Skip to main content

Санаж явах үлгэр

 Нэгэн хүн зэрлэг араатанд хөөгдөн идүүлчих шахан зугатаж яваад эгц цавчим хясааны ирмэгт тулж ирэв. Хясааны доор амгалан тайван нуга харагдана. Хясааны ирмэг хавиас нэг ороонго ургамал урган тэртээ доор нуга хүртэл унжсан байх юм гэнэ. Нөгөө хүн нугад хүрэх юм байнаа гээд ороонгоос зүүгдэн доошилж эхлэв. Хөөж явсан араатан ирмэгт тулаад яаж ч чадалгүй эргэв. Жаал тайвширсан нөгөө хүн ийш тийш хартал хясааны элгэнд ургасан жимсний бутыг олж харлаа. Ув улаахан жимс “Надад хүрч чадах уу?” гэсэн шиг бөнжийж харагдана. Хүний шунал нь хөдлөн гараа хичнээн сунгавч хүрэхгүйд зуурч байгаа ороонгоо савлан жимс рүү хүрэхийг хичээв. Хаанаас ч юм хар цагаан хоёр хулгана гарч ирээд нөгөө ороонгыг мэрж эхлэв. Хүн нь хулганыг ч анзаарахгүй, амгалан нугад хүрэх зорилгоо ч мартан жимс рүү ороонгоо савчуулан зүтгэсээр, ороонго нарийсан тасрах дөхсөөр дөхсөөр /ойртсоор/ байв. Ширхэг жимсний төлөө зорилгоо ч мартан тэмүүлэх хөөрхий тэр хүний бяц үсрэхийг хэн харж зүрхлэхэв...Хүн нь чөлөө учралын энэхэн хугацаанд ... ийн боломжоо алдсан нь харамсалтай. Ороонго нь гэгээрэлд хүрэх завшаан шүү. Түүнийг бушуу ашиглахгүй бол өдөр, шөнө хоёр /хоёр хулгана/-оор үргэлж нарийсч байдаг. Үхэл, мөнх бусыг ухаараагүй хүн л ширхэг жимсний төлөө энэ насаа ийм хялбархнаар үрдэг гэнэм.

Буддагийн халаасан дахь очир
Будда эрдэнэсийн худалдаачнаас асар том очир авахыг харсан хармааны хулгайч түүнийг дагаж гэнэ. Будда Мадрас хүрэх тийз авч. Хулгайч ч тэгж. Яг хажууд нь сууж. Нэгэн зогсоол дээр Буддаг гарах хооронд нь хулгайч авч яваа бүх юмыг нь хуу нэгжив. Очир байдаггүй. “Аан, өмсч яваа ...” гэж бодоод шөнө болохыг анан хүлээжээ. Буддагийн өмссөн болгоныг сөөм ч газар үлдээлгүй нэгд нэгэнгүй самнасан хулгайчийн гайхаш барагдан  “...очироо хаана...” гэдэг тарнийг тоогоо алдтал тоолж байхуйд Мадраст иржээ. Тэр хулгайч, хулгайч ч гэсэн овоо зүрх байсан юм шүү. Тэр Буддагийн өмнө очоод  “Би таны очирыг авахаар өдий хол замыг туулчихаад олоогүй ч гэсэн хаана нуусныг тань мэдэхээс нааш санаа амрахгүй нь “ гэж хэлсэн юм. “Тийм ээ, би мэднэ. Та маш  сайн хайсан. Жинхэнэ мэргэжилтний ёсоор. Гэхдээ хүний л ухаанаар эрж байна лээ дээ. Би очироо таны хэзээ ч хайхгүй тийм газар нуусан. Хаана гээч? Таны халаасанд ...” гэж гэрэл цацраан хэлчихээд яах ийхийн завдалгүй хүнэн урсгал дунд шингэн алга болсон Буддагийн араас ам ангайн ширтэж зогссон хулгайч гараа явуулан халаасаа тэмтэрч очирыг гаргаж ирэв. Тэр очирыг олж, Бурханыг алдсандаа үнэн голоосоо гашуудах агшинд гэмтэн үхэж, гэгээнтэн сэржээ. Түүнийг сэрэх хүртэл бид хармааны хулгайчид байх болно.


Comments

Popular posts from this blog

Монголын хуримлах ёсон

Найр найрын дундаас хамгийн халуун дотно, сүр жавхлантай, чухал билэгдэлтэй бөгөөд насан туршид ганц удаа тэмдэглэдэг нь хурим юм. Хэдийгээр хоёр талын сүйт бүсгүй, хархүү хоёр ёс заншил дагадаггүй байсан ч, өөрийн болон хадмын талын эцэг эх, уригдах зочид, монгол уламжлалаа хүндэтгэн хуримыг жамынх нь дагуу ёслол төгөлдөр гүйцэтгэх нь зөв юм. Хуримын цайллага хэрхэн болсноор залуу хосын амьдралын цаашдын зам мөрийг тодорхойлдог монгол ёс заншил өнөөдөр ч хадгалагдсаар байгаа. Доор өгүүлсэн ёс заншлыг хот газар бүгдийг нь үйлдэх боломжгүй учраас, заримыг нь орлуулан ёслож болно. Бэр болон хүргэн шинжих ёс Монголчууд эрт үеэс охиноо хадамд гаргахын өмнө хүргэн болох хүнээ шинжиж сайн хань болох хүн мөн үү гэдгийг урьдчилан мэдэцгээдэг байжээ. Айл гэрийн сүлд, өмөг түшиг болсоор ирсэн эзэн хүний таван шинж байдаг. Алсын хараатай, холч ухаантай, өршөөнгүй сэтгэлтэй, эв найртай, эрхэмсэг ёсыг сахиж чадвал өрх гэрийн эзэн болж чадна гэж үздэг. Хүүхний эцэг эх ивээл жилтэй хүнийг с...

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

ТИТЭМ ҮГ - “Зориг Эс Хүрвэл Ухаан Эс Хүрнэ”

  Монголын хүүхэд залуус бүгдээрээ суу билэгтэн болж чадахгүй ч сурч мэдсэн, ажилсаг бүтээлч, зөв хүн байж лавтай чадна. Аливаа зүйлийг бүтээхэд биеэ мэдэх мэдэл, өөртөө итгэх итгэл, эр зориг хэрэгтэй. “Биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал” гэсэн монгол үг бий. Биеэ мэдэх гэдэг нь бүтээх үйлс, хүрэх зорилгоо ухаандаа бодон тунгааж, сэтгэлдээ мэдэрч, тэр бүгдээ бүтээх өөрийн чадал бололцоондоо гүн бат итгэх, улмаар эргэлт буцалтгүй итгэл үнэмшил болгох хувь хүний чадвар юм. “Биеэ мэдэж, бяраа таних”-ыг өвөг дээдэс бидэнд сургамжлан захисан. Энэ нь биеийн бярыг хэлэхээсээ ухааны бядаа танихыг илүүтэй бодсон хэллэг юм. Тэгээд ч биеийн бөхөөр нэгийг давна, ухааны бөхөөр олныг давна гэж хэлэлцэж ирсэн нь эрдэм ухааныг эрхэмлэх гүн гүнзгий утга агуулгатай билэг сургаал билээ. Өөртөө итгэх гэдэг нь өөрийн хүчиндээ итгэх ухаан чадал, сэтгэлийн тэнхээ, үйлдлийн даац билээ. Сурах, бүтээх чамбай хүсэл төрж, даацтай зорилго өмнөө тавьсан бол түүнийхээ төгс үр дүнг үзэх өөрийн итгэл гуй...