү дээ. Онолын хувьд бүрэн боломжтой юмыг би үгүйсгэж чадахгүй. 

****************************************************************************
 Таалагдсан марзан хэлцээс

  •  Би чамайг хуурч явдаг хайруулын таваг биш. Надад ямарч хайруулын таваг угааса байхгүй :Р
  • "...-Зөгийн бал яаж хийх үү? жор байна уу? ч гэх шиг ЗӨГИЙнөөс асуу!!" 
  • Чамайг хайрласан хайраа би хэзээ ч мартахгүй гэхдээ дахиж хэзээ ч дурсахгүй. 
  • Хамгийн хэрэгтэй тэр л үед хажууд минь байж чадахгүй юм бол өөр үед надтай холбоотой байх хэрэг байгаа ч юм уу даа.
  • Надтай байхдаа баяртай байдаггүй хүнийг явуулахдаа би харамсахгүй.



Comments

Popular posts from this blog

Монголын хуримлах ёсон

Найр найрын дундаас хамгийн халуун дотно, сүр жавхлантай, чухал билэгдэлтэй бөгөөд насан туршид ганц удаа тэмдэглэдэг нь хурим юм. Хэдийгээр хоёр талын сүйт бүсгүй, хархүү хоёр ёс заншил дагадаггүй байсан ч, өөрийн болон хадмын талын эцэг эх, уригдах зочид, монгол уламжлалаа хүндэтгэн хуримыг жамынх нь дагуу ёслол төгөлдөр гүйцэтгэх нь зөв юм. Хуримын цайллага хэрхэн болсноор залуу хосын амьдралын цаашдын зам мөрийг тодорхойлдог монгол ёс заншил өнөөдөр ч хадгалагдсаар байгаа. Доор өгүүлсэн ёс заншлыг хот газар бүгдийг нь үйлдэх боломжгүй учраас, заримыг нь орлуулан ёслож болно. Бэр болон хүргэн шинжих ёс Монголчууд эрт үеэс охиноо хадамд гаргахын өмнө хүргэн болох хүнээ шинжиж сайн хань болох хүн мөн үү гэдгийг урьдчилан мэдэцгээдэг байжээ. Айл гэрийн сүлд, өмөг түшиг болсоор ирсэн эзэн хүний таван шинж байдаг. Алсын хараатай, холч ухаантай, өршөөнгүй сэтгэлтэй, эв найртай, эрхэмсэг ёсыг сахиж чадвал өрх гэрийн эзэн болж чадна гэж үздэг. Хүүхний эцэг эх ивээл жилтэй хүнийг с...

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

ТИТЭМ ҮГ - “Зориг Эс Хүрвэл Ухаан Эс Хүрнэ”

  Монголын хүүхэд залуус бүгдээрээ суу билэгтэн болж чадахгүй ч сурч мэдсэн, ажилсаг бүтээлч, зөв хүн байж лавтай чадна. Аливаа зүйлийг бүтээхэд биеэ мэдэх мэдэл, өөртөө итгэх итгэл, эр зориг хэрэгтэй. “Биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал” гэсэн монгол үг бий. Биеэ мэдэх гэдэг нь бүтээх үйлс, хүрэх зорилгоо ухаандаа бодон тунгааж, сэтгэлдээ мэдэрч, тэр бүгдээ бүтээх өөрийн чадал бололцоондоо гүн бат итгэх, улмаар эргэлт буцалтгүй итгэл үнэмшил болгох хувь хүний чадвар юм. “Биеэ мэдэж, бяраа таних”-ыг өвөг дээдэс бидэнд сургамжлан захисан. Энэ нь биеийн бярыг хэлэхээсээ ухааны бядаа танихыг илүүтэй бодсон хэллэг юм. Тэгээд ч биеийн бөхөөр нэгийг давна, ухааны бөхөөр олныг давна гэж хэлэлцэж ирсэн нь эрдэм ухааныг эрхэмлэх гүн гүнзгий утга агуулгатай билэг сургаал билээ. Өөртөө итгэх гэдэг нь өөрийн хүчиндээ итгэх ухаан чадал, сэтгэлийн тэнхээ, үйлдлийн даац билээ. Сурах, бүтээх чамбай хүсэл төрж, даацтай зорилго өмнөө тавьсан бол түүнийхээ төгс үр дүнг үзэх өөрийн итгэл гуй...