Skip to main content

Жиргээ Цэг Мн

"Цаг нь болж нөхцөл нь бүрэлдэхээр...."

Мэддэг бүхнээ ярих албагүй харин ярьсан бүрээ мэддэг байх ёстой гэдэг байхаа.

Чимээгүй байлаа гээд тэрний тухай яриагүй байлаа гээд огт мэддэггүй гэсэн үг биш биз дээ. Тухайн сэдэвийн дагуу ярилцаж үзэл бодлоо солилцож үзэж л аль хүртэл мэддэг гэдгийг нь багцаа авч болох./ цаад хүндээ ярих эрх өгөхгүй өөрөө яриад байхыг хэлээгүй шүү/

   Хэнтэй Хаана Хэзээ гэх энэ гурван тохиол бүрдэж байж л ямар нэг яриа үр дүнд хүрдэг биз. Өглөөний цайн дээр ярих яриаг өдөр яриад яах юм. Орондоо ярих яриаг гадаа яриад яах юм. Ээжээсээ асуух юмаа ааваасаа асууж яах юм...... Юм бүрт өөрийн тохирсон цаг, газар, хүн гэж бий....

.....энэ бүх тохиол нь бүрдэж эс чадаваас олигтой үр дүн гарахгүй биз. Ихэвчлэн ийм "мэдрээгүй" харилцан яриа өрнүүлчихээд араас нь "би л мэднэ бусад нь бол бараг мэдэхгүй дээ,  ....мэддэггүй юм билээ" гэх бодолтой үлддэг шиг санагддаг юм.....

Тэгээд мэднэ гэснээ хаа хамаагүй яриад явна гэж юу байх уу дээ...... тухайн хүний үзэл бодол  нь зан араншинд үйл хөдлөлд нь нэвт шингэдэг юм шиг.....

....................................................

"Ухаан"

    Ер нь хүний ухааныг яаж мэдэх ёстой байдаг юм? Ингэвэл ухаантай, тэгвэл илүү ухаантай гэсэн утгагүй сонин хэмжүүрүүд бол худлаа хэлбэр төдий ухаандаа таарсан тэр л ухааны үнэлэмж......
....амьдрал, үйл хэрэг бүртээ тусгаж л үзүүлэх юмуу даа. Тэгээд эцэст нь амьдарч дуусаад "-Заа нэг иймэрхүү л юм байна" гэж нэг болж мэдэх юм.

   Хүмүүс араас нь үхэн хатан хуйлраад,  хуурамчаар ч хамаагүй олж өөртөө наах гээд байдаг тэр ухаан гэгч нь чухам юу юм??? ..... нээрээ л тийм их хэрэгтэй ч юмуу!? хэрэггүй ч эд юмуу!? бүү мэд........ хэрэгтэй бол хаана юунд ашиглах гэж ухаантай байдаг юм?....яах гээд ухаантай байх гээд дайраад байдаг юм?


/ганц математик тооцлол хийдэг тэр ухааныг ярьсангүй. Их олон зүйлийн нэгдэл тэр ухааныг хэлэв./

....................................................

Хөгжил VS Өөрчлөлт

Өөрчлөлтийг хөгжил гэж андуурдаг хэвээрээ л байна бид. Бид өмнөх зууныханд амьдарч байсан хүмүүстэй харьцуулахад нээрээ хөгжөөд байгаа юмуу эсвэл зүгээр өөрчлөгдөөд байгаа юм биш биз??? Хөгжил гэж нэрлэх нь андуу юм биш биз..... Дахин сайн бодоод үзмээр.....


.....................................................
Мундаг эрэгтэй хүмүүс олон байдаг ч тэд ардаа зогсох эмэгтэйн сонголтоороо ялгардаг....

*****
Эрэгтэй хүн байх амаргүй харагддаг л даа. Эмэгтэй хүн байх ч бас тийм амар ажил биш юм. Ер нь байх гэдэг тийм амар ажил биш юм байна.
.....Заримдаа алдаа гаргавал уучилж өршөөж энэрэнгүй хандахаас өөр арга үнэндээ л алга.

...Ганц миний зан биш, ганц чиний ч биш ХҮНИЙ Л ЗАН юм даа гэж цагаатгаж байгарай

********

"Болж өнгөрсөн бүхнийг бус энгэн санаж үлдсэн юмыг л "






Comments

Popular posts from this blog

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

Санаж явахад илүүдэхгүй үгс

Энд тэдээс дуусан сайхан агуулгатай өвөрмөгц хэллэгтэй  сэтгэлд хүрсэн  ишлэлүүд байгаа юм аа. Бөөнд нь оруучихая. Бодож байснаас арай л их бичвэртэй болоод байх шиг байна. ЮУ ХЭЛЖ БАЙГААГААС НЬ ИЛҮҮТЭЙ ЯАЖ ХЭЛЖ БАЙГАА НЬ ЧУХАЛ Ш ДЭЭ   ************************************************************** Сэтгэл байвал усан дээр ч гал асаана Сэтгэл дутвал тосон дээрч гал асахгүй  ***************************************************************** Түүхэндээ төв халхуудын сор сор хүмүүсийг хамгийн их устгаж байсан нь тодорхой ба йж байгаа царайнаас нь харахад л... *************************************************************** Үг бол амьтай бас сүнстэй. Тэр хэрээрээ бидний хувь заяаг хөтлөж, хөглөж байдгийг сануулах гэсэн юм аа.  Монголчууд бид чинь эртнээс агуу их билэгдлийн философтой амьдарч, түүгээрээ оршин тогтнож ирсэн ард түмэнсэн дээ уг нь  Амны билгээс ашдын билэг үүснэ гэж байгаа юм ш дээ. ***************************************************************** Харилцаа

Бусдыг бүү яарч дүгнэ

Би бүүр тийм улаан цагаандаа гарсан амьтан биш ээ. Шулуухан хэлвэл Дэггэй айлын журамтай хүүхэд. Тийм боловч ойрд нэг хүнд нилээн арай буруу мэдрэмж төрүүлээд байх шиг байна л даа.     Нээх олон таараад байхгүй хүнд бол хичээж байгаад сайхан сэтгэгдэл төрүүлээд л салвал уг нь их зүгээр юм шиг. Гэтэл би өөр хүнд эх загвар болох надаас тэс хөндлөн хүний дүрээр санаанд нь үлдсэн байж болохоор юм. Дараа тэр хүнээс нэг хүн Толио гэж ямархуу хүн бэ? гэвэл тэр хүн юу хэлэх нь тодорхой надаас бүүр өөр юм хэлж таараа. Ингээд л бас нэг буруугаар ойлгогч нэмэгдэнэ. Магадгүй би тэр хүнтэй сайн найз болж болох ч хүн байх байсан юм билүү.      Сэтгэл хөөрчихсөн ам халчихсан үед таарсан хүн бол их яриа гэх, ууртай явж байхад таарвал ааш муутай гэх, гомдчихсон шанатарчихсан үед таарвал унхиагүй дуугүй эсвэл их зантай гэх....    Дарга ч байлаа цэрэг ч байлаа хүн л бол хүн шүү дээ. Тэр хүн баярлачихсан гуньчихсан хөөрчихсөн гутарчихсан яг л бидэн шиг явж л байгаа. Тиймээс хэнбэ гуай нь ч байлаа гэс