Skip to main content

Мөндөө Мөн

 Заа бараг л мөндөө мөн хэхэ.  Таарч байгаа ч нь юм уу таалагдсан ч юм уу. Ер нь бол иймэрхүү шинж чанарууд агуулна шүү агуулна.

********************************************************************** 

Чи бол Жимс  /Жинлүүрүүд мандтугай!!/

 
Чи бол халуун орны манго. Сэтгэл сэргээсэн амт чинь чиний хөгжилтэй, нийтэч, тоглоом шоглоом сайн даадаг нөхөрсөг зангаар чинь илэрнэ. Шүүслэг хирнээ усархаг биш, зөөлөн хирнээ амархан нялцайдаггүй энэ жимсний бүх агууламж нь тэнцвэртэй. Яг жинлээд тааруулчихсан юм шиг. Чи ч үүн шиг амнаас гарах үг бүрээ сайн бодож жинлэдэг. Үгээрээ бусдыг гомдоохоос айдаг. Хүмүүс жинлүүрийнхнийг их ичимхий сул дорой гэж боддог ч эсрэгээрээ хүмүүс шүү. Тэд маш сайн найз бас маш сайн дайсан. Өөрийнхөө тав тухыг хэзээд эрхэмлэдэг.



 Хайрын зурхай

Амьдралд хамгийн чухал нь хайр. 
Нялуун ба маш мэдрэмтгий.
Бүтэлгүй хайрын дараа хурдан тайвширдаг.

Ямар ч эртэй тохирч чаддаг.
Жинхэнэ хайр л түүнийг төгс бүр 100% өөрчилнө.
Тэд хайртынхаа хүзүүн дээр өлгөгдөөд дараа болдоггүй.
Хайртай хүнээ ямагт бүхнээс дээгүүрт тавьж чаддаг. 


Жинлүүрийн эмэгтэй

  • Эрх чөлөөг их өндрөөр үнэлдэг тэгэхдээ ганцаардлыг тэвчдэггүй. Өөрийг хайрлахгүйг мэдэрвэл тэд яваад өгөх улс.
  • Энэ ордны эмэгтэйчүүд бол тэр чигээрээ өөрөө гоёмсог, чамин тансаг.
  • Гоо үзэмж, зөөлхөн, ялдам инээмсэглэлнийхээ цаана өөрийн ухаан чадвараа нууж чаддаг нууцлагдуу хүмүүс.
  • Тэр хүүхдүүдээ хайрлана, санаа тавина гэхдээ юуны өмнө тэд хүүхдүүдээ эцгийгээ хайрлаж хүндлэхэд сургадаг.   
  • Ямагт итгэж, найдаж болно, хэзээ ч урвахгүй. Тэр хэзээ ч бусдын захиаг уншихгүй. Энэ нь бүр толгойд нь ч орохгүй. Таны нууцыг задлахгүй. Мөн эвгүй байдалд ч оруулахгүй. 


*Жинлүүрийн ордынхон төрөлхийн өв тэгш зохицлыг шүтдэг хүмүүс болохоороо хэзээ ч нэгэн хэвийн тогтуун байдал байхгүй байнга төгс төгөлдөрт тэмүүлж савлаж байдаг. Хоёр ааштай гэж ярьдаггүй ч хоёр өөр хүн шиг зан гарганаСул дорой эрэгтэйтэй тэрбээр нөхцөл байдлын эзэн болно. Харин хүчтэй чадалтай эрэгтэйтэй дуулгавартай болж юм бүхэнд хүссэнийг нь дагана. Зөөлөн эелдэг бас үүний зэрэгцээ чадалтай,. хатуу чанд сайн сонсогч - их яриа -тэгснээ амнаас нь үг унахгүй болчихно, хүмүүсийг шүтдэг хирнээ олноороо бужигнасан хүмүүст дургүй, хачин их эрч хүчтэй-тэгснээ гэнэт ямар нэгэн юм нь эвдэрчихсэн мэт суучихдаг-удалгүй товчлуурыг нь дараад асаачихсан мэт..... тогтворгүй хирнээ ямар нэгэн юманд яардаггүй.....нэг хүнд багтана гэдэгт итгэмээргүй зүйлс харагдана.
* Жинлүүрийхний шийдмэг бус байдал нь дэндүү гэмээр байдаг. Тэдний хэлэх дуртай үг ньНэг талаас нь харвалгэдэг үг юм. / цааш нь олон олон үндэслэлүүд үргэлжилнэ


*Жинлүүрийн ордынхны хувьд нэгтгэн дүгнэх задлан шинжилгээ хийх чадвар өндөр хөгжсөн байдгаас гүн гүнзгий ярвигтай асуудлуудыг амжилттай шийддэг сайн талтай байдаг.

