Skip to main content

Үнэн бай

Хэнийг баярлуулах гээд хүнд муугаа үзүүлээд, зовж байгаагаа харуулаад байдаг юм.... гээд байдаг үгнүүдэд дургүй ээ. Нээрээ л би зовоод байгаа бол нээрээ л надад хүнд хэцүү байгаад байгаа юм бол нээрээ л болж бүтэхгүй байгаад байгаа юм бол яагаад би нуух ёстой юм? яагаад худлаа жаргалтай царайлах ёстой юм? Яагаад намайг хуурамч царайлж жүжиглэ гээд байгаа юм!?
... Хүний зовлонд баярладаг тэр хөгийн хүмүүст #зориулж би өөрийгөө хуурч худлаа царайлах ёстой юм уу? баярлана уу харуусна уу бах тав нь ханана уу тэр хүмүүсийн яах надад огт падгүй. Би одоо хэн юм!? Намайг хэн гэж бодоов?..... тэр балай гаж хүмүүст зориулж жүжиг тоглоно ч гэж харин ч байхгүй ээ. Хараад баясвал баясна л биз надад лав хүртээлгүй. ...Хүний мууд баяс аз жаргалаа мэдэр шукуудаа...
Хэрвээ би нуусан бол надтай хамт гунигладаг хүмүүсийг гуниглуулахгүй л гэж хүнд хэцүүгээ нууна. Түүнээс тэр хөгийн амьтад зориулж лав биш!
...... Дотроо зовож шаналж байх ёстой?? энэ зөв юм уу?? насаараа тээх юм уу?? өөрөө шийдвэрлэж чадахгүй, хүч хүрэхгүй бол эргэн тойрнынхдоо эсвэл чаддаг мэддэг хүнд нь хэлээд гялс шийдвэрлэчиж болдоггүй юм уу?
..... Чамайг харахад би нулимстай хэцүү харагдаж байвал би тийм л байна. Харин инээж байвал таатай сайхан л байна. Энэ шууд утгаараа надад. Би ийм л баймаар байна. Дотроо түм буман зовлон тээчихээд гаднаа худлаа инээгээд сайхан бна гээд явах нь эсвэл зовж бна гэж худлаа ярьж хүний хайр анхаарал халамж нэхэх нь харин шал #өрөвдөлтэй утгагүй юм биш үү??
Жинхэнэ утгаараа жаргалтай эерэг байх ёстой болохоос худлаа царайлах ёсгүй юм. Дотороо мэдрэгдэж байгаа сөргөө битгий дарангуйл. Ухамсартайгаар гэмгүй гаргаж сур. /зовлон шаналал уур бухимдал хүнд хэцүүгээ битгий хураа хураавал нэг л өдөр дэлбэрэх аюул буй./ Үнэн бай.
Нүүр тул хүлээн зөвшөөр даван туул тэгээд жинхэнээсэ үнэнгээсээ Аз жаргалтай инээж суухтун.

********************************************************* Миний хүсээгүй юмыг надаас битгий нэх. Худлаа царайл гэж тулга.

Comments

Popular posts from this blog

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

Санаж явахад илүүдэхгүй үгс

Энд тэдээс дуусан сайхан агуулгатай өвөрмөгц хэллэгтэй  сэтгэлд хүрсэн  ишлэлүүд байгаа юм аа. Бөөнд нь оруучихая. Бодож байснаас арай л их бичвэртэй болоод байх шиг байна. ЮУ ХЭЛЖ БАЙГААГААС НЬ ИЛҮҮТЭЙ ЯАЖ ХЭЛЖ БАЙГАА НЬ ЧУХАЛ Ш ДЭЭ   ************************************************************** Сэтгэл байвал усан дээр ч гал асаана Сэтгэл дутвал тосон дээрч гал асахгүй  ***************************************************************** Түүхэндээ төв халхуудын сор сор хүмүүсийг хамгийн их устгаж байсан нь тодорхой ба йж байгаа царайнаас нь харахад л... *************************************************************** Үг бол амьтай бас сүнстэй. Тэр хэрээрээ бидний хувь заяаг хөтлөж, хөглөж байдгийг сануулах гэсэн юм аа.  Монголчууд бид чинь эртнээс агуу их билэгдлийн философтой амьдарч, түүгээрээ оршин тогтнож ирсэн ард түмэнсэн дээ уг нь  Амны билгээс ашдын билэг үүснэ гэж байгаа юм ш дээ. ***************************************************************** Харилцаа

Бусдыг бүү яарч дүгнэ

Би бүүр тийм улаан цагаандаа гарсан амьтан биш ээ. Шулуухан хэлвэл Дэггэй айлын журамтай хүүхэд. Тийм боловч ойрд нэг хүнд нилээн арай буруу мэдрэмж төрүүлээд байх шиг байна л даа.     Нээх олон таараад байхгүй хүнд бол хичээж байгаад сайхан сэтгэгдэл төрүүлээд л салвал уг нь их зүгээр юм шиг. Гэтэл би өөр хүнд эх загвар болох надаас тэс хөндлөн хүний дүрээр санаанд нь үлдсэн байж болохоор юм. Дараа тэр хүнээс нэг хүн Толио гэж ямархуу хүн бэ? гэвэл тэр хүн юу хэлэх нь тодорхой надаас бүүр өөр юм хэлж таараа. Ингээд л бас нэг буруугаар ойлгогч нэмэгдэнэ. Магадгүй би тэр хүнтэй сайн найз болж болох ч хүн байх байсан юм билүү.      Сэтгэл хөөрчихсөн ам халчихсан үед таарсан хүн бол их яриа гэх, ууртай явж байхад таарвал ааш муутай гэх, гомдчихсон шанатарчихсан үед таарвал унхиагүй дуугүй эсвэл их зантай гэх....    Дарга ч байлаа цэрэг ч байлаа хүн л бол хүн шүү дээ. Тэр хүн баярлачихсан гуньчихсан хөөрчихсөн гутарчихсан яг л бидэн шиг явж л байгаа. Тиймээс хэнбэ гуай нь ч байлаа гэс