Skip to main content

Цээжинд минь хүч хуралдаж байна.

   Газар эзэмшүүлэх хуулийн төсөл батлах асуудалаас болж нилээн шуугиан дэгдэж байна. Энэ бас л зэвүүн байгаа шүү. Сурцаараа нөгөө хэд чинь WORLD CUP далимдуулчихсан хулгайч муур шиг гэтчихсэн байж байна. Ямар нэг наадам болохоор ч юм уу ямар нэг баяр наадам дайруулаад анхаарал саринуулж байгаад л нэг хууль баталчихдаг балиар амьтад байгаа юм даа.
   Тээр жилийн 7сарын1нд яалаа даа. Хүмүүс бухимдаад тэсрээд ирэхээр хүмүүсийн анхаарлыг гол зорилгоос нь холдуулахын тулд реклам хийж 5хүн буудаж унагасан. Бүхэл бүтэн таван хүний амиар айдас төрүүлэн яах гэж бид эдний эсрэг зогсож байгааг нь мартагнуулж хүчийг нь сулруулсан. Угаасаа тэгэхгүй бол дийлдэхээргүй бүгдийг нь унагаж хөмрөхөөр хүмүүс их хүчтэй эсэргүүцэж нилээн хурцадмал байсан.  Даргын суудалдаа ийм л хайртай улс. Тэгээд л сүүлдээ би чи буудсан гэж хэрүүл хийж хүмүүсийн анхаарлыг өөр хэрүүл дээр төвлөрүүлсэн биз дээ. Ийм л зэвүүн хүнд гарууд шүү. Буурны занг эзэн нь андахгүй гэж бид одоо бага ч гэсэн мэдээд байна аа

  Яаж өөрийн эх нутгаа хэдэн долларын оронд өгчиж болно гэж боддог байна. Ямар эрүүл хүний толгойд ийм бодол орж ирэх вэ дээ. Өөрийгөө эрлийз хурлийз мэддэг ч бай мэддэггүй ч бай тийм хүмүүст төрд ямар их сууж байна. Тэд нарын л санаа л юм даа гэхээс өөр тайлбар олдохгүй байна. Мань жунгаанууд өөрсдийгөө одоо бүүр хүлээн зөвшөөрөөд эхнээсээ нэрдээд эхэлчихлээ л дээ. Тэгсэн ч гэсэн уг нь энд төрж өссөн хүмүүс байж арай ч дээ нээрэээ. Бид тэдийг эрлийз гэж хөөгөөгүй байхад яаж ийм муухай санаа гаргаж чадаж байнаа.  Ийм юм ярихдаа өр зүрх нь өвдөхгүй л байна гэдэг л яагаад хүмүүс хужаа гээд дургүйлахаад байдгийн учир нь юм даа.

  Олон хүн эсэргүүцэж байна. Бид хөлбөмбөг үзэж байгаа ч гэсэн бас тийм дээ тулчихсан эргүү хүмүүс биш шүү. Бас юунд дуугарч юунд дуугай байхаа мэдэх МЭРГЭН АРДууд шүү. Тайван тайван тэслээ тэслээ гэхэд энээс илүү яаж тэсэх юм. Дандаа ингээд чимээгүй гөлийгөөд сууна гэж юу байсан юм бэ?  Та нар хайрлахгүй юм бол бас хайрлах хүн байдаг юм шүү дээ наад МОНГОЛД чинь.

  Одоо бас анхаарах зүйл байна. Их хурлын хэдэн гишүүд дэмжиж хэдэн гишүүд эсэргүүцлээ илэрхийлж байна. Эсэргүүцэж байгаа хэдийг ч гэсэн шууд өмөөрөөд энэ зөв хүн гэх аргагүй. Ард иргэд нилээн ширүүн байгааг ойлгож юу ч болоо билээ гээд дараагийнхаа нүхээ малтаж байгаа БУУНЫ НОХОЙнууд байгаа шүү. Болгоомжтой байх хэрэгтэй.


  Хятадын банкны салбар нээсэн нь багадаад одоо бас газраа зарчихаад зугтаамаар байгаа юм биз дээ. Харж л бай хэн нь эзэн нь бол доо. Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг юм даа.

