Skip to main content

....../Таалагдсан тул хадгалав/

Сайн байна уу..
Гэрлээд 8 жил болж байгаа нэгэн гэр бүлийн өрхийн тэргүүн, хүний хань, хүүхдийн эцэг "би".
Одоогоос 3 жилийн өмнө "гэр бүл салалт"-ын муу үр дагавар, нөлөөг анх мэдэрч байлаа.
Энэ сэтгэлийн гүн хямралыг өөрөө л мэдрээгүй бол үгээр илэрхийлэх боломжгүй..
Эхнэр бид хоёрын хувьд яг энэнээс боллоо гээд хэлчих тодорхой шалтгаан байгаагүй ч эхнэрийн амнаас "салая" гэдэг үг уйдах шахам ойр ойрхон гарах боллоо.
Би ч завгүй их ажил, гэрийн асуудал гээд өөрийгөө ядраасан амьтан байсан тул шууд л "за за" гээд орхив. Нэг гэрт хэдий ч эхнэр бид 2 тус тусдаа өрөөнд амьдарч, хоорондоо нэг үг ч солилцохоо байв.
Юм ч ярихгүй болохоор бие биенийгээ улам л муугаар бодож, итгэл буурч, хэн хэнийх нь хийсэн аар саар жижиг зүйлсэд ч уур хүрч үзэн ядах болов.
Ингээд ер нь албан ёсоор салая даа гэж бодон өдөр хоногоо төлөвлөж байлаа. Жаахан хүү минь ч хүүхэд гэлтгүй байдлыг ойлгосон бололтой уйламтгай болж, инээх ч үгүй болсон байв.
Хос хоёр муудаж л байвал хайр сэтгэл нь байсаар байна гэдгийг ойлгуулах мэт намайг гадуур хоноод ирэхэд ч эхнэр ер тоохоо болив...
Ийм байдалтай хэдэн сар өнгөрлөө..
Нэг өдөр ажлаа тараад харьж явтал гудамжинд нэгэн эмээ жүрж жимс зарж байна. "Хүү минь сүүлийн хэдхэн жимсийг минь аваач, хямдхан шүү" гэж их л гуйсан харцаар харахаар нь бүгдийг нь аваад гэрлүүгээ орлоо.
Ороод нөгөө авсан жүржүүдээ гал тогооны ширээн дээр тавьчихаад угаалгын өрөө ороод гарч иртэл эхнэр миний авчирсан жүржийг арилгаад идэж байв. Хэдэн хумс жүрж идсэнээ “ямар амттай жүрж вэ” гэж хэлээд өрөөрүүгээ ороод явчихав.
Яг тэр үед толгойд нэг бодол зурвас хийж орж ирэв. Надтай суухаасаа өмнө л эхнэр маань жүрж жимсэнд их дуртай байсан нь санаанд орж, сууснаасаа хойш нэг ч удаа өөрийн гараар эхнэртээ зориулж жүрж аван гэртээ ирж байгаагүйгээ гэнэт саналаа..
Мэддэг байсан ч, зориулаад авах бодол төрж байгаагүй байлаа. Яг тэр мөчид нэг зүйлийг ухаарах шиг болов.
Урьд нь эхнэртэйгээ үерхээд хотын гудамжаар алхаж явахад жимсний лангуу тааралдвал эхнэр заавал нэг ширхэг жүрж авч цүнхлээд дараа нь тэрийгээ бид 2 их л хөгжилтэй нэг нэгээр нь иддэг байсан санаанд оров.
Өөрийн эрхгүй хоолой зангирч, нүдэнд нулимс бүрэлзээд ирэв. Өрөөрүүгээ орж хэсэг бодож, уйлж билээ. Хөдөө гэрлүүгээ явахдаа хайрцаг дүүрэн жүрж аваад явдаг би хажууд байгаа гэргийдээ хэдхэн зуун төгрөгний жүрж нэг ширхэгийг ч болтугай авч орж байгаагүй өөрийгөө зэмлэж, сэтгэл өвдөж байлаа.. Хуримнаасаа хойш эхнэрийнхээ юунд дуртай байдаг гэдгийг ч бүр тоохоо больсон байсан өөрийгөө олж харсан мөч байлаа.
Ингээд хэдэн өдрийн дараа ажил оройтож тараад гэртээ харих замд нөгөө жүрж зардаг эмээ байж таарлаа. Өөрөө ч мэдэлгүй хэдэн жүрж аваад алхах замдаа нэгийг арилгаж идэж үзэв.
Эхнэрийн хэлснээр үнэхээр амттай байлаа. Гэртээ ороод авчирсан жүржээ сэмээрхэн гал тогооны ширээн дээр тавиад угаалгын өрөө орлоо. Гарч иртэл эхнэр аль хэдийн хэдийг идчихсэн зогсож байв.
Би л эхэлж дуугарч, асуухгүй бол нэг үг ч хэлдэггүй байсан эхнэр надаас “энэ жүржийг хаанаас авсан юм?” гэж асуухад нь “ойрхон, буудлын эндээс” гэтэл “их амттай жүрж байна” гэж хэлээд инээмсэглэв. Эхнэрийн энэ инээмсэглэлийг хэдэн сарын дараа ахиж нэг ингэж харж билээ. Хүү минь ч арай унтаагүй байсан тул хэдэн хумс жүрж аманд нь хийж өгөв.
Өөрөө арилгасан жүржээ хүүгээр дамжуулан надад өгч байгаа эхнэрээ хараад, авсан жүржээ хэнэгч үгүй ширээлүү чулуудах шахам тавьж байсан өөрийн байдалтай харьцуулж дахиад өөрөөсөө ичих шиг боллоо..
Нэг л эрээд байсан зүйлээ олчихсон юм шиг мэдрэмж төрж, гэр орон минь бүлээн уур амьсгалаар дүүрээд явчих шиг санагдлаа.
Маргааш нь ажилдаа явах гээд өглөө өрөөнөөсөө гарч иртэл эхнэр эртлэн босоод надад өглөөний цай бэлдээд зогсож байлаа.
Бид хоёрын харьцаа муудсанаас хойш эхнэр ер нь өглөөний цай бэлдэж өгөхөө больсон байлаа. Би ч өөрийн мэдэлгүй шууд л гарахаар бэлдэж яарахад эхнэр намайг бариад нэг халбага ч гэсэн амсаад гар гэж ятгалаа.
Би ч ширээний ард суугаад хоолноос халбагадаж залгих гэтэл хоолой зангираад хоол ч хоолойгоор давахгүй байлаа. Нулимс ч гэнэт бөмбөрөн урсаж, эхнэр ч уйлж харагдав. Ингээд “өнгөрсөн бүхэнд уучлаарай” гэж хэлээд би яаран гарч явлаа. Ичсэндээ л яарч сандарсан даа...
Эхнэр маань надад жижигхэн зүйл дээр гомдсон ч, тэрнээс ч жижигхэн зүйл дээр сэтгэл нь хөөрөн надад буцаад ирэхийг нь мэдэхгүй явсан би өөрийгөө үнэхээр тэнэгийн дундах тэнэг гэж бодож байлаа.
Тэр бүх өнгөрсөн хугацаанд эхнэртэйгээ хүйтэн хөндий харьцаж, гомдоож байсан өөртөө харамсаж, сэтгэл зүрх нэг л хэцүү байх боллоо. Ингээд нилээд цаг орсон ч, бид хоёрын дунд үүссэн байсан хүйтэн хөндий мөсөн хана бага багаар хайлж буцаад сайхан болж билээ.
Тэр явдлаас хойш хааяа мууддаг ч санаа огтхон ч зовохоо больсон.
Жүрж ч бай, юу ч бай бид хоёрыг холбох зүйлс тойроод харах юм бол маш олон байгаа гэдгийг ойлгосон явдал болсон.
Орчуулсан: Я. Түмэнцэцэг /Солонгос хэлнээс/

