Skip to main content

Зарчим



  Өөрийгөө тодорхойлох уриатайтаар 2014 он явж байгаатай холбоотойгоор зарчимуудаа улам бүр тод болгохыг хичээж байгаа юмаа.
Хүн бүрт амьдралдаа мөрддөг өөр өөрийн зарчим байдаг. Яг зарчим гэж мэддэггүй л болохоос болох болохгүйн зааг заавал байж л байдаг. Янз бүрийн зүйл дэр өөр өөр зарчим баримталдаг л юм байна. Магадгүй үүгээрээ өөр хоорондоо  ялгардаг байх. Хүний итгэл үнэмшил харах өнцөгөөс их хамааралтай байх юм.  Гэвч энэрэн хайрлах гэдэг нэг цэг дээр ихэнх хүнийх хурагаагдаг болов уу.
  Ингээд гаргаад бичсэн чинь амьд биеттэй, амгүй эд зүйлстэй, байгаль дэлхийтэй харьцах гээд л дотроо хүнтэй амьтантай бүүр цаашаагаа гэр бүл, найз нөхөд, танилууд, ажил төрлийн хамтрагчидтай харицах гээд л явж өгөх нь энэ бүх харилцаа бүгд ямар нэг зарчимаар зохицуулагддаг байх нь.
  Ерөнхий баримталдаг хамгийн гол зарчимууд, тэгээд л түүнээсээ салбарлаад л явчихдаг юм байна.

 Энд байгаа зарчимуудын ихэнх нь миний амьдралдаа баримталдаг ерөнхий зарчимууд байгаа./яг одоо санаж байгаараа л бичлээ санахгүй үлдсэн бас нилээдгүй байгаа байхаа. Мөн нэг хоёр нь өөртөө одоогоор бүрэн суулгаж бүрэн дагаж амжаагүй л зарчимууд байгаа./ 
    Зарчимууд нь юмны учир олж ойлгож ухаарах тусам улам өргөжсөөр бас улам бат гүнээр ой ухаанд суусаар л байдаг юм байна.  .....заримдаа зад татмаар байдаг ч гэсэн өөрийн зарчимтай амьдрах сайхан шүү дээ.


Дотроо бодолтой  Доороо суурьтай байх. 
  • Хүн мэддэг бүхнээ ярих албагүй харин яриж байгаа юмаа мэддэг байх ёстой, Үгээр хүнийг үхүүлж болно амьдруулж ч болно.
  • Их мөрөн дөлгөөн эрдэмтэй хүн дарууг санаж явах.  Хэнийг ч дорд үзэж үл тоомсорлож ихэрхэж болохгүй. Хүн л бол хүн.
  •  Юманд хөнгөн хуймгай хандалгүй долоо хэмжиж нэг огтлодог байх.
Холын зорилго үгүй бол ойрын зовлон оршино 
  • Тэмүүлэл төгсөхөд өөрөө ч төгснө.
  • Урдахаа сайн хийж, харцаа холд төвлөрүүл. 
  •  Уур хайр хоёр хэзээ ч зэрэг нэг цоргоор гардаггүй. Уурын мунхаг бол хамгийн аюултай тул. Их хүлээцтэй тайван уужуухан байж холыг харж байх хэрэгтэй. Ухаан чинь дутаад сэтгэл чинь багтахгүй болоод ирэхийн цагт УУР бий болдог шүү. Байнга ухаан сэтгэлээ тэлж сэлбэж байх ёстой.

Үйлдэлд биш Үр дүнд төвлөрдөг байх.
  • Хэдий миний дургүй, чадахгүй хэцүүү зүйл байсан ч гэсэн хийсний дараах үр дүн нь ашигтай хэрэгтэй зөв байвал би заавал хийх л болно. Эсэргээрээ хэдий хийх дуртай зүйл маань үр дүн нь ямар ч ашиггүй бол хичнээн дуртай байсанч хийхгүй.
  • Өнөөдөр буруудах байсан ч хамаагүй үр дүн нь үйдлээсээ илүү чухал.

