Skip to main content

Posts

Өөртөө

Өөртөө үнэнч бай Хэлвэл Хий эс бөгөөс Бүү Хэл. Хэлсэн л бол заавал үйлд. Хэлсэндээ багтаж яв. Үг аманд байхдаа чи үгний эзэн амнаас гараад тэр чиний эзэн. Хүн барагтай л бол бусдад худлаа ярьдаггүй хэлсэн дээ хүрэх гэж ихэд хичээн зүтгэлэг атлаа өөрийгөө бол өлхөн хуурдаг.  зза яг маргааш зза яг дараагийн удаа л больё, өнөөдөр сэтгэл санаа тавгүй байна, өө нэг найзтайгаа уулзахаар болчихлоо..... мянга хол давах шалтаг шалтгаан тоочин байж өөрөө өөрийгөө хуурч мэхлэдэг. Аан яахуу дээ оройтсон ч сунжруулсан ч яаруу сандруу тэгээд л болчихдог юм гэж боддог. Гэвч энэ нь яван явсаар дадал болж араасаа асар их хор нөлөө дагуулдаг. Яахав өчүүхэн бага нэгхэн хоёрхон хааяахан удаа ч гэсэн энэ бол ерөөсөө огт байж болдоггүй асуудал аж. Ухамсарласан ч бай ухамсарлаагүй ч бай бид өөрөө өөртөө хэлснээ биелүүлээгүй тохиолдол бүрт өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмж хумс хумсаар эмтрэн унаж байдаг. Өөртөө итгэх илтгэл гэдэг бол хүний хийж бүтээхийн гол суурь хөдөлгүүр юм. Өөртөө
Recent posts

Үнэн бай

Хэнийг баярлуулах гээд хүнд муугаа үзүүлээд, зовж байгаагаа харуулаад байдаг юм.... гээд байдаг үгнүүдэд дургүй ээ. Нээрээ л би зовоод байгаа бол нээрээ л надад хүнд хэцүү байгаад байгаа юм бол нээрээ л болж бүтэхгүй байгаад байгаа юм бол яагаад би нуух ёстой юм? яагаад худлаа жаргалтай царайлах ёстой юм? Яагаад намайг хуурамч царайлж жүжиглэ гээд байгаа юм!? ... Хүний зовлонд баярладаг тэр хөгийн хүмүүст # зориулж би өөрийгөө хуурч худлаа царайлах ёстой юм уу? баярлана уу харуусна уу бах тав нь ханана уу тэр хүмүүсийн яах надад огт падгүй. Би одоо хэн юм!? Намайг хэн гэж бодоов?..... тэр балай гаж хүмүүст зориулж жүжиг тоглоно ч гэж харин ч байхгүй ээ. Хараад баясвал баясна л биз надад лав хүртээлгүй. ...Хүний мууд баяс аз жаргалаа мэдэр шукуудаа... Хэрвээ би нуусан бол надтай хамт гунигладаг хүмүүсийг гуниглуулахгүй л гэж хүнд хэцүүгээ нууна. Түүнээс тэр хөгийн амьтад зориулж лав биш! ...... Дотроо зовож шаналж байх ёстой?? энэ зөв юм уу?? насаараа тээх юм уу?? өөр

Хөдөлмөрийн хувиар

.... Өнөө маргаашийн өдөр тутамын юманд эмэгтэй хүний гол үйлдэл чиглэдэг. Арав хорин жилийн цаана болох зvйлд эрэгтэй хүний гол vйлдэл төвлөрдег. Ийм л хөдөлмөрийн хувиартайгаар эр эм хүйс зохицон хамт амьдрахаар заяагддаг. Гол vйлдэл нь ингэж хол ойрт тус тусдаа төвлөрдөг. Ингэж гэмээнэ ойр хол, гадуур дотуур асуудалгүйгээр нэгэн гэр бүл болж хамт байхаар, илүү дутуугаа нөхөлцөж нэгэн бүхэл болохоор цаанаасаа тохируулагдсан . Гэвч энэ нь хэн хэнийхээ үйлдэлд хошуу хуруу огт нэмэхгүй гэсэн үг биш юм. Зүгээр гэр зуурын ажилд эрэгтэй хүн туслаж болно Гадуурах холын асуудалд эмэгтэй хүн санаа оноо нэмэрлэж тус үзүүлж болно. Хэн хэнийхээ үүрэгт ажилд санаа оноо шvvмж өгж туслалцаа vзvvлэх ёстой. Тvvнээс еерийн ажлаа ял хэмээн бачуурч би ихийг л үүрээд байна үүрэгт ажлаа сольж хийнэ гэх мэтийн учиргvй юм ярих нь буруу юм. Угаасаа ч чадахчгvй. Эрэгтэй хvн галзуурна эмэгтэй хvн зовно. өдөр бүр яаж тэр жижиг сажигт анхаарч байх юм эрэгтэй хүн. Угаасаа ч чадахгүй бөөн стэресс бөөн а

Яах гэж??

