Энгэрт минь салхи оруулаад буцсан намрын хонгор бороонд... Ээнэгшиж үлдээсэн үгээ дайгаад буцах гэсэн юм... Эрх танхил аалиа чиний өвөрт үдсэн... Ирээд явснаа илтгэж үнэрээ тэнд үлдээлээ... Хоногийн газраас харуулдах сэтгэлд түмэн бодол оршиж... Хорин хэдтэй охины хормой салхинд дэрвэхэд... Хүүхэн хүний хүслээ ягаахан хацартаа нууж... Хүнийрхэж одсон дурсамжнаас чамайг л үгүйлэн санана... Хавар эртийн Яргуй цухуйхад хөнгөн гунигт автана... Хайр сэтгэл хаалга тогшивч эзэн нь чи биш... Харанхуйг гийгүүлэх чиний инээмсэглэл хаачив... Хуй салхи чамайг минь хуу хамаад явчихав уу... Хуучирсан амраг хэмээн намайгаа чи голов уу... Аясын салхинд чамайгаа би захъя... Амрагаа ирнэ гэж итгэн хаалгаа түгжилгүй үлдээе... Бариул, тэмтрүүлгүй тэр хаалга хаана байдгийг чи мэднэ... Бал бурам амтлан байхдаа сэтгэл чинь түр саатдаг газарт...
Эх сурвалж ...Аясын салхи
Эх сурвалж ...Аясын салхи
- Get link
- X
- Other Apps
Labels
Хэрэгцээт мэдээлэл
Labels:
Хэрэгцээт мэдээлэл
- Get link
- X
- Other Apps
Comments
Post a Comment