Хамгийн том буян бол номын өглөг
  • БОЛОМЖоороо туслалгүй л яахав гэхдээ эдгээр нь номын өглөгийн хаана ч хүрэхгүй.
  • Номын өглөг гэдэг бол хүний оюун санаа сэтгэхгүйд өөрчлөлт оруулахгүйц дэмжлэг туслалцааг хэлнэ./зөв замд оруулах/ Аяга хоол бус аяга хоолтой байх арга хэлэх нь хавигүй илүү тул НОМын өглөг өгөхийг эрхэмлэдэг байх
  • Үржүүлэхийн хууль хорвоод ажилдаг. Өгөө аваагаа тэгшилдэг. хорвоо шүү.
Хүний итгэл үнэмшил, үнэт зүйл рүү хамаагүй  халдаж дайрахгүй байх
  •  Амьдрал ИТГЭЛ дээр тогтдог. Хавцалд унах гээд зүүгдээд тогтож байгаа олс л гэсэн үг түүнийг нь тоомжиргүй тасална гэдэг үхэл рүү нь түлхэж байна гэсэн үг. Хүнд харин ч улам бүр илүү зөв итгэл найдвар өгч байх ёстой. 
  • Буруу зүйлээс зулгааж байгаа бол зөвөөс нь бариулсны араа бурууг нь өөрөөр нь тавиулах нь зөв.
Хүний зовлонгоор өөрийн жаргал хийхгүй байх
  • Чи зөвхөн өөрөө сайхан байхын тулд хэн нэгийг хэзээ ч зовлонд унагаж болохгүй. Ж.нь Хичнээн их ашигтай байсан ч хэзээ ч архи тамхи зарж мөнгө олж болохгүй. Хичнээн хайртай байсан хамаагүй хүүхдийн эцэг хүний хань булааж болохгүй 
Үнэн бай тунгалаг бай
  • Хэний ч өмнө Тэнгэрийн өмнө ч нүүр бардам хараад хэлэх үнэн үг үйл бодолтой байх ёстой.
  • Мундаг сайн хүнээр бахархаж хүндэлж болно. Харин хэзээ ч тал засаж худал дүр бүү үзүүл. Зусар бялдууч хэзээ ч бүү бай.
  • Үнэн үг хатуудмаар, хэлэхэд тохиромжгүй байвал худлаа үг хэлснээс чимээгүй л байсан нь хамаагүй дээр.
  • Өөрийгөө аль болох тунгалаг байлга. Үл ойлголцол үүсэхгүй.
Зөв хүрээлэлтэй бай
  • Өөрийнхөө хүч чадал нөхцөл боломжоо үнэн зөв үнэлдэг бай. Зусар бялдууч атаачид үл тоогчдын үгээр үг бүү хий. Тэд чамайг худлаа хэт хөөргөнө эсвэл өндийх боломж өгөхгүй.
  • Мөнгөтэй хүмүүсийн хүрээлэлтэй болох хэцүү биш, харин зөв сэтгэлтэй хүмүүсийн хүрээлэлтэй болох л хамгийн хэцүү шүү. Тийм хүмүүсээс бүү хагацаж сал.
  • Хүнийг эргэн тойрны хүмүүсийнхээ тусгал байдаг. Буруу хүрээлэл чамайг өөртөө дор нь уусгачихна гэж мэд. Гярхай бай.
ШАЛТГААН, ШАЛТАГ нь дандаа зөв байх ёстой.
  • Хайрлаж итгэж найддаг зүйлсийнхээ сайн сайхны төлөө л хамаг үйл хэрэг чинь чиглэсэн байх ёстой. Ө.х Хийсэн зүйлийн чинь үр дүнд эх орон, энэ дэлхий, эрхэм нандин хүмүүс чинь бага ч гэсэн сайн сайхан луу эргэсэн байх ёстой. Санаа зөв бол Заяа зөв.
  • Үр дүн болж биш үр нь болж амьдрах хэрэгтэй
Хариуцлагатай байх
  • Хүн чанартай хүмүүнлэг хүн  шиг хүн байж чадвал гавьяа минь тэр. Хайрладаг бүхнийхээ өмнө хариуцлага үүрдэг шүү.
  • Нэр төрөө өргөж яв. Эцгийн нүүр Удамын нэрээ бодож яв
  • Хэлсэн үгэндээ эзэн бай. Чадах юмаа л амла. Амлавал чад. Хэлэхээс өмнө чи үгний эзэн, хэлсэн хойно үг чиний эзэн.
  • Зүтгэл, Зориг, Сэтгэл дутснаас болж л бүтэлгүйтдэг
Нүд бүхнийг хардаггүй
  • Бүх юм энерги. Удааширсан хэсгийг нь л нүд хардаг. 
  • Аз жаргалыг мэдэрдэг болохоос гаднаас авдаггүй. Жаргах гэж амьдардаг болохоос баяжих гэж амьдардаггүй.
  • Мөнгөөр авч болдоггүй юм гэж байдаг шүү.
  • Бүх зүйлийн  үндэс бол би өөрөө, гаднаас хүнээс бурууг хэзээч бүү хай өөрт л учир нь буй. /Сайханаар мэдрэгдэж байна уу муугаар байна уу чамаас л шалтгаалж байгаа/
  • Байнга бусдыг ойлгох гэж хичээж байх. Чи яг тэдний оронд амьдарч үзээгүй байж хэзээ ч бүү тэдэнд хайр найргүй ханд. / Хүн л бол хүн, хатуу догшин мэт аашлавч зүрхнийхээ гүнд яг л бусад шиг хайр байдаг хүн шүү дээ амьдрал л түүнийг ийм болгосон байж таараа/
Бүх юм хэмжээ хязгаар, цаг хугацаатай
  • Амьд байх цаг хугацаагаараа чи бүхнийг сольж байгаагаа мартаж болохгүй.
  • Цагийн юмыг цагт нь.  Яаралтгүй бас хойшлуулалтгүй.
  • Хэмжээ нь хэтэрсэн бүхэн хор болдог. Алтан дундажийг барьж яв.
Дүгнэвэл 
Ерөнхий гол зарчимаа олж толгой хийгээд тэгээд доош нь дэлгэрүүлж задлавал дээр юм байна. тэгэхгүй бол нэг санаагаа давтсан юм их гарч ирэх юм. Тэгэж байгаад нэг сайхан хураанаа. Одоо бас л арай цул болоогүй л байна. Монгол хүний 9 эрдэмийг эзэмшвэл зохино шүү!!

