Skip to main content

Posts

Showing posts from December, 2015

Нөгөө юу юу....

Бод Сэтгэ!   Гар хөл 60 70 хүртэл хөшчихгүй шүү. Харин бодол сэтгэхүй хөшингө хэлбэртэй болчих тул залуу насандаа хангалттай сайн бодож сэтгэ! түүнд цаг гарга! тэгэж чадваас гар хөл чинь хийж амжна санаа зоволтгүй.    Хар залуугаараа ажилд нам даруулж задгай бодож сэтгэх цагаа танах гэж тэгтлээ их бүү тэмүүл.    Мөнгө кареэр бол яахав эгзэг нь таарвал нүд ирмэх зуур шийдэгдэж ч болох асуудал.... Ухаан муутай, бодол богинотой хүн дөрвөн мөчөө л их савчуулах хэрэгтэй болдог юм ш дээ....Бодол цэгцрээд яг таг болж чадвал үг үйлдэл дагаад цэгцтэй эргэлзээгүй тээнэглэзээгүй эрс шулуун тодорхой болох биз.... хэзээ ч бодол сэтгэлээ бүү хязгаарла! Цээжлээд байж дээ :P    Нэг л үг хэлчихвэл энд тэндээс хууллаа цээжиллээ хуслаа л гэх юм. Ер нь тиймгүй юм гэж хаана байна цоо шинэ гэх нээлт хийсэн хүмүүс хүртэл өмнөх үеийнхээ хийсэн бүтээсэнг уншиж үзэж санаа оноо авж судласан л байдаг биз дээ.    Энд тэндээс уншиж ойлгож авахгүй гээд тэгээд яах юм би өөрөө атом молекул гэж байдаг байд

Бодохдоо...... Хайрын Мод

ХАЙРын МОД ургуулах бяцхан зөвлөмж. Хайр = Мод Нэг модны үрсэлгээ бурхан ч юмуу хэн нь ч юм таныг хүн болоход хувь хүртээгээд өгөөд явуулж л дээ. Хайр бий болгох = Мод ургуулах Та түүнийг сэтгэлийн гүндээ хадгалсаар хаврын улиралтай золгож түүнийгээ тарьж угуулам санагдаж гэгэлзэх болжээ. /ө.х нас бие гүйцээд иржээ/ Модоо ургах суурь нөхцөл? Түүнийг заавал ямар нэг ХӨРС өнд суулах ёстой. Энэ бол мод ургах суурь нөхцөл нь юм. ХӨРС= ХАНЬ ижил, хайртай хүн чинь......     Мод бүр хоорондоо адилгүй бас өөр өөрийн тохирох хөрсөндөө ургана. Уул хаданд, тэгш талд,  хазгай энгэрт, элсэн говьд, хөдөө хөндийд, голын захад, намаг усанд, хашаа гудамжинд гэх мэт.    Тэрхүү яг өөрт нь тохирсон хөрсийг олж суулгаж гэмээнэ  тэнгэрт шүргэм сагалгар мод ургах юм. /Үүрдийн гайхшигтай хайрыг бий болгох/ Энэ нь ч бидний гол хүсэл эрмэлзэл.     Та ямар хөрсөнд суулгахаа сайн мэдэхгүй тул тааж таамаглаж тооцоолж байгаад хэдэн газарт суулгаж үзээд -Заа даа ер нь бараг ялгаагүй юм бишүү

Бодохдоо..... залуу нас

....Настай хүнийг удаан харж суухаар сэтгэл нэг л тавгүй болдог. Цагтаа энэ хүн халгиж цалгиж явсан л байх даа. Нуруу нь цэх нүд нь галтай инээд хөөртэйгээр гүйж явсан байх гэж бодохоор нулимс тунарч яах аргагүй л залуу нас ны тухай бодож түүнийгээ хайрламаар болох юм. Залуу насаа дурсаж дурдатгал дэлгэн суугаа хүний нүд гялалзаж харагддаг нь басхүү сонин.    Хүний амьдралын хамгийн охь үе 25 хүртэл байдаг байж мэдэхээр харагдах юм. Жил жилээр амьдралын хар бараан талыг их үзэж харах нүд сонсох чихийг нь цуцаасаар барагийн юманд цочирдохоо байна. Дүрэм журам хууль ёсоор дарлуулж худал хуурмагт хутгасаар ёс бус үйлэнд түлхсээр..... Хүмүүс ч бас цаг үргэлж үг үйлдлээр мохоосоор нэг л тийм ирмэг эрс омголон биш болдог ч юм шиг.  Амьдрал гэдэг бас тийм дардан шулуун биш....... ......Ханд нь дарагдана гэдэг тэр л байх даа. Тодорхой хэмжээнд ингэж дарагдаж байж л жинхэнэ хүн шиг хүн болж хөл нь бат зогсож хараа нь холд тогтож буурь суурьтай болж ноён нуруу нь улам батждаг биз дээ. Өө

