Skip to main content

Холимог Хуурга

Хүн мэддэг бүхнээ ярих албагүй
Харин ярьж байгаа бүхнээ  мэддэг байх хэрэгтэй

************************************************************

Боловсрол дагаж ухамсар.

*********************************************************

Сэтгэлд хүрсэн сэтгэлгээтэй 
Санаанд тулсан санаачлагатай нь 
Хаа нэг л байх юм даа

**********************************************************

Хүн бүр л өөрийнхөө бодол төсөөлөлд хайртай. Өөрийн бодсон төсөөлөгдснөөс нь өөр байх үед онц биш санагдаж анхаардаггүй байх.

*****************************************************

Хорвоо дээр төгс юм ховор хойно. Сул талыг нь хүлээн зөвшөөр. Хамгийн чухал нь засалт сайжруулалт авахаар байна уу гүй юу гэдэг нь шүү!! Байгаагаар нь хүлээж авчихвал амьдралд нээх бухимдал төрөхгүй шүү дээ Амьдрах сайхаан.

******************************************************

Гэр бүлийнхий хооронд баримтлах харилцааны хууль "Ахаа алд хүндэл Дүүгээ дэлэм хүндэл"

****************************************************
Хоногийн 24 цаг хаанаа ч хүрэхгүй Жинлүүрийнхээн гэж. Нэг болохоор сургуульд сурж байгаагаа ч мартчихсан ном дэвтэр сөхөхгүй байж байгаад. Нэг нээхээрээ өдөр шөнө ялгахгүй мэдрэлтж суух хэрэг байдаг ч юм уу гүй ч юм уу. 

***************************************************************

Хүн бүр дотор бурхан ч бий чөтгөр ч бий харин алийг нь чөлөөлөхийг бид шийддэг. Дандаа сайхан байна гэж юу байх уу дандаа муу байна ч гэж юу байх уу. Гэхдээ олон зүйлийг ухаарч мэдсэн хүн илүү сайн контролдож чаддаг болдог.

*************************************************************

"Бүгдийг л амжуул. Одоо завгүй дараа больё гэж байнга хэлээд л хийж байгаа юмандаа түүртээд байх муухай ш дээ.. Нээх сүр зарлаад л би ийм юм хийж байна завгүй хийж амждаггүй юмаа гээд л бас би тийм юм хийж байгаа болохоор ийм юм ерөөсөө хийдэггүй ш дээ гээд байдаг даа.  Би тийм баймааргүй байна аа , Яаж энэ бүхнийг хэзээ дээ амжуулчдаг байна аа гэмээр байвал илүү гоё санагддаг. Хийж байгаа юмандаа төвлөрөхгүй гурилдана гэсэн үг бищ шүү. Цагийг бүтээмжтэй өнгөрөөчдөг хурдтай байхад болно ш дээ" гэж энэ хүнд олон ч хэлэх юм даа.

*************************************************************

Өөрөөсөө бурууг хай, өөрийгөө хаана алдсанг эргэцүүл, өөрөөсөө л илүүг шаардаж бай. Өөртэйгээ л тулж ажил. Өөрийгөө дийлэхгүй байж бусдаас их юм шаардаж болно гэж үү. Эхлээд өөрөө өөртөө л эзэн бай!!

************************************************************
Хэдэн юм бичээд байхаар энэ драфтад байгаа бичлэг нь бас дагаад ихэсчих юмаа. Гүйцээгээгүй баахан бичвэр зүгээр санааг нь л хадгалаад устгахаас гүйцээнэ гэж байхгүй юм шиг байна.  Одоо тэгээд хэсэгтээ жаахан чимээгүй байдаг ч юм уу даа. Бөөн сэтгэл хөдлөл бичээд байх юм. Өдрийн тэмдэглэлээ ер нь дэвтэр дээрээ бич. Хамгийн чухал царайн дээрээ тавьж байгаад л ихэнхийг нь бичээд байхаар би өөрөө нээх серьезны синдромтой ч юм шиг сонин санагдаад байхын хаха



Comments

Popular posts from this blog

Монголын хуримлах ёсон

Найр найрын дундаас хамгийн халуун дотно, сүр жавхлантай, чухал билэгдэлтэй бөгөөд насан туршид ганц удаа тэмдэглэдэг нь хурим юм. Хэдийгээр хоёр талын сүйт бүсгүй, хархүү хоёр ёс заншил дагадаггүй байсан ч, өөрийн болон хадмын талын эцэг эх, уригдах зочид, монгол уламжлалаа хүндэтгэн хуримыг жамынх нь дагуу ёслол төгөлдөр гүйцэтгэх нь зөв юм. Хуримын цайллага хэрхэн болсноор залуу хосын амьдралын цаашдын зам мөрийг тодорхойлдог монгол ёс заншил өнөөдөр ч хадгалагдсаар байгаа. Доор өгүүлсэн ёс заншлыг хот газар бүгдийг нь үйлдэх боломжгүй учраас, заримыг нь орлуулан ёслож болно. Бэр болон хүргэн шинжих ёс Монголчууд эрт үеэс охиноо хадамд гаргахын өмнө хүргэн болох хүнээ шинжиж сайн хань болох хүн мөн үү гэдгийг урьдчилан мэдэцгээдэг байжээ. Айл гэрийн сүлд, өмөг түшиг болсоор ирсэн эзэн хүний таван шинж байдаг. Алсын хараатай, холч ухаантай, өршөөнгүй сэтгэлтэй, эв найртай, эрхэмсэг ёсыг сахиж чадвал өрх гэрийн эзэн болж чадна гэж үздэг. Хүүхний эцэг эх ивээл жилтэй хүнийг с...

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

ТИТЭМ ҮГ - “Зориг Эс Хүрвэл Ухаан Эс Хүрнэ”

  Монголын хүүхэд залуус бүгдээрээ суу билэгтэн болж чадахгүй ч сурч мэдсэн, ажилсаг бүтээлч, зөв хүн байж лавтай чадна. Аливаа зүйлийг бүтээхэд биеэ мэдэх мэдэл, өөртөө итгэх итгэл, эр зориг хэрэгтэй. “Биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал” гэсэн монгол үг бий. Биеэ мэдэх гэдэг нь бүтээх үйлс, хүрэх зорилгоо ухаандаа бодон тунгааж, сэтгэлдээ мэдэрч, тэр бүгдээ бүтээх өөрийн чадал бололцоондоо гүн бат итгэх, улмаар эргэлт буцалтгүй итгэл үнэмшил болгох хувь хүний чадвар юм. “Биеэ мэдэж, бяраа таних”-ыг өвөг дээдэс бидэнд сургамжлан захисан. Энэ нь биеийн бярыг хэлэхээсээ ухааны бядаа танихыг илүүтэй бодсон хэллэг юм. Тэгээд ч биеийн бөхөөр нэгийг давна, ухааны бөхөөр олныг давна гэж хэлэлцэж ирсэн нь эрдэм ухааныг эрхэмлэх гүн гүнзгий утга агуулгатай билэг сургаал билээ. Өөртөө итгэх гэдэг нь өөрийн хүчиндээ итгэх ухаан чадал, сэтгэлийн тэнхээ, үйлдлийн даац билээ. Сурах, бүтээх чамбай хүсэл төрж, даацтай зорилго өмнөө тавьсан бол түүнийхээ төгс үр дүнг үзэх өөрийн итгэл гуй...