Skip to main content

Шил

Харааны шил зүүгээд арван жил болжээ. Анх шил зүүчихэд хачин их баярлаж бас хүмүүст атаархаж билээ. Хүмүүс ямар тод хардаг байсан юм бэ ийм тод гэж хардаг гэж надад яагаад хэлээгүй юм болоо гэж үнэндээ хүмүүс өөрсдийгөө тод бүдэг харж байгааг яаж ч мэдхэв дээ би ч бас шил зүүтлээ  мэдсэн биш.
   Юмнууд чинь ийм өнгөлөг билүү гээд л хорвоог шинээр харж байгаа юм шиг л баяр болсон юм даг. Хамт суудаг хүүхэд маань самбар дээр байгаа юмыг хараад л бичээд байна би болохоор харахгүй  тэгэж тэгэж нэг юм хараа муутайгаа мэдэж шилтэй болж байсан.

 Ядаж байхад нь хоёр нүд нь хоорондоо өөрөө, уг нь -0,5 гээд гайгүй л эхлэсэн юм. Жил гаран болов уу гүй юу шилээ голж нэмэгдсээр одоо -3 болжээ. Харин сүүлийн жил арай гайгүй шүү. Ингээд тогтож байна гэж итгээд л байна. Байнгын дэлгэц ширтдэг нүд ч бас хэцүү юм даа :P
   Хэдэн ч шилний цаана гарав аа 7, 8 шилний ард бол найдвартай гарсан байгаа. Газар тавьчихаад мартаад гишгэнэ, эргээд тэгшлэнэ, сэнсэн шилтэй явна, дээрээс нь юм унагана, дээр нь суунчихна бас унтана, шилээ олохгүй хэд хоног сохолзоно, арчина гэж байхгүй завсраар нь хараад л явна, өвөл цанатана, бороонд цоохортоно, харахаар халтайсан юм болцон байхаар нь таарсан юмаараа арчина, шүршүүрт цуг давхиж орно, тайлахгүй унтана, үй зайгүй дээш нь түлхдэг рефлекстэй болчихсон, хаажуудаа тавчихаад хавиар нэг хайна..

Өөрийгөө шилний цаанаас харах шилгүй мөртлөө тодоор харах хоёр их өөр юм билээ. Нодлин анх линз зүүж үзээд би  ийм царайтай юм уу гэж өөрийгөө баахан тольдсон хэхэ. Шилгүй зураг харж байсан л даа Гэхдээ шууд амьдаар нь харах гэдэг арай л өөрөө нээх сонин өөр хүн ч харж байгаа юм шиг. Линз нүдэнд нээх сайнгүй болохоор нь их зүүдэггүй юмаа. Гэхдээ зун линзтэй нарны шил зүүж их явсааан . Линзгүй хааяаа хар шил зүүдэг л дээ тийм бол тэгээд яг нүүрэн дээр тулаад л ирэхгүй бол хүн танихгүй баахан явж байгаа д л ирнэ ш дээ :D

 Нэг үеээ бодвол шил их хөнгөхөн болсон ч гэсэн байнгын нэг юм дараад байхаар ямар олиг байхав дээ гээд зун уг нь хамраа амраая гэж боддог юм. Даана ч нээх удаан сохолзоод явж тэсдэггүй юмаа.

Одоо ч гэсэн нэг хашраачихсан шилтэй  байж л байна. Гэнэт гэнэт ухаан орж зүлгэчихээд л сайн харагдахгүй байна гээд голоод л хамт яваад байгаам даа.  За шилч яах уу ийм өнгөлөг сайхан дэлхий ертөнцийг харах нүдтэй байгаадаа баярлаад ханамгүй шүү.




Comments

Popular posts from this blog

Монголын хуримлах ёсон

Найр найрын дундаас хамгийн халуун дотно, сүр жавхлантай, чухал билэгдэлтэй бөгөөд насан туршид ганц удаа тэмдэглэдэг нь хурим юм. Хэдийгээр хоёр талын сүйт бүсгүй, хархүү хоёр ёс заншил дагадаггүй байсан ч, өөрийн болон хадмын талын эцэг эх, уригдах зочид, монгол уламжлалаа хүндэтгэн хуримыг жамынх нь дагуу ёслол төгөлдөр гүйцэтгэх нь зөв юм. Хуримын цайллага хэрхэн болсноор залуу хосын амьдралын цаашдын зам мөрийг тодорхойлдог монгол ёс заншил өнөөдөр ч хадгалагдсаар байгаа. Доор өгүүлсэн ёс заншлыг хот газар бүгдийг нь үйлдэх боломжгүй учраас, заримыг нь орлуулан ёслож болно. Бэр болон хүргэн шинжих ёс Монголчууд эрт үеэс охиноо хадамд гаргахын өмнө хүргэн болох хүнээ шинжиж сайн хань болох хүн мөн үү гэдгийг урьдчилан мэдэцгээдэг байжээ. Айл гэрийн сүлд, өмөг түшиг болсоор ирсэн эзэн хүний таван шинж байдаг. Алсын хараатай, холч ухаантай, өршөөнгүй сэтгэлтэй, эв найртай, эрхэмсэг ёсыг сахиж чадвал өрх гэрийн эзэн болж чадна гэж үздэг. Хүүхний эцэг эх ивээл жилтэй хүнийг с...

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

ТИТЭМ ҮГ - “Зориг Эс Хүрвэл Ухаан Эс Хүрнэ”

  Монголын хүүхэд залуус бүгдээрээ суу билэгтэн болж чадахгүй ч сурч мэдсэн, ажилсаг бүтээлч, зөв хүн байж лавтай чадна. Аливаа зүйлийг бүтээхэд биеэ мэдэх мэдэл, өөртөө итгэх итгэл, эр зориг хэрэгтэй. “Биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал” гэсэн монгол үг бий. Биеэ мэдэх гэдэг нь бүтээх үйлс, хүрэх зорилгоо ухаандаа бодон тунгааж, сэтгэлдээ мэдэрч, тэр бүгдээ бүтээх өөрийн чадал бололцоондоо гүн бат итгэх, улмаар эргэлт буцалтгүй итгэл үнэмшил болгох хувь хүний чадвар юм. “Биеэ мэдэж, бяраа таних”-ыг өвөг дээдэс бидэнд сургамжлан захисан. Энэ нь биеийн бярыг хэлэхээсээ ухааны бядаа танихыг илүүтэй бодсон хэллэг юм. Тэгээд ч биеийн бөхөөр нэгийг давна, ухааны бөхөөр олныг давна гэж хэлэлцэж ирсэн нь эрдэм ухааныг эрхэмлэх гүн гүнзгий утга агуулгатай билэг сургаал билээ. Өөртөө итгэх гэдэг нь өөрийн хүчиндээ итгэх ухаан чадал, сэтгэлийн тэнхээ, үйлдлийн даац билээ. Сурах, бүтээх чамбай хүсэл төрж, даацтай зорилго өмнөө тавьсан бол түүнийхээ төгс үр дүнг үзэх өөрийн итгэл гуй...