Comments

Popular posts from this blog

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

Санаж явахад илүүдэхгүй үгс

Энд тэдээс дуусан сайхан агуулгатай өвөрмөгц хэллэгтэй  сэтгэлд хүрсэн  ишлэлүүд байгаа юм аа. Бөөнд нь оруучихая. Бодож байснаас арай л их бичвэртэй болоод байх шиг байна. ЮУ ХЭЛЖ БАЙГААГААС НЬ ИЛҮҮТЭЙ ЯАЖ ХЭЛЖ БАЙГАА НЬ ЧУХАЛ Ш ДЭЭ   ************************************************************** Сэтгэл байвал усан дээр ч гал асаана Сэтгэл дутвал тосон дээрч гал асахгүй  ***************************************************************** Түүхэндээ төв халхуудын сор сор хүмүүсийг хамгийн их устгаж байсан нь тодорхой ба йж байгаа царайнаас нь харахад л... *************************************************************** Үг бол амьтай бас сүнстэй. Тэр хэрээрээ бидний хувь заяаг хөтлөж, хөглөж байдгийг сануулах гэсэн юм аа.  Монголчууд бид чинь эртнээс агуу их билэгдлийн философтой амьдарч, түүгээрээ оршин тогтнож ирсэн ард түмэнсэн дээ уг нь  Амны билгээс ашдын билэг үүснэ гэж байгаа юм ш дээ. ***************************************************************** Харилцаа

Бусдыг бүү яарч дүгнэ

Би бүүр тийм улаан цагаандаа гарсан амьтан биш ээ. Шулуухан хэлвэл Дэггэй айлын журамтай хүүхэд. Тийм боловч ойрд нэг хүнд нилээн арай буруу мэдрэмж төрүүлээд байх шиг байна л даа.     Нээх олон таараад байхгүй хүнд бол хичээж байгаад сайхан сэтгэгдэл төрүүлээд л салвал уг нь их зүгээр юм шиг. Гэтэл би өөр хүнд эх загвар болох надаас тэс хөндлөн хүний дүрээр санаанд нь үлдсэн байж болохоор юм. Дараа тэр хүнээс нэг хүн Толио гэж ямархуу хүн бэ? гэвэл тэр хүн юу хэлэх нь тодорхой надаас бүүр өөр юм хэлж таараа. Ингээд л бас нэг буруугаар ойлгогч нэмэгдэнэ. Магадгүй би тэр хүнтэй сайн найз болж болох ч хүн байх байсан юм билүү.      Сэтгэл хөөрчихсөн ам халчихсан үед таарсан хүн бол их яриа гэх, ууртай явж байхад таарвал ааш муутай гэх, гомдчихсон шанатарчихсан үед таарвал унхиагүй дуугүй эсвэл их зантай гэх....    Дарга ч байлаа цэрэг ч байлаа хүн л бол хүн шүү дээ. Тэр хүн баярлачихсан гуньчихсан хөөрчихсөн гутарчихсан яг л бидэн шиг явж л байгаа. Тиймээс хэнбэ гуай нь ч байлаа гэс