*Жинлүүрийхэнтэй маргаж мэтгэлцээд амжилт олно гэдэг бараг боломжгүй бөгөөд яаж ийгээд л хамгийн сүүлчийн үг тэдэнд оногдоно. Маргааны сэдэв ч тэдэнд гол биш. Гэхдээ энэ нь хэрүүлч гэсэн үг огтхон ч биш. Тэд өөрийн яриж байгаа юмаа юу ч байсан хамаагүй баримт нотолгоотойгоор үнэн гээд батлаад өгдөг улс.
 

Comments

Popular posts from this blog

Монголын хуримлах ёсон

Найр найрын дундаас хамгийн халуун дотно, сүр жавхлантай, чухал билэгдэлтэй бөгөөд насан туршид ганц удаа тэмдэглэдэг нь хурим юм. Хэдийгээр хоёр талын сүйт бүсгүй, хархүү хоёр ёс заншил дагадаггүй байсан ч, өөрийн болон хадмын талын эцэг эх, уригдах зочид, монгол уламжлалаа хүндэтгэн хуримыг жамынх нь дагуу ёслол төгөлдөр гүйцэтгэх нь зөв юм. Хуримын цайллага хэрхэн болсноор залуу хосын амьдралын цаашдын зам мөрийг тодорхойлдог монгол ёс заншил өнөөдөр ч хадгалагдсаар байгаа. Доор өгүүлсэн ёс заншлыг хот газар бүгдийг нь үйлдэх боломжгүй учраас, заримыг нь орлуулан ёслож болно. Бэр болон хүргэн шинжих ёс Монголчууд эрт үеэс охиноо хадамд гаргахын өмнө хүргэн болох хүнээ шинжиж сайн хань болох хүн мөн үү гэдгийг урьдчилан мэдэцгээдэг байжээ. Айл гэрийн сүлд, өмөг түшиг болсоор ирсэн эзэн хүний таван шинж байдаг. Алсын хараатай, холч ухаантай, өршөөнгүй сэтгэлтэй, эв найртай, эрхэмсэг ёсыг сахиж чадвал өрх гэрийн эзэн болж чадна гэж үздэг. Хүүхний эцэг эх ивээл жилтэй хүнийг с...

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

ТИТЭМ ҮГ - “Зориг Эс Хүрвэл Ухаан Эс Хүрнэ”

  Монголын хүүхэд залуус бүгдээрээ суу билэгтэн болж чадахгүй ч сурч мэдсэн, ажилсаг бүтээлч, зөв хүн байж лавтай чадна. Аливаа зүйлийг бүтээхэд биеэ мэдэх мэдэл, өөртөө итгэх итгэл, эр зориг хэрэгтэй. “Биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал” гэсэн монгол үг бий. Биеэ мэдэх гэдэг нь бүтээх үйлс, хүрэх зорилгоо ухаандаа бодон тунгааж, сэтгэлдээ мэдэрч, тэр бүгдээ бүтээх өөрийн чадал бололцоондоо гүн бат итгэх, улмаар эргэлт буцалтгүй итгэл үнэмшил болгох хувь хүний чадвар юм. “Биеэ мэдэж, бяраа таних”-ыг өвөг дээдэс бидэнд сургамжлан захисан. Энэ нь биеийн бярыг хэлэхээсээ ухааны бядаа танихыг илүүтэй бодсон хэллэг юм. Тэгээд ч биеийн бөхөөр нэгийг давна, ухааны бөхөөр олныг давна гэж хэлэлцэж ирсэн нь эрдэм ухааныг эрхэмлэх гүн гүнзгий утга агуулгатай билэг сургаал билээ. Өөртөө итгэх гэдэг нь өөрийн хүчиндээ итгэх ухаан чадал, сэтгэлийн тэнхээ, үйлдлийн даац билээ. Сурах, бүтээх чамбай хүсэл төрж, даацтай зорилго өмнөө тавьсан бол түүнийхээ төгс үр дүнг үзэх өөрийн итгэл гуй...