Яах гэж юуны тулд хүн болж төрсөн юм бол? Яах гэж юуны тулд эмэгтэй хүн болсон юм бол? Яах гэж юуны тулд хүүхэд нь болж төрсөн юм? Яах гэж юуны тулд хүний дүү болж төрсөн юм бэ? Яах гэж юуны тулд хүний эгч болж төрсөн юм? Яах гэж юуны тулд хүний найз нөхөд болдог юм? Яах гэж юуны тулд хүний эхнэр болж хүнтэй сууж байгаа юм? Яах гэж юуны тулд ээж болсон юм? Яах гэж юуны тулд хадмын босго давж бэр болсон юм? Яах гэж юуны тулд ажлын хамт болон болсон юм? Яах гэж юуны тулд тэр хоёрын хүүхэд болсон юм? давуу тал? Яах гэж юуны тулд тэр хүмүүстэй байгаа юм? давуу сул тал? Хүн яагаад зөвхөн өөрийгөө жаргах гэж жаргаах гэж ирсэн мэт мунхагладаг юм бэ? Ганц л жаргалтай сайхан байдаг төрөл юмуу? хүний төрөл? жаргах гэж эмэгтэй хүн болж төрдөг юм уу? асарч тэтгүүлэх гэж л чи хүний хүүхэд дүү болсон гэж үү?..... Дандаа л сайн сайхан байна гэж юу байх билээ дээ. Жаргалыг нь эдлэх, Зовлонг нь үүрэхээр ирдэг. Жаргамаар нэг л сайхан талыг нь харж түүндээ шунан дурлаж сонгодог. Гэтэл хэт хөөрөлтэ

Жиргээ Цэг Мн

"Цаг нь болж нөхцөл нь бүрэлдэхээр...." Мэддэг бүхнээ ярих албагүй харин ярьсан бүрээ мэддэг байх ёстой гэдэг байхаа. Чимээгүй байлаа гээд тэрний тухай яриагүй байлаа гээд огт мэддэггүй гэсэн үг биш биз дээ. Тухайн сэдэвийн дагуу ярилцаж үзэл бодлоо солилцож үзэж л аль хүртэл мэддэг гэдгийг нь багцаа авч болох. / цаад хүндээ ярих эрх өгөхгүй өөрөө яриад байхыг хэлээгүй шүү/    Хэнтэй Хаана Хэзээ гэх энэ гурван тохиол бүрдэж байж л ямар нэг яриа үр дүнд хүрдэг биз . Өглөөний цайн дээр ярих яриаг өдөр яриад яах юм. Орондоо ярих яриаг гадаа яриад яах юм. Ээжээсээ асуух юмаа ааваасаа асууж яах юм...... Юм бүрт өөрийн тохирсон цаг, газар, хүн гэж бий.... .....энэ бүх тохиол нь бүрдэж эс чадаваас олигтой үр дүн гарахгүй биз. Ихэвчлэн ийм " мэдрээгүй" харилцан яриа өрнүүлчихээд араас нь "би л мэднэ бусад нь бол бараг мэдэхгүй дээ,  ....мэддэггүй юм билээ" гэх бодолтой үлддэг шиг санагддаг юм..... Тэгээд мэднэ гэснээ хаа хамаагүй яриад явна гэж юу ба

Нөгөө юу юу....

Бод Сэтгэ!   Гар хөл 60 70 хүртэл хөшчихгүй шүү. Харин бодол сэтгэхүй хөшингө хэлбэртэй болчих тул залуу насандаа хангалттай сайн бодож сэтгэ! түүнд цаг гарга! тэгэж чадваас гар хөл чинь хийж амжна санаа зоволтгүй.    Хар залуугаараа ажилд нам даруулж задгай бодож сэтгэх цагаа танах гэж тэгтлээ их бүү тэмүүл.    Мөнгө кареэр бол яахав эгзэг нь таарвал нүд ирмэх зуур шийдэгдэж ч болох асуудал.... Ухаан муутай, бодол богинотой хүн дөрвөн мөчөө л их савчуулах хэрэгтэй болдог юм ш дээ....Бодол цэгцрээд яг таг болж чадвал үг үйлдэл дагаад цэгцтэй эргэлзээгүй тээнэглэзээгүй эрс шулуун тодорхой болох биз.... хэзээ ч бодол сэтгэлээ бүү хязгаарла! Цээжлээд байж дээ :P    Нэг л үг хэлчихвэл энд тэндээс хууллаа цээжиллээ хуслаа л гэх юм. Ер нь тиймгүй юм гэж хаана байна цоо шинэ гэх нээлт хийсэн хүмүүс хүртэл өмнөх үеийнхээ хийсэн бүтээсэнг уншиж үзэж санаа оноо авж судласан л байдаг биз дээ.    Энд тэндээс уншиж ойлгож авахгүй гээд тэгээд яах юм би өөрөө атом молекул гэж байдаг байд

Бодохдоо...... Хайрын Мод

ХАЙРын МОД ургуулах бяцхан зөвлөмж. Хайр = Мод Нэг модны үрсэлгээ бурхан ч юмуу хэн нь ч юм таныг хүн болоход хувь хүртээгээд өгөөд явуулж л дээ. Хайр бий болгох = Мод ургуулах Та түүнийг сэтгэлийн гүндээ хадгалсаар хаврын улиралтай золгож түүнийгээ тарьж угуулам санагдаж гэгэлзэх болжээ. /ө.х нас бие гүйцээд иржээ/ Модоо ургах суурь нөхцөл? Түүнийг заавал ямар нэг ХӨРС өнд суулах ёстой. Энэ бол мод ургах суурь нөхцөл нь юм. ХӨРС= ХАНЬ ижил, хайртай хүн чинь......     Мод бүр хоорондоо адилгүй бас өөр өөрийн тохирох хөрсөндөө ургана. Уул хаданд, тэгш талд,  хазгай энгэрт, элсэн говьд, хөдөө хөндийд, голын захад, намаг усанд, хашаа гудамжинд гэх мэт.    Тэрхүү яг өөрт нь тохирсон хөрсийг олж суулгаж гэмээнэ  тэнгэрт шүргэм сагалгар мод ургах юм. /Үүрдийн гайхшигтай хайрыг бий болгох/ Энэ нь ч бидний гол хүсэл эрмэлзэл.     Та ямар хөрсөнд суулгахаа сайн мэдэхгүй тул тааж таамаглаж тооцоолж байгаад хэдэн газарт суулгаж үзээд -Заа даа ер нь бараг ялгаагүй юм бишүү