Skip to main content

Филсофи time

...Бид яагаад үр хүүхэд төрүүлж үлдээдэг гэж бодож байна? Яагаад жилээс жилд хүүхэдүүд илүү айхтар болоод байна гэж бодож байна. Бидний ээж аав хүүхэд байхдаа ямар байсан одооны хүүхдүүд ямар байна. Уг нь бүгд л яг эхээс төрж байна зааж өгөөгүй л бол мэдэхгүй байх ёстой биз дээ. Гэтэл бүүр төрлөхийн дэвшилтэд технологид авъяастай яриж хэлж байгаа юм нь хүртэл.....
  Бид яагаад хүүхэд төрүүлж удамаа залгуулдагийн  учир нь ерөөсөө л энэ байхгүй юу. 
  Түүнээс зүгээр л жамаараа эсвэл нэгнийгээ дуурайгаад эсвэл хийх юм болж ядаад уйдсандаа эсвэл үхэхдээ цуглуулснаа өгөх гэж нас өндөр болоод асруулах гэж хүүхэдтэй болдог юм огтоосоо биш. Одоо хүмүүс бүүр яагаад хүүхэд төрүүлээд байгаагаа ч мэдэхгүй болцон. Зарим нь минийх чинийх мөн биш дээрээ тулж мулаад өөрийн хүүхдээ хаяж явж энэ тэр хаха.

За гол асуудалдаа оръё. Та хүнийг сармагчингаас үүссэн гэж боддог байна уу, харь гарагаас авчирсан гэж бодож байна уу, биднээс өмнөх соёл иргэншил байдаг байсан гэдэгт итгэдэг байна уу үгүй байна уу ерөөсөө хамаагүй. 
   Хүн анх бий болсон цагаасаа эхлэн маш олон зүйлийг сурч мэдсээр өдий хэмжээнд хүрсэн цаашаагаа ч явна. Хүн төрлөхтөнд эцэсийн зорилго байгаа л байх бид мартчихсан болохоос. Магадгүй орчлон ертөнцийг бүрэн таниж мэдэх ч байж болох юм./энэ тухай бодлоо хэлвэл бас их урт юм болно одоо түр орхиё/

   Үүссэн цагаасаа эхлэн сурч мэдэж, ойлгож ухаарсан тэр бүхэн хүний өөрийн яс цусанд ө.х генэнд хадгалагдан дамжуулдаг. Өчнөөн мянган жилийн ухааралаа хадгалан дамжуулаж улам бүр сайжруулахын тулд бид үр хүүхэдтэй болдог. Бидний яс цусанд одоо ч тайлж чадаагүй маш их мэдээлэл хадгалагдаж л байгаа.  Хэрвээ үр хүүхэд байхгүй бол тэр их мэдээлэл тэр хүрээд тасарч байна гэсэн үг. Удам тасрах гэдэг ийм л аюултай зүйл учраас гал голомтоо самруулаж хүйс тэмтрүүлэх гэдэг нь хамгийн том харуусал эмэгнэл байдаг байсан байжээ. 

Гэтэл ийм өн эртнээс дамжиж ирсэн их ухаарал яс цусанд байхад яагаад арчаагүй муу хүмүүс байсаар л байгаа юм бэ? гэвэл энэ төрүүлсэн эхээс нь хамаарч байгаа юм. 

Эцэгийн талаас ЯС ЦУСны мэдээлэл бүрэн дамжиж ирдэг бол эх нь тухайн хүүхдийнТАРХИ ЗҮРХ ний мэдээллийг өгдөг.  ЯС ЦУСны мэдээллээ энэ насанда тайлж уншиж учрыг нь бүрэн олоогүй ч гэсэн тэр мэдээллээ үр хүүхэддээ дамжуулж болдог. Тухайн удамын хүн нь энэ насандаа яаж амьдарч ямар мэдээлэл ЯС ЦУСандаа нэмж баяжуулах болон ЯС ЦУСнаас хэр мэдээлэл татаж гаргаж ирж чадах эсэх нь тэр хүнийхээ ТАРХИ ЗҮРХний чадамжаас хамаардаг. Иймээс л мунхаг хүүхэнтэй ханилваас ТАРХИ ЗҮРХний чадамж муу хүүхэд төрж тэр үед нь  удам нь нэмж хөгждөггүй зогсонги болдог байх нь. ЯС ЦУСаар сайн ч муу ч бүх мэдээлэл дамжина. Зөв нь давамгай байх ёстой байтал хоёр гурван үе дараалан эхнэрээ зөв сонгож эс чадаваас яс цусандах улам бүр муу буруу мэдээлэл нь ихсэж арчаагүй муу хүн удамд нь бий болдог байх нь.
  
Үүнээс үүдэж дээд доод гарал угсааны ялгаа үүсдэг бололтой. Хэдэн үеээрэ тэнэглээд байж байхад нь нөгөө арчаатай хэд нь илүү их зөв мэдээлэл аваад илүү өндөр хөгжилтэй болоод ирдэг байж л дээ.

