Skip to main content

Амьдралд хамгийн чухал.....

Эрдэм бол Хүч

  Эрдэм Мэдлэг + Зөв сэтгэл/ хүнлэг чанарыг/ хослуулвал дийлдэшгүй болно. Мэдээлэл бол мэдлэг биш шүү. Жинхэнэ мэдлэг уншсан ном, дуулсан үгний тоогоор хэмжигддэг ч юм биш. Барисан файз хэлсэн үгээр чинь ч тодорхойлдоггүй юм.  Маш сайн мэддэг, түүнээ хаана ч хэзээ ч хэрэглэж чаддаг бол ЖИНХЭНЭ МЭДЛЭГ буюу ЭРДЭМ.
 ...Хэн нэгэнтэй ч нэгэнгүй ч амьдарсаар л амьсгалсаар л байх нь үнэн. Хоол идэх нь хувцас өмсөх нь үнэн. Юун түрүүнд ядаж л өөрийн хэрэгцээгээ өөрөө бүрэн хангадаг байх үүрэгтэй биз дээ. Арга бол олон л байх. Гэхдээ тархиа л зөв зүйлэр цэнэглэчих тэгвэл нээх толгой өвдөөд байлгүй. Хүсснээрээ амьдарна. За больё гэхэд дор хаяж ганцхан ямар ч хамаагүй зүйлийг л бусдаас илүү сайн. маш сайн хийгээд л сурчих хэзээд ходоод чинь хоолтой явна.

...ХҮЧтэй болмоор байгаа бол зөвхөн бодит үнэн зөв их ЭРДЭМ МЭДЛЭГтэй л болчих. Бусдыг нь тэр өөрөө дагуулаад ирнэ.
/************************************************\
МЭДВЭЛ ЗОХИХУЙГ МЭДЛЭГ
ЭЗЭМШВЭЛ ЗОХИХГҮЙГ ЭРДЭМ

Жинхэнэ Эрдэм Мэдлэг үхсний дараа чамтай  буюу сүнсэнд чинь нөлөөлж үлдэх нэр бүхий хэдхэн зүйлийн нэг шүү дээ.


ЭРДЭМ = ЖИНХЭНЭ МЭДЛЭГ УХААН 
/**********************************************/

Цаг бол алт

Амьд явах хором бүрээрээ чи наймаалцаж амьдардгаа сана. Амь насаа юугаар хэр үнэлэж байна?. Зүгээр л үнэгүй урсгаад байгаа юм биш биз?. Амьсгалсан агаар идсэн хоолныхоо л төлбөртөө өгөөд байвал мөн ч хайран....  /IN TIME хааяа нэг үзэж байхад илүүдэхгүй/

Зорилго & Төлөвлөгөө

Идэх гэж эдлэх гэж төрөөгүй шүү. Гол зорилгоо хэзээ ч бүү март суралцаж ухаанаа нэмэж өшөө олон зүйлийн учрыг олох гэж ХҮН болсон шүү.
....Зорилготой бай түүндээ хүрэх төлөвлөгөөтэй бай хаана хүрэхээ яаж хийхээ мэдэхгүй хүн хэзээ ч барианд ордоггүй юмаа. Холын зорилго үгүй аваас ойрын зовлон оршиноо гэж....



Чи бол хүн хайрын хүч 

Хайрлаж хайрлуулж амьдарна гэдэг хүн болсны томоохон хувь тохиол. Элбэрэл, Энэрэнгүй, Хайраар бүхнийг хийдэг хардаг байх хэрэгтэй. Зүрхэнд чинь хайр үгүй болоход чи ХҮН биш болно!!. Олон хүнд боломжоороо туслаж дэмжиж явах хэрэгтэй. Жижиг гэлгүй ийм зүйлээс л бусдыг хайрлах сэтгэл чинь илэрдэг. ХАЙРАНД ШАЛТАГ БАЙДАГГҮЙ. 
Хайрлуулмаар байвал хайрла.♥♥


Comments

Popular posts from this blog

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

Санаж явахад илүүдэхгүй үгс

Энд тэдээс дуусан сайхан агуулгатай өвөрмөгц хэллэгтэй  сэтгэлд хүрсэн  ишлэлүүд байгаа юм аа. Бөөнд нь оруучихая. Бодож байснаас арай л их бичвэртэй болоод байх шиг байна. ЮУ ХЭЛЖ БАЙГААГААС НЬ ИЛҮҮТЭЙ ЯАЖ ХЭЛЖ БАЙГАА НЬ ЧУХАЛ Ш ДЭЭ   ************************************************************** Сэтгэл байвал усан дээр ч гал асаана Сэтгэл дутвал тосон дээрч гал асахгүй  ***************************************************************** Түүхэндээ төв халхуудын сор сор хүмүүсийг хамгийн их устгаж байсан нь тодорхой ба йж байгаа царайнаас нь харахад л... *************************************************************** Үг бол амьтай бас сүнстэй. Тэр хэрээрээ бидний хувь заяаг хөтлөж, хөглөж байдгийг сануулах гэсэн юм аа.  Монголчууд бид чинь эртнээс агуу их билэгдлийн философтой амьдарч, түүгээрээ оршин тогтнож ирсэн ард түмэнсэн дээ уг нь  Амны билгээс ашдын билэг үүснэ гэж байгаа юм ш дээ. ***************************************************************** Харилцаа

Бусдыг бүү яарч дүгнэ

Би бүүр тийм улаан цагаандаа гарсан амьтан биш ээ. Шулуухан хэлвэл Дэггэй айлын журамтай хүүхэд. Тийм боловч ойрд нэг хүнд нилээн арай буруу мэдрэмж төрүүлээд байх шиг байна л даа.     Нээх олон таараад байхгүй хүнд бол хичээж байгаад сайхан сэтгэгдэл төрүүлээд л салвал уг нь их зүгээр юм шиг. Гэтэл би өөр хүнд эх загвар болох надаас тэс хөндлөн хүний дүрээр санаанд нь үлдсэн байж болохоор юм. Дараа тэр хүнээс нэг хүн Толио гэж ямархуу хүн бэ? гэвэл тэр хүн юу хэлэх нь тодорхой надаас бүүр өөр юм хэлж таараа. Ингээд л бас нэг буруугаар ойлгогч нэмэгдэнэ. Магадгүй би тэр хүнтэй сайн найз болж болох ч хүн байх байсан юм билүү.      Сэтгэл хөөрчихсөн ам халчихсан үед таарсан хүн бол их яриа гэх, ууртай явж байхад таарвал ааш муутай гэх, гомдчихсон шанатарчихсан үед таарвал унхиагүй дуугүй эсвэл их зантай гэх....    Дарга ч байлаа цэрэг ч байлаа хүн л бол хүн шүү дээ. Тэр хүн баярлачихсан гуньчихсан хөөрчихсөн гутарчихсан яг л бидэн шиг явж л байгаа. Тиймээс хэнбэ гуай нь ч байлаа гэс