Skip to main content

Нэг удаа....

 Сая нүүрэндээ маск тавьсан чинь нэг инээдтэй зүйл санаанд оров оо.

....Гурван жилийн өмнө юм уу даа. Саруул бид хоёр эгчийнхээс ахынх руу явахаар болов. Агаа ажил тараад харихдаа бид хоёрыг замаараа авахаар болов оо. Нилээн оройтно шүү л гэж байна. Багахан юм тэднийх рүү аваачих байсан болохоор хүлээхээр болов оо.....Хүлээгээд л тв ч онц юм алга суваг эргүүлээд сууж байв аа. Тэгсэн эгч шинэ маск авсан ёстой сайхан блабла.....тавиад үзээч та хоёр ........ Заза тэгье тэгье гээд л яг сайхан нүүрэндээ маскаа тавьсан чинь л Ах гуай : -Ирчлээ гараад ир. Байр луу ордог урсгал нь хаачихсан байна ш дээ. Яг ард нь зогсож байна ийшээ гараад ирэх үү гэдэг байгаа.
...Өө би маск сая тавьсан...... Заза 11 болж байна. Ганц зам гарах хооронд хэнтэй л таарав тэгсэн ч цагаан салфеткан юм чинь харанхуй шөнө нээх анзаарахгүй биз гээд лаг шууд гарлаа.  Тэгээд л гарцан дээр ирсэн чинь л хэн байхав гээд байсан чинь баахан хүмүүс зөрөөд нээх томоор эргэн эргэн хараад би ч инээдээ байдгаараа бариад дийлэхээ байгаад инээсээр бөхийсөөр амьхандаа л хурдан хурдан алхаад.....
     Саруул хамт явж байснаа инээгээд хоцорчихсон араас явж байгаа юм..... бүүр инээд муутайг хэлэх үү гарцан дунд бараг хэвтэх нь ээ..... Бариж байгаа юмаа унагах шахаад л......хамаг булчин нь сулраад татаж унтлаа л даа....... Намайг хараад зөрсөн хүмүүс нь энэ яацан юм бэ зүгээр үү гэж Саруулаас асуугаад хөөрхийг улам бүр тэсэхийн аргагүй болгоод.... арай чүай л нэг юм ирсэн дээ хэхэ. Машиндаа ирж суугаад тэгээд л ёстой зад тависан даа. Оройжингоо өглөө нь босоод гээд л хэд хоногтоо л татталаа их инээсэн юмдаг.

Бид хоёр ер нь тэгээд зай гарвал ноцолдож ноололдож инээлдэж явдаг юм даа


Comments

  1. хөгтэй явдал болсон байна шдээ 3 жилийн өмнөх хэхэ дурасмжууд ер нь сайхан шүү дахин давтагдашгүй

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

Санаж явахад илүүдэхгүй үгс

Энд тэдээс дуусан сайхан агуулгатай өвөрмөгц хэллэгтэй  сэтгэлд хүрсэн  ишлэлүүд байгаа юм аа. Бөөнд нь оруучихая. Бодож байснаас арай л их бичвэртэй болоод байх шиг байна. ЮУ ХЭЛЖ БАЙГААГААС НЬ ИЛҮҮТЭЙ ЯАЖ ХЭЛЖ БАЙГАА НЬ ЧУХАЛ Ш ДЭЭ   ************************************************************** Сэтгэл байвал усан дээр ч гал асаана Сэтгэл дутвал тосон дээрч гал асахгүй  ***************************************************************** Түүхэндээ төв халхуудын сор сор хүмүүсийг хамгийн их устгаж байсан нь тодорхой ба йж байгаа царайнаас нь харахад л... *************************************************************** Үг бол амьтай бас сүнстэй. Тэр хэрээрээ бидний хувь заяаг хөтлөж, хөглөж байдгийг сануулах гэсэн юм аа.  Монголчууд бид чинь эртнээс агуу их билэгдлийн философтой амьдарч, түүгээрээ оршин тогтнож ирсэн ард түмэнсэн дээ уг нь  Амны билгээс ашдын билэг үүснэ гэж байгаа юм ш дээ. **************************************************...

Зүү Утас

Өнөөдөр хичээл тараад гадаа ийм сайхан байхад алхаад харья гэж бодоод л явж байлаа. Тэгсэн нүдний буланд нэг дэлгүүрийн хаяаг тороод болддоггүй шүү. Туслах материалын дэлгүүр гэх юм уу тийм дэлгүүр байсан юм. Жижиг шүр зүү утас даавуу бүс тоног гээд л тиймэрхүү юм байдаг.Тэгээд орж 2цаг шахуу байж байгаад гарч ирлээ.    Хууч сэдрээд үйл урламаар болоод баахан л юм авчихлаа. Тэгээд оройжингоо нөгөө хэдтэйгээ ноцолдож инээдтэй инээдтэй л юм хийлээ.  Ойрд ерөөсөө гар хүрээгүй байсан болохоор сайхан байлаа.   Эмэгтэй юм гэсэндээ бас зүү утас нийлүүлэх дуртай байх юм аа чаавааас :) .  Хөдөлмөр гэдэг хичээлд олон жил суусан ч  ганц сурсан юм нь зүү ороох оёдлоо байсан юм Тэгсэн бүүр мартах шахсан байна ш дээ.Тэгээд өөрийн дуртай жакэтны дотор энгэрт нь нэг жаахан арга билэг оёчихлоо.     Нетээр жаахан хайж зураг харсан чинь нэг хүн нөхрийнхөө хослолын энгэрт love you гээд оёчихсон зураг хөөрхөн санагдлаа. Би бол цамцных нь ханцуйн товчны...