Skip to main content

Хөдөлмөрийн хувиар

.... Өнөө маргаашийн өдөр тутамын юманд эмэгтэй хүний гол үйлдэл чиглэдэг. Арав хорин жилийн цаана болох зvйлд эрэгтэй хүний гол vйлдэл төвлөрдег. Ийм л хөдөлмөрийн хувиартайгаар эр эм хүйс зохицон хамт амьдрахаар заяагддаг. Гол vйлдэл нь ингэж хол ойрт тус тусдаа төвлөрдөг. Ингэж гэмээнэ ойр хол, гадуур дотуур асуудалгүйгээр нэгэн гэр бүл болж хамт байхаар, илүү дутуугаа нөхөлцөж нэгэн бүхэл болохоор цаанаасаа тохируулагдсан. Гэвч энэ нь хэн хэнийхээ үйлдэлд хошуу хуруу огт нэмэхгүй гэсэн үг биш юм. Зүгээр гэр зуурын ажилд эрэгтэй хүн туслаж болно Гадуурах холын асуудалд эмэгтэй хүн санаа оноо нэмэрлэж тус үзүүлж болно. Хэн хэнийхээ үүрэгт ажилд санаа оноо шvvмж өгж туслалцаа vзvvлэх ёстой. Тvvнээс еерийн ажлаа ял хэмээн бачуурч би ихийг л үүрээд байна үүрэгт ажлаа сольж хийнэ гэх мэтийн учиргvй юм ярих нь буруу юм. Угаасаа ч чадахчгvй. Эрэгтэй хvн галзуурна эмэгтэй хvн зовно.
өдөр бүр яаж тэр жижиг сажигт анхаарч байх юм эрэгтэй хүн. Угаасаа ч чадахгүй бөөн стэресс бөөн асуудал эрэгтэй хүний тархи ийм ажилгаанд зориулагдаж дадаагүй. Эмэгтэй хүнд ч тэр амаргүй шүү дээ.
Зүгээр л хүлээн зөвшөөрөх ёстой.
  • Хоёулангийнх нь л хийж байгаа ажил нь тийм амаргүй. Өөрөө өөрийн хүнд хэцүү зовлон бий. Байгалаас заягдмалаа хийвэл харин ч хамаагүй амар. Эр байж эмийн ажил, эм байж эрийн ажил хийнэ гэж зовох харин ч бүүж яггүй зовлон болмоор... төрлөхийн,Хөдөлмөрийн хувиар байгалийн зохицуулалтыг сөрөх тухай юм болно. Байгалийн хуулийг бид яахан зөрчиж дийлэх билээ хүчин мөхөсдөх бусуу!?
  • Гэхдээ би үүгээрээ эмэгтэй хүн гэртээ сууж хамаг юмаа бэлдүүлэх ёстой, эрэгтэй хүн гэр орон үр хүүхдээ үл тоомсорло гэх гээгүй болно. чадах чадахаараа дэм болох л ёстой гэвч эхлээд үүрэгт ажлаа хангалттай сайн биелүүлж байгаа эсэхтэй санаа тавивал дээрсэн. өөрийн хийх ёстойгоо хангалттай хийж чадахгүй бол ер нь амьдрал хэцүү дээ Тус тусын хийх юмаа өөрөө зовлон болгоод байхгүйгээр сайн хийж сурах ёстой.
  • Хүчээр тулгаад хийлгүүлээд байгаа юм шигээр биш ХАЧИН баяртай дуртайгаар хий. .... өөрөө л та энэ үүрэгт ажилаа дурандаа л сонгосон. Насаараа ганц өөрийн хар амиа тэжээгээд явах боломж байсаар байтал мэдсээр байж өөрөө л сонгосон халитхан харвал зовлон гэмээр жаргал. Ганцаараа насыг барах бүүр хэцүү илүү зовлонтой л гэх юм билээ.
..Эр хүн гэдэг чинь!!!!!
Гэрийнхээ гаднахыг засдаг юм.
Уул ус бүтэн байна уу?
Унд хүнс элбэг байна уу?
Урд хойтох амгалан байна уу?
Учирах нэг нь тухтай байна уу ?
Удам судар минь ариун байна уу?
Урагшлах зам тэгш байна уу? гэж түүнийгээ хамаарч түүнийгээ засдаг.
Эм хүн гэдэг чинь !!!!!
Гэрийнхээ дотрыг засдаг юм.
Эд агуурс бүрэн байна уу?
Эзэн эрх нь тэгш байна уу?
Эрдэм мэдлэг нь өвлөгдөж байна уу?
Энхрий үрс нь тэнхлүүн байна уу?
Эр нөхөр нь байна уу? сайн уу? гээд Хаанаа жолоодож явдаг Хатан Тэнгэрүүд юм шүү дээ. Нэг хүмүүн үүнийг бултыг нь даахад хэцүү. Тиймээс ачаагаа чадлаар нь хуваагаад шударга ёсоор хандаж урагшилдаг юм...

