Skip to main content

ЧИН үнэн яв

   Миний бодлоор сайн мэргэшсэн, авьяас чадвар илүү, алдартай сургуульд сурсан, алдар цуутай, өөрийн гэсэн бизнестэй, хувийн эд агуурстай, тансаг гэрт өссөн байлаа гээд хүн бүр тийм бахдам сайхан ХҮН байдаггүй. Хэт туулшираад хэрэггүй.  Би хүнийг хэр хүн шиг хүн болж чадсан бэ? гэдгийг нь сонирхно түүгээр нь л үнэлнэ бахархана биширнэ үлгэрлэнэ. Түүнээс би яагаад гоц авьяастангуудаас, мөнгөтэй айлын хүүхдүүдээс, мисс мисс хүмүүсээс, харвард төгссөн хүмүүсээс харц дальдарч тэдний зэрэгт өөрийгөө хүрэхгүй гэж доогуур үнэлэх ёстой юм?. Надад хүний хэр сайхан пайзтай байгаа нь тийм ч сонин биш, түүнээс нь ч сүрдэхгүй.  Хүний дайтай хүн мөн эсэх нь л чухал.

...Одоо байгаадаа би сэтгэл хангалуун байдаг.  Миний үзэл, хандлага, зарчим, итгэл үнэмшил гээд л аль аль нь үнэний голтой, амьдралтай байгаа болохоор, өөрөөсөө урвахгүй амьдарсан шиг амьдарч, хүн шиг хүн байх тэмүүлэлтэй болохоороо их баяртай байдаг.

  Харин одоо байгаадаа сэтгэл хангалуун, бусдаас илүү хэмжээнд хүрснээрээ бахрахдаг мөртлөө төрлөхийн сайн сайхан лагаараа байсан юм шиг өнгөрснөө хүлээн зөвшөөрдөггүй хүмүүст нээх дуртай биш. Мундаг айлын тасарцан хүүхэд гээд л аль болох л хамаг давуу талаа  давс хужиртай хэлээд магтуулж бишрүүлэх хандлагатай хүмүүс байдаг даа тэд нарт.

 Миний ийм болж чадсан минь өнгөрсний минь үр байхад яагаад туулсан замаа нууж, өнөөдрийн намайг бүтээсэн, ухаарал өгч ухаан тэлсэн зүйлээсээ дарж худлаа рекламны царайлах ёстой гэж.

Өнгөрсөндөө би хангалуун байдаг. Гайхуулж гайхширмаар биш, энгийн хэрнээ давтагдашгүй  өнгөрснөөсөө би хэзээ ч хаана ч хэний ч урдаас хараад ам дүүрэн хэлнэ.
Яагаад гэвэл:

Нэгт би хүнд худлаа хэллээ гээд угаасаа бодит үнэн хэзээ ч өөрчлөгдөхгүй. Харин ч худлаа яриснаасаа болоод ичгэвтэр байдалд орно. Баригдчихвий гэж айна. Худлаа ярисныхаа төлбөрт яриандаа нийцэх гэж өөрөөрөө байх эрхээ хасуулна.

Хоёрт өнгөрсөнд намайг гомдоосон, итгэл сэтгэлийг минь үнэлээгүй тэр хүмүүс, сэтгэлээсээ надад үнэтэй үг хэлж урам өгсөн тэр хүмүүс, бүдэрсэн чулуу, бүрхэг өдрүүд ч,  өссөн гэр,  өнгөрсөн амьдралын сайхан муухай аль ч тохиол нь өнөөдөр байгаа намайг бий болгож энэ үзэл бодол, ухаарал, зам мөр, харах өнцөг, чиг хандлагыг минь бүрэлдүүлсэн.

   Магадгүй тэртээ нэг өдөр бүдэрч унаж уйлж суугаагүй,  хатуу бөгөөд үнэн үгээр амаа ар дээрээ гартал ороолгуулж байгаагүй, дотогшоо өнгийх завгүй явсан бол, надтай таарсан бүхэнтэй таараагүй байсан бол би өнөөдөр хэн байх байсан билээ дээ...

Харин би ирээдүйд байх өөртөө хангалуун биш бүр ихийг ч шаардаж байх болно.