Бид Түвдүүд шиг зулын гол болдог хүмүүс биш үхэхдээ дэрээ бас чирдэг гэдгийг битгий мартаарай гэж сайхан хэллээ.

 Одоо хангалттай солиогуудаа өдөр ирэх тусам энэ яриж байгаа нь бүүр авах юмгүй болоод байх юм.  Ядаж эмээ цагт нь уу л даа ЭРГҮҮ ДАГЗнуудаа.
                                                                                    Хэлэх муу үг ч олдохгүй юм.


Зуун чухал сэдэв--Газар, Төмөр зам үзээрэй.

Comments

Popular posts from this blog

Монголын хуримлах ёсон

Найр найрын дундаас хамгийн халуун дотно, сүр жавхлантай, чухал билэгдэлтэй бөгөөд насан туршид ганц удаа тэмдэглэдэг нь хурим юм. Хэдийгээр хоёр талын сүйт бүсгүй, хархүү хоёр ёс заншил дагадаггүй байсан ч, өөрийн болон хадмын талын эцэг эх, уригдах зочид, монгол уламжлалаа хүндэтгэн хуримыг жамынх нь дагуу ёслол төгөлдөр гүйцэтгэх нь зөв юм. Хуримын цайллага хэрхэн болсноор залуу хосын амьдралын цаашдын зам мөрийг тодорхойлдог монгол ёс заншил өнөөдөр ч хадгалагдсаар байгаа. Доор өгүүлсэн ёс заншлыг хот газар бүгдийг нь үйлдэх боломжгүй учраас, заримыг нь орлуулан ёслож болно. Бэр болон хүргэн шинжих ёс Монголчууд эрт үеэс охиноо хадамд гаргахын өмнө хүргэн болох хүнээ шинжиж сайн хань болох хүн мөн үү гэдгийг урьдчилан мэдэцгээдэг байжээ. Айл гэрийн сүлд, өмөг түшиг болсоор ирсэн эзэн хүний таван шинж байдаг. Алсын хараатай, холч ухаантай, өршөөнгүй сэтгэлтэй, эв найртай, эрхэмсэг ёсыг сахиж чадвал өрх гэрийн эзэн болж чадна гэж үздэг. Хүүхний эцэг эх ивээл жилтэй хүнийг с...

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

ТИТЭМ ҮГ - “Зориг Эс Хүрвэл Ухаан Эс Хүрнэ”

  Монголын хүүхэд залуус бүгдээрээ суу билэгтэн болж чадахгүй ч сурч мэдсэн, ажилсаг бүтээлч, зөв хүн байж лавтай чадна. Аливаа зүйлийг бүтээхэд биеэ мэдэх мэдэл, өөртөө итгэх итгэл, эр зориг хэрэгтэй. “Биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал” гэсэн монгол үг бий. Биеэ мэдэх гэдэг нь бүтээх үйлс, хүрэх зорилгоо ухаандаа бодон тунгааж, сэтгэлдээ мэдэрч, тэр бүгдээ бүтээх өөрийн чадал бололцоондоо гүн бат итгэх, улмаар эргэлт буцалтгүй итгэл үнэмшил болгох хувь хүний чадвар юм. “Биеэ мэдэж, бяраа таних”-ыг өвөг дээдэс бидэнд сургамжлан захисан. Энэ нь биеийн бярыг хэлэхээсээ ухааны бядаа танихыг илүүтэй бодсон хэллэг юм. Тэгээд ч биеийн бөхөөр нэгийг давна, ухааны бөхөөр олныг давна гэж хэлэлцэж ирсэн нь эрдэм ухааныг эрхэмлэх гүн гүнзгий утга агуулгатай билэг сургаал билээ. Өөртөө итгэх гэдэг нь өөрийн хүчиндээ итгэх ухаан чадал, сэтгэлийн тэнхээ, үйлдлийн даац билээ. Сурах, бүтээх чамбай хүсэл төрж, даацтай зорилго өмнөө тавьсан бол түүнийхээ төгс үр дүнг үзэх өөрийн итгэл гуй...