Comments

Popular posts from this blog

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

Санаж явахад илүүдэхгүй үгс

Энд тэдээс дуусан сайхан агуулгатай өвөрмөгц хэллэгтэй  сэтгэлд хүрсэн  ишлэлүүд байгаа юм аа. Бөөнд нь оруучихая. Бодож байснаас арай л их бичвэртэй болоод байх шиг байна. ЮУ ХЭЛЖ БАЙГААГААС НЬ ИЛҮҮТЭЙ ЯАЖ ХЭЛЖ БАЙГАА НЬ ЧУХАЛ Ш ДЭЭ   ************************************************************** Сэтгэл байвал усан дээр ч гал асаана Сэтгэл дутвал тосон дээрч гал асахгүй  ***************************************************************** Түүхэндээ төв халхуудын сор сор хүмүүсийг хамгийн их устгаж байсан нь тодорхой ба йж байгаа царайнаас нь харахад л... *************************************************************** Үг бол амьтай бас сүнстэй. Тэр хэрээрээ бидний хувь заяаг хөтлөж, хөглөж байдгийг сануулах гэсэн юм аа.  Монголчууд бид чинь эртнээс агуу их билэгдлийн философтой амьдарч, түүгээрээ оршин тогтнож ирсэн ард түмэнсэн дээ уг нь  Амны билгээс ашдын билэг үүснэ гэж байгаа юм ш дээ. ***************************************************************** Харилцаа

Бусдыг бүү яарч дүгнэ

Би бүүр тийм улаан цагаандаа гарсан амьтан биш ээ. Шулуухан хэлвэл Дэггэй айлын журамтай хүүхэд. Тийм боловч ойрд нэг хүнд нилээн арай буруу мэдрэмж төрүүлээд байх шиг байна л даа.     Нээх олон таараад байхгүй хүнд бол хичээж байгаад сайхан сэтгэгдэл төрүүлээд л салвал уг нь их зүгээр юм шиг. Гэтэл би өөр хүнд эх загвар болох надаас тэс хөндлөн хүний дүрээр санаанд нь үлдсэн байж болохоор юм. Дараа тэр хүнээс нэг хүн Толио гэж ямархуу хүн бэ? гэвэл тэр хүн юу хэлэх нь тодорхой надаас бүүр өөр юм хэлж таараа. Ингээд л бас нэг буруугаар ойлгогч нэмэгдэнэ. Магадгүй би тэр хүнтэй сайн найз болж болох ч хүн байх байсан юм билүү.      Сэтгэл хөөрчихсөн ам халчихсан үед таарсан хүн бол их яриа гэх, ууртай явж байхад таарвал ааш муутай гэх, гомдчихсон шанатарчихсан үед таарвал унхиагүй дуугүй эсвэл их зантай гэх....    Дарга ч байлаа цэрэг ч байлаа хүн л бол хүн шүү дээ. Тэр хүн баярлачихсан гуньчихсан хөөрчихсөн гутарчихсан яг л бидэн шиг явж л байгаа. Тиймээс хэнбэ гуай нь ч байлаа гэс