Skip to main content

Бүсгүй хүн байхын учир.../Таалагдсан тул хадгалав/

Бүсгүй хүн байхын учир...
Эх орон даяар эр цэргийн баяр эхэлж, эр хүн бүрийн зүрхэнд илд мэт омог, ирэх цаг мэт бахдал асч буй энэ өдөр яагаад ч юм, бүсгүй хүний хувьд өөрийн хэлэхийг хүссэн үгсээ хэтний гал мэт асаая хэмээв. Хээрийн салхи мэт амьдрал туулж, оргил уулс мэт омголон хөвгүүдтэйгээ ханьсаж өсөхдөө өөрийн ухаанд өмч болгон шигтгэж ирсэн ухаарлаа хуваалцая хэмээв. Энэхэн хуудаснаа үлдээсэн миний эгэлхэн ухаарлыг эх хүн бүр санаж, бүсгүй хүн бүр болгоох, үгүйг би мэдэхгүй. Гэвч эмэгтэй хүн бүрийн сэтгэлд байх учиртай галыг өрдөөд явна уу, манаад үлдэнэ үү, өөрийн болгоно уу, өрөөлийн хөлд хаяна уу, тэр чухам бүсгүй таны ухаан мэдэх хэрэг ажээ.
....Бид сайхан эрчүүдийг мэднэ. Хүчирхэг, бахархмаар эцэг хүнийг, удирдагчдыг, басхүү эгэл жирийн атлаа эрхэмсэг эрчүүдийг мэднэ. Тулгын чулуу мэт бат оршиж, туг мэт өндийн омогшиж, энгэрийн салхи мэт элгэмсэн, ээжийнхээ сэтгэлд нялхарсан тийм л эрчүүд энхэл донхолтой энэ амьдралын эзэд байдаг. Тэдний ард сайхан эмэгтэйчүүд, жинхэнэ бүсгүй ертөнц байдаг гэж би хувьдаа боддог. Сайхан эмэгтэйчүүд сайхан эрчүүдийг бий болгож, төлөвшүүлдэг. Бүсгүй хүний дэргэд бүтэн зүрхтэй, бүлээн халуун сэтгэлтэй эр хүн болон өндийхдөө тэд урагшлах зориг, унагах нулимс, уучлах нигүүлсэл,ухаарах оюуныг өөртөө бий болгодог. Эр хүн бол бүсгүй хүнээс ердөө л өөриймсөх хайр, өргөх ухаан, өр нимгэн уярал хүссэн, асахад бэлэн, өндийн босоход бэлэн, өндөрт дүүлэхэд бэлэн тийм л хүчирхэг атлаа эмзэг ертөнц юм. Түүнийг нь өгч чадахгүй бол хань чинь ч, халуут хөвгүүн чинь ч эрэг мэт нурдаг. Эндэж нэг бүдэрдэг. Эрчүүдийг гоочилж, шүүмжилж, гомдмоор үгсийг голд нь ортол шидэж суухын оронд эхлээд өөрийгөө нөлөөгүй толинд харж, нөмөрсөн багаа хуулан, бүсгүй хүн гэж хэн бэ гэдгийг нэг удаа ч гэсэн бодож үзвэл олон зүйлийг олж харж болно. Жинхэнэ эр хүн ховор болжээ хэмээн нийгмээрээ хэлэлцэх болов. Үүний нөгөө талд жинхэнэ бүсгүй хүн ховор болсны илрэл энэ юм. Бүсгүй хүний зүрх сэтгэл эрчүүдгүйгээр цөл мэт хоосон, цөхрөл мэт хатуу, гуниг мэт гандуу, гутрал мэт хөггүй. Эр, эм байхын шүтэлцээ, утга нь өөрөө нэг нь нөгөөгөө нөхөхөд зориулагдан заяасан, ертөнцийн ер бусын жам билээ. Аялгуу нь үгүй бол хуур байхын учир юун. Сар нь үгүй бол нар мандахын учир юун. Салхи нь үгүй бол өвс ургахын учир юун. Зовлон нь үгүй бол жаргал байхын учир юун. Эр нь үгүй бол эм байхын утга юун. Бүсгүй хүн үгүй бол бүстэй байхын утга юун.
....Эр хүний дэргэд элгэмсүүхэн эрхлэх гэж, эр хүн гэдгийг нь илэрхийлэх бүхэнд шунан дурлах гэж, эр сэтгэл, эр ертөнцийн хөрснөө ургах гэж, эрдүү алхаа, эрэмшүү зориг, халимаг үс, халуухан хайр, ширүүхэн ч юм шиг арьсных нь ширхэгт ханаж, шимт амьдралынх нь нөмөрт ургах гэж би бүсгүй хүн болж төрсөн. Ядраад харихад нь халамжлан угтах гэж, яараад ирэхэд нь инээж тосох гэж, дуртай хоолыг нь хийх гэж, дурласан харцанд нь ээрүүлэх гэж би бүсгүй хүн болж төрсөн. Гэзгийг минь задлахыг мэдрэх гэж, гэрээ дүүргэн суухыг нь харах гэж, ээж байх гэж, энгэрт нь хяраад туних гэж, уурлахад нь аргадах гэж, уйлахад нь нулимсыг нь арчих гэж, бүдрэхэд нь түших гэж, өндийхөд нь тулах гэж, бүтэн энэ орчлонг бүрэн болгох гэж би эр хүний дэргэд бүсгүй хүн болж төрсөн.
Алдааг нь хуваалцах гэж, амлалтыг нь урамшуулах гэж, онгироход нь хөөргөх гэж, олзонд шунахад нь олныг ухааруулах гэж, өглөөд яарахад нь өвөртөө хоргодуулах гэж, өнгө дагахад нь өөртөө татах гэж, үдэш ирэхэд нь үрээ тэврээд угтах гэж, үнэрлэхэд нь нялхрах гэж би бүсгүй хүн болж төрсөн. Хатуу үгийг нь даах гэж, халамцуу ирэхэд нь зэмлэх гэж, халираад буцахад нь омогшуулах гэж, хардахад нь гомдох гэж, гомдооход нь уйлах гэж...хаяад гарахад нь гуйх гэж, ханьсаад буцахад нь уучлах гэж, би хэн ч байсан хамаагүй, эр хүний дэргэд эм хүн л байх гэж бүсгүй төрлийг олсон. Тийм байж чадахгүй аваас эр хүний дэргэд эм хүн хэмээн амьдраад ч яах юм. Түүнтэйгээ өрсөлдөж бус өөриймсөж, уралдаж бус ухааруулж, басамжилж бус бахархаж амьдар. Бүсгүй хүн бүрийн зүрх сэтгэлд ийм шид сэмхэн нуугдаж, сэрж ядан өндийж буй. Зөвхөн зүрх сэтгэлээ зөрөг зам дээр учирсан түүнийхээ төлөө нээхэд л хангалттай. Учир нь та бүсгүй хүн,би ч бас....өнөөх Эмүжин бичиглэв.
2015.03.18.