Хүний зэрэгтэй хүн байж дуурсгах алдартайгаар амьдар!!! Хорвоогийн тоосыг нь л хөдөлгөж амьдрах хүний тоо чамаар л дутав гэж дээ.  Толио минь.
   Өнөөдөр гэх нахиа өнгөрсөн гэх хөрсөнд соёлж ирээдүй гэх цэцэг дэлгэрдгийн тул өнгөрснөө хүлээн зөвшөөрч, өнөөдөртөө ханаж, ирээдүйд хичээнгүй зүтгэ. 
   ХҮНИЙ ХОРВООд ирчихээд пайзны төлөө зүтгээд насыг барвал хамгийн том ТЭНЭГЛЭЛ МУНХАГЛАЛ гэдийг сана.






Comments

Popular posts from this blog

Монголын хуримлах ёсон

Найр найрын дундаас хамгийн халуун дотно, сүр жавхлантай, чухал билэгдэлтэй бөгөөд насан туршид ганц удаа тэмдэглэдэг нь хурим юм. Хэдийгээр хоёр талын сүйт бүсгүй, хархүү хоёр ёс заншил дагадаггүй байсан ч, өөрийн болон хадмын талын эцэг эх, уригдах зочид, монгол уламжлалаа хүндэтгэн хуримыг жамынх нь дагуу ёслол төгөлдөр гүйцэтгэх нь зөв юм. Хуримын цайллага хэрхэн болсноор залуу хосын амьдралын цаашдын зам мөрийг тодорхойлдог монгол ёс заншил өнөөдөр ч хадгалагдсаар байгаа. Доор өгүүлсэн ёс заншлыг хот газар бүгдийг нь үйлдэх боломжгүй учраас, заримыг нь орлуулан ёслож болно. Бэр болон хүргэн шинжих ёс Монголчууд эрт үеэс охиноо хадамд гаргахын өмнө хүргэн болох хүнээ шинжиж сайн хань болох хүн мөн үү гэдгийг урьдчилан мэдэцгээдэг байжээ. Айл гэрийн сүлд, өмөг түшиг болсоор ирсэн эзэн хүний таван шинж байдаг. Алсын хараатай, холч ухаантай, өршөөнгүй сэтгэлтэй, эв найртай, эрхэмсэг ёсыг сахиж чадвал өрх гэрийн эзэн болж чадна гэж үздэг. Хүүхний эцэг эх ивээл жилтэй хүнийг с...

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

ТИТЭМ ҮГ - “Зориг Эс Хүрвэл Ухаан Эс Хүрнэ”

  Монголын хүүхэд залуус бүгдээрээ суу билэгтэн болж чадахгүй ч сурч мэдсэн, ажилсаг бүтээлч, зөв хүн байж лавтай чадна. Аливаа зүйлийг бүтээхэд биеэ мэдэх мэдэл, өөртөө итгэх итгэл, эр зориг хэрэгтэй. “Биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал” гэсэн монгол үг бий. Биеэ мэдэх гэдэг нь бүтээх үйлс, хүрэх зорилгоо ухаандаа бодон тунгааж, сэтгэлдээ мэдэрч, тэр бүгдээ бүтээх өөрийн чадал бололцоондоо гүн бат итгэх, улмаар эргэлт буцалтгүй итгэл үнэмшил болгох хувь хүний чадвар юм. “Биеэ мэдэж, бяраа таних”-ыг өвөг дээдэс бидэнд сургамжлан захисан. Энэ нь биеийн бярыг хэлэхээсээ ухааны бядаа танихыг илүүтэй бодсон хэллэг юм. Тэгээд ч биеийн бөхөөр нэгийг давна, ухааны бөхөөр олныг давна гэж хэлэлцэж ирсэн нь эрдэм ухааныг эрхэмлэх гүн гүнзгий утга агуулгатай билэг сургаал билээ. Өөртөө итгэх гэдэг нь өөрийн хүчиндээ итгэх ухаан чадал, сэтгэлийн тэнхээ, үйлдлийн даац билээ. Сурах, бүтээх чамбай хүсэл төрж, даацтай зорилго өмнөө тавьсан бол түүнийхээ төгс үр дүнг үзэх өөрийн итгэл гуй...