Нэг хүн Сократаас ийн асуужээ
— Таны найз надад таны талаар юу гэж хэлснийг та сонсмоор байна уу?
—Хүлээгээрэй, гэж Сократ түүнийг зогсоогоод,
— чи хэлэх гэж байгаа зүйлээ эхлээд 3 дэнсэн дээр дэнслээд үз.

— Гурван дэнсээ?
— Ямар нэгэн зүйлийг ярихын өмнө гурван дэнсээр дэнслэж үзэх хэрэгтэй. Эхлээд ХУДАЛ-ҮНЭН-ий дэнс. Чиний хэлэх гэж байгаа зүйл үнэн гэдэгт чи итгэлтэй байна уу?
— Үгүй ээ, би ердөө энийг сонссон шүү дээ.
— За тэгвэл чи үнэн, эсвэл худал эсэхийг нь мэдэхгүй юм байна. За тэгвэл одоо САЙН-МУУ-гийн дэнсээр дэнслээд үз. Чи миний найзын талаар надад таатай зүйл хэлэх гэж байна уу?
— Үгүй ээ, эсрэгээрээ.
— За тэгэхээр, — гэж Сократ үргэлжлүүлээд, — Чи үнэн худал эсэхийг нь ч мэдэхгүй хэрнээ хэн нэгний талаар таагүй зүйл ярих гэж байдаг. За одоо 3 дахь дэнс АЧ ХОЛБОГДЛЫН дэнс. Чиний надад ярих гэж байгаа зүйл тийм чухал мэдэх ёстой зүйл үү?
— Үгүй дээ, нээх ач холбогдолгүй.
— За ингээд чиний ярих гэж байгаа зүйлд ҮНЭН ч алга, САЙН юм ч алга, АЧ ХОЛБОГДОЛ ч алга. Ийм юмыг ер нь ярьж яахын?

Comments
Post a Comment