Comments

Popular posts from this blog

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

Санаж явахад илүүдэхгүй үгс

Энд тэдээс дуусан сайхан агуулгатай өвөрмөгц хэллэгтэй  сэтгэлд хүрсэн  ишлэлүүд байгаа юм аа. Бөөнд нь оруучихая. Бодож байснаас арай л их бичвэртэй болоод байх шиг байна. ЮУ ХЭЛЖ БАЙГААГААС НЬ ИЛҮҮТЭЙ ЯАЖ ХЭЛЖ БАЙГАА НЬ ЧУХАЛ Ш ДЭЭ   ************************************************************** Сэтгэл байвал усан дээр ч гал асаана Сэтгэл дутвал тосон дээрч гал асахгүй  ***************************************************************** Түүхэндээ төв халхуудын сор сор хүмүүсийг хамгийн их устгаж байсан нь тодорхой ба йж байгаа царайнаас нь харахад л... *************************************************************** Үг бол амьтай бас сүнстэй. Тэр хэрээрээ бидний хувь заяаг хөтлөж, хөглөж байдгийг сануулах гэсэн юм аа.  Монголчууд бид чинь эртнээс агуу их билэгдлийн философтой амьдарч, түүгээрээ оршин тогтнож ирсэн ард түмэнсэн дээ уг нь  Амны билгээс ашдын билэг үүснэ гэж байгаа юм ш дээ. ***************************************************************** Харилцаа

Бусдыг бүү яарч дүгнэ

Би бүүр тийм улаан цагаандаа гарсан амьтан биш ээ. Шулуухан хэлвэл Дэггэй айлын журамтай хүүхэд. Тийм боловч ойрд нэг хүнд нилээн арай буруу мэдрэмж төрүүлээд байх шиг байна л даа.     Нээх олон таараад байхгүй хүнд бол хичээж байгаад сайхан сэтгэгдэл төрүүлээд л салвал уг нь их зүгээр юм шиг. Гэтэл би өөр хүнд эх загвар болох надаас тэс хөндлөн хүний дүрээр санаанд нь үлдсэн байж болохоор юм. Дараа тэр хүнээс нэг хүн Толио гэж ямархуу хүн бэ? гэвэл тэр хүн юу хэлэх нь тодорхой надаас бүүр өөр юм хэлж таараа. Ингээд л бас нэг буруугаар ойлгогч нэмэгдэнэ. Магадгүй би тэр хүнтэй сайн найз болж болох ч хүн байх байсан юм билүү.      Сэтгэл хөөрчихсөн ам халчихсан үед таарсан хүн бол их яриа гэх, ууртай явж байхад таарвал ааш муутай гэх, гомдчихсон шанатарчихсан үед таарвал унхиагүй дуугүй эсвэл их зантай гэх....    Дарга ч байлаа цэрэг ч байлаа хүн л бол хүн шүү дээ. Тэр хүн баярлачихсан гуньчихсан хөөрчихсөн гутарчихсан яг л бидэн шиг явж л байгаа. Тиймээс хэнбэ гуай нь ч байлаа гэс