Skip to main content

Тэмдэглэл хөтлөх

   Ямар нэг юмнаас нэг сонсоод орхиж боломгүй өөрөө дахин тунгааж бодох хэрэгтэй гэж санагдсан зүйлсээ тусдаа тэмдэглэж авч байгаарай. Энэ маш  их ашигтай. Бид л анзаардаггүй болохоос олон олон зүйлийг бидний эргэн тойронд хүмүүс яриж бидний чихэээр урсаад л орж л байдаг. Нээрээ тийм шүү гэж бодсон ч гэсэн эргээд нэг тунгааж тархиныхаа мэдээлийн тасагаас мэдлэгийн тасалгаанд шилжүүлэхгүй бол бүдгэрсээр бүдгэрсээр мартагдчина. Мэдээлэлийн тасагт өдөрт хичнээн их мэдээлэл орж гарч л байгаа. Тиймээс чухал гэж үзсэнгүүдээ тэмдэглэж байх нь зөв юм.
   Хичнээн цагаа үрж хүмүүсийн ярилцлага үзээд ном уншаад....... мэдмээр бодмоор л юм байна их зөв юм яриж гээд өнгөрөх биш шүү.... дараа дахиад бүтэн нэг хоёр цагийн юмыг үзэж чадахгүй ш дээ үзсэн ч гэсэн хайран ч цаг болно. Тэрэн дор товч хэдхэн үгээр ч гэсэн тэмдэглээд авч байгаарай!!

 .....Бүтэн 100 хуудас 100 мин хэрэгтэй юм байдаггүй. Тайлбарлах ойлгуулах гэж эргэлдүүлсэн хэсэг ихэнх хувийг эзэлдэг. Нэг уншаад ойлгосон бол дараа гол санааг нь л эргээд харахад бүх зүйлийг нь санана. Тийм түлхүүр тулгуур ойлголтыг нь тэмдэглэж авч байвал зүгээр.....

Хүнтэй ярилцсан ч, жаахан эх уншсан ч, нэг чухал үг дуулсан ч  хэрэгтэй л гэж болдсон бол юу ч байсан зүгээр нэг газар тэмдэглэчих. Чамд биш ч дараа өөр нэг хүнд хэрэг болох ч юм билүү хэн мэдлээ......

  ....Юмыг үзэж харж сонсож уншаад тархи мэдээллийг ангилдаг. Ерөнхий санааг нь ойлгоход болох нэг хэсэг байна,  эргэн тунгаан өөрийн шүүлтүүрээр шүүж цаашдаа санаж явах ёстой хэсэг байна, сонсох ойлгох санах ч шаардлагагүй хэрэггүй хэсэг ч байна.

 .....Би ном уншихдаа давтан уншихад хурдан амар гээд зурчихдаг. Тэр их ашиг тустай байгаа тул одоо ер нь бүх зүйл дээр ашиглаж байх нь зөв гэж бодлоо.
   Би урсгаж уншчих гээд байдаг хүн л дээ. Сонирхол татсан номоо нэг эхлүүлсэн бол хурд хийгээд л нэг хоёр өдөртөө дуусгачихдаг юм. Тэгэхээр тэр их мэдээллийг эргээд бүгдийг нь яг таг санадаггүй ерөнхий санааг нь ойлгосон байдаг тийм болохоор эргээд унших ёстой болдог.... зураад л зураад явчихвал эргээд уншихад тун хялбар байдаг юм дахиад бүтэн өдөр зарцуулахгүй л юм болно.

   .....Зун далд ухамсарын номнуудаас нэгийг заавал уншаад үзээрэй. Энэ блог руу хэдэн минут зарцуулаад ороод ирснийх нэг ядаж нэг хэрэгтэй юм дуулаг л даа тэй ☺.
    Хүн хүний хүлээж авах өнцөг өөр байх байх л даа. Надад чухал санагдсан өгүүлбэр танд чухал биш эсвэл бүүр надаас хамьгүй илүү ойлгох ч юм билүү. Ер нь бол заавал унших ёстой номын жагсаалтанд байх ёстой.  Шинэээр монголд ямар номнууд хэвлэгдснийг сайн мэдэхгүй байна.

                                                                                                                         Амжилт!!

Comments

Popular posts from this blog

Монголын хуримлах ёсон

Найр найрын дундаас хамгийн халуун дотно, сүр жавхлантай, чухал билэгдэлтэй бөгөөд насан туршид ганц удаа тэмдэглэдэг нь хурим юм. Хэдийгээр хоёр талын сүйт бүсгүй, хархүү хоёр ёс заншил дагадаггүй байсан ч, өөрийн болон хадмын талын эцэг эх, уригдах зочид, монгол уламжлалаа хүндэтгэн хуримыг жамынх нь дагуу ёслол төгөлдөр гүйцэтгэх нь зөв юм. Хуримын цайллага хэрхэн болсноор залуу хосын амьдралын цаашдын зам мөрийг тодорхойлдог монгол ёс заншил өнөөдөр ч хадгалагдсаар байгаа. Доор өгүүлсэн ёс заншлыг хот газар бүгдийг нь үйлдэх боломжгүй учраас, заримыг нь орлуулан ёслож болно. Бэр болон хүргэн шинжих ёс Монголчууд эрт үеэс охиноо хадамд гаргахын өмнө хүргэн болох хүнээ шинжиж сайн хань болох хүн мөн үү гэдгийг урьдчилан мэдэцгээдэг байжээ. Айл гэрийн сүлд, өмөг түшиг болсоор ирсэн эзэн хүний таван шинж байдаг. Алсын хараатай, холч ухаантай, өршөөнгүй сэтгэлтэй, эв найртай, эрхэмсэг ёсыг сахиж чадвал өрх гэрийн эзэн болж чадна гэж үздэг. Хүүхний эцэг эх ивээл жилтэй хүнийг с...

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

ТИТЭМ ҮГ - “Зориг Эс Хүрвэл Ухаан Эс Хүрнэ”

  Монголын хүүхэд залуус бүгдээрээ суу билэгтэн болж чадахгүй ч сурч мэдсэн, ажилсаг бүтээлч, зөв хүн байж лавтай чадна. Аливаа зүйлийг бүтээхэд биеэ мэдэх мэдэл, өөртөө итгэх итгэл, эр зориг хэрэгтэй. “Биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал” гэсэн монгол үг бий. Биеэ мэдэх гэдэг нь бүтээх үйлс, хүрэх зорилгоо ухаандаа бодон тунгааж, сэтгэлдээ мэдэрч, тэр бүгдээ бүтээх өөрийн чадал бололцоондоо гүн бат итгэх, улмаар эргэлт буцалтгүй итгэл үнэмшил болгох хувь хүний чадвар юм. “Биеэ мэдэж, бяраа таних”-ыг өвөг дээдэс бидэнд сургамжлан захисан. Энэ нь биеийн бярыг хэлэхээсээ ухааны бядаа танихыг илүүтэй бодсон хэллэг юм. Тэгээд ч биеийн бөхөөр нэгийг давна, ухааны бөхөөр олныг давна гэж хэлэлцэж ирсэн нь эрдэм ухааныг эрхэмлэх гүн гүнзгий утга агуулгатай билэг сургаал билээ. Өөртөө итгэх гэдэг нь өөрийн хүчиндээ итгэх ухаан чадал, сэтгэлийн тэнхээ, үйлдлийн даац билээ. Сурах, бүтээх чамбай хүсэл төрж, даацтай зорилго өмнөө тавьсан бол түүнийхээ төгс үр дүнг үзэх өөрийн итгэл гуй...