    ТАРХИ ЗҮРХний хөгжил сайтай хүүхэдтэй болохын тулд САЙН ЭМийг олж үр хүүхдээ гаргуулдаг байжээ. Тархи зүрх, яс цусандаа зөв мэдээлэлтэй эмэгтэй байж гэмээнэ л үр хүүхдийнхээТАРХИ ЗҮРХэнд зөв мэдээлэл өгж чадна. Үүнээс үзвэл ТАРХИ ЗҮРХ, ЯС ЦУСандаа байвал зохих мэдээлэлтэй эмийг ХАТАН заяат САЙН ЭМ гэх нь байна. 


.....шалтгааны үүднээс одоогийн хүүхдүүд их айхтар бодоод байгаа байхгүй юу хэрвээ ийм бишсэн бол балар эртний хүний хүүхэд шиг л байх ёстой. Хүмүүс нийгэмээ дагаад гэдэг л юм хоёр гурван настай хүүхэд хэзээдээ нийгэм судлаад сурцан байх вэ дээ. Өөртөө агуулаад л төрцөн л байхгүй юу....

******************************************************************
Зарим яагаадад хариуллаа. Би ........ чиглэлийн филсофийг илүү дэмждэг хүн л дээ.

Энэ маш УТГА бүхий сайхан зураг шүү

Comments

Popular posts from this blog

Монголын хуримлах ёсон

Найр найрын дундаас хамгийн халуун дотно, сүр жавхлантай, чухал билэгдэлтэй бөгөөд насан туршид ганц удаа тэмдэглэдэг нь хурим юм. Хэдийгээр хоёр талын сүйт бүсгүй, хархүү хоёр ёс заншил дагадаггүй байсан ч, өөрийн болон хадмын талын эцэг эх, уригдах зочид, монгол уламжлалаа хүндэтгэн хуримыг жамынх нь дагуу ёслол төгөлдөр гүйцэтгэх нь зөв юм. Хуримын цайллага хэрхэн болсноор залуу хосын амьдралын цаашдын зам мөрийг тодорхойлдог монгол ёс заншил өнөөдөр ч хадгалагдсаар байгаа. Доор өгүүлсэн ёс заншлыг хот газар бүгдийг нь үйлдэх боломжгүй учраас, заримыг нь орлуулан ёслож болно. Бэр болон хүргэн шинжих ёс Монголчууд эрт үеэс охиноо хадамд гаргахын өмнө хүргэн болох хүнээ шинжиж сайн хань болох хүн мөн үү гэдгийг урьдчилан мэдэцгээдэг байжээ. Айл гэрийн сүлд, өмөг түшиг болсоор ирсэн эзэн хүний таван шинж байдаг. Алсын хараатай, холч ухаантай, өршөөнгүй сэтгэлтэй, эв найртай, эрхэмсэг ёсыг сахиж чадвал өрх гэрийн эзэн болж чадна гэж үздэг. Хүүхний эцэг эх ивээл жилтэй хүнийг с...

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

ТИТЭМ ҮГ - “Зориг Эс Хүрвэл Ухаан Эс Хүрнэ”

  Монголын хүүхэд залуус бүгдээрээ суу билэгтэн болж чадахгүй ч сурч мэдсэн, ажилсаг бүтээлч, зөв хүн байж лавтай чадна. Аливаа зүйлийг бүтээхэд биеэ мэдэх мэдэл, өөртөө итгэх итгэл, эр зориг хэрэгтэй. “Биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал” гэсэн монгол үг бий. Биеэ мэдэх гэдэг нь бүтээх үйлс, хүрэх зорилгоо ухаандаа бодон тунгааж, сэтгэлдээ мэдэрч, тэр бүгдээ бүтээх өөрийн чадал бололцоондоо гүн бат итгэх, улмаар эргэлт буцалтгүй итгэл үнэмшил болгох хувь хүний чадвар юм. “Биеэ мэдэж, бяраа таних”-ыг өвөг дээдэс бидэнд сургамжлан захисан. Энэ нь биеийн бярыг хэлэхээсээ ухааны бядаа танихыг илүүтэй бодсон хэллэг юм. Тэгээд ч биеийн бөхөөр нэгийг давна, ухааны бөхөөр олныг давна гэж хэлэлцэж ирсэн нь эрдэм ухааныг эрхэмлэх гүн гүнзгий утга агуулгатай билэг сургаал билээ. Өөртөө итгэх гэдэг нь өөрийн хүчиндээ итгэх ухаан чадал, сэтгэлийн тэнхээ, үйлдлийн даац билээ. Сурах, бүтээх чамбай хүсэл төрж, даацтай зорилго өмнөө тавьсан бол түүнийхээ төгс үр дүнг үзэх өөрийн итгэл гуй...