Би бодохдоо.... Хайрын хууль

............................... - Яагаад чи өөрийгөө буруу зүйл хийсэн гээд уучлалт гуйгаад байгаагаа яруу тодоор хэлээд өгөөч? Гэм зэм, буруу зөрүү үйлдэл, андаа эндэгдэл, андуу эндүү гэж юу яриад байгаа юм бэ хө? Надад точны сайхан хариулаад өгөөч болох уу? -.................................................................... - Гэм буруу хаана хэзээ үүсдэг гэж бодож байна? Түүнд ямар нэг хил хязгаар , хууль дүрэм гэж байнаа даа. Тэрийг ямар нэг байдлаар зөрчсөндөө чи гэм нүгэлтэн болж надаас уучлал эрэн сууж байна тиймүү? -......... -Заза ямарч байсан чи буруу юм хийсэн гэдгээ мэдээд уучлал гуйж байгаа юм байна гэж ойлголоо. Тэгвэл одоо надад ийм үйлдэл хийсэн хүнийг хууль журам, шударга ёс, хүн ёсны дагуу хэрхэн шүүж яаж  шийдвэрлэдгийг хэлээд өгөөч тэгэх үү? Буруу юм хийсэн гэж үзвэл ямар нэг торгуул  ч юм уу  шийтгэл өгөх байх тиймүү? -.......... -аан тийм юм байна. Шударга ёсоор бол тэгэж яллах ёстой юм байна тэ? Гэхдээ сонс хонгор минь!!   БИ чамайг  шударга ёс,

Бодохдоо...

.....Хүнтэй ярилцах гэдэг урлаг юм магадгүй тэр хүнийхээ сэтгэлийн нарийн нандин үгсийг уудлаж сонсно гэдэг их аз их чадвар мэт.... .....Хүний үгийг дуулгавартай сайн сонсохоос биш дагадаг байх ёсгүй юм. тэр хүний өнцөгөөс мэдрэх гэж хичээж юу нэлэх гээд байгааг нь ойлгох гээд үз. Харин дараа нь эсэргэгцүүлэл санаа оноо нийлэх шүүмж зэрэг нь байх ёстой. Яаралгүй сайн сонс дараа нь хэлэхэд оройтохгүй..... ------------------------------------------------------------------------------------ .....Жинхэнэ эрх чөлөө тэй хүн харин ч хил хязгаараа сайн мэддэг, хязгаараа давдаггүй хүмүүс байдаг... ---------------------------------------------------------------------------------------------   Би нээрээ л үнэн байсан бол ямар үр дүн гарахаас ерөөсөө ч айхгүй ....... худлаа байхаас айдаг, худал бүхэнд дургүй, сайн муу сайхан муухай хамаагүй зөвхөн байгаагаараа л байгаа бүхэнд би дуртай хайртай...... -------------------------------------------------------------------------------------

Би бодохдоо...

Уучлал   Би л нэг уужуу дотортой хүн гээд л хүн бүрийг, юм болгоныг тэгэс ингэс хийж байгаад л уучлаад байх нь буруу юм биш үү..... Уучлал хүн бүрт зохидоггүй юм бишүү.... ер нь хэнийг уучлах нь хамгийн зөв байдаг бол?     Уучлалт гуйх хүн нь яараагүй байхад уучлах хүн нь яарах хэрэг байдаг юмуу... яахав өөрийнхөө бие сэтгэлийн амрыг бодвол дор нь уучлах нь зөв л дөө. Гэвч энэ хэт өөрийгөө бодсон амиа зан юм биш биз дээ.....Нөгөө хүнд аль нь дээр байдаг юм бол?    Мэдээж өөрийгөө уучлуулахыг л ихэд хүсэх биз..... харин яг өөрийн бурууг оюун, ухаан бие сэтгэлээрээ үнэнхүү ухааарч ойлгосон үед л уучлал үзүүлж гэмээнэ тэр уучлал аль аль талдаа үлдэцтэй байж мэдэх юм. Хаана юу буруудуулснаа ч ойлгож ухаараагүй хүнд уучлал үзүүлэх нь ардаа хор уршиг ихтэй байж болох шүү дээ.   Хүн ер нь уучлах л ёстой, уучлагдах ч ёстой гэхдээ яг хэзээ аль моментод жинхэнэ уучлал ирдэг юм бол гэдгийг нэг бодоод үзмээр санагдав.   Уужуу дотроо гайхуулахдаа гол нь биш, түүнийгээ уран ухаантайгаа

Таалагдсан тул хадгалсан болно.

Эх Сурвалж эндээс та уншна уу Араар тавих Араар тавих гэхээр юу юугүй л зугаа цэнгэл, завхайрал, садар самуун төсөөлөгддөг. Энэ бол гүзээлзгэнэ гэхээр жимс санаанд ордогтой адил, хувь хүний өнгөцхөн сэтгэгдэл төдий л зүйл. Үнэндээ бол гүзээлзгэнэ чинь жимс биш ногоо юм. Бид иймэрхүү асуудалд зөвхөн сэтгэлийн хөөрлөөр ханддаг буюу бодит байдлыг мэдэхээс үргэлж зугатааж байдаг. Харин шинжлэх ухаанчаар нүүр тулан харвал араар тавих явдал нь тийм ч энгийн шалтгаантай, илт муу сэтгэлээс үүдэлтэй, хүний ёсноос ангид үйлдэл гэж хэлэхээргүй төдийгүй, цаагуураа байгалийн болон нийгмийн олон хүчин шалтгаантай, бас үгүйсгэж боломгүй олон ач холбогдолтой үзэгдэл билээ. Нөхрүүд араар тавих шалтгаан Анагаах ухаанаар бол, нөхрүүдийн араар тавьдаг шалтгаан нь, байгалийн зөнгөөрөө үр удмаа олныг үлдээхийг эрмэлздэгт байдаг бололтой. Олон үр удам үлдээе гэвэл заавал эхнэр гэлтгүй хэн ч байсан болно шүү дээ. Харин эхнэрийн хувьд бол илүү сайн үр удам үлдээх гэсэн зөнгөөрөө, нөхрөөсөө