Comments

Popular posts from this blog

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

Санаж явахад илүүдэхгүй үгс

Энд тэдээс дуусан сайхан агуулгатай өвөрмөгц хэллэгтэй  сэтгэлд хүрсэн  ишлэлүүд байгаа юм аа. Бөөнд нь оруучихая. Бодож байснаас арай л их бичвэртэй болоод байх шиг байна. ЮУ ХЭЛЖ БАЙГААГААС НЬ ИЛҮҮТЭЙ ЯАЖ ХЭЛЖ БАЙГАА НЬ ЧУХАЛ Ш ДЭЭ   ************************************************************** Сэтгэл байвал усан дээр ч гал асаана Сэтгэл дутвал тосон дээрч гал асахгүй  ***************************************************************** Түүхэндээ төв халхуудын сор сор хүмүүсийг хамгийн их устгаж байсан нь тодорхой ба йж байгаа царайнаас нь харахад л... *************************************************************** Үг бол амьтай бас сүнстэй. Тэр хэрээрээ бидний хувь заяаг хөтлөж, хөглөж байдгийг сануулах гэсэн юм аа.  Монголчууд бид чинь эртнээс агуу их билэгдлийн философтой амьдарч, түүгээрээ оршин тогтнож ирсэн ард түмэнсэн дээ уг нь  Амны билгээс ашдын билэг үүснэ гэж байгаа юм ш дээ. ***************************************************************** Харилцаа

Бусдыг бүү яарч дүгнэ

Би бүүр тийм улаан цагаандаа гарсан амьтан биш ээ. Шулуухан хэлвэл Дэггэй айлын журамтай хүүхэд. Тийм боловч ойрд нэг хүнд нилээн арай буруу мэдрэмж төрүүлээд байх шиг байна л даа.     Нээх олон таараад байхгүй хүнд бол хичээж байгаад сайхан сэтгэгдэл төрүүлээд л салвал уг нь их зүгээр юм шиг. Гэтэл би өөр хүнд эх загвар болох надаас тэс хөндлөн хүний дүрээр санаанд нь үлдсэн байж болохоор юм. Дараа тэр хүнээс нэг хүн Толио гэж ямархуу хүн бэ? гэвэл тэр хүн юу хэлэх нь тодорхой надаас бүүр өөр юм хэлж таараа. Ингээд л бас нэг буруугаар ойлгогч нэмэгдэнэ. Магадгүй би тэр хүнтэй сайн найз болж болох ч хүн байх байсан юм билүү.      Сэтгэл хөөрчихсөн ам халчихсан үед таарсан хүн бол их яриа гэх, ууртай явж байхад таарвал ааш муутай гэх, гомдчихсон шанатарчихсан үед таарвал унхиагүй дуугүй эсвэл их зантай гэх....    Дарга ч байлаа цэрэг ч байлаа хүн л бол хүн шүү дээ. Тэр хүн баярлачихсан гуньчихсан хөөрчихсөн гутарчихсан яг л бидэн шиг явж л байгаа. Тиймээс хэнбэ гуай нь ч байлаа гэс