Яах гэж юуны тулд хүн болж төрсөн юм бол?
Яах гэж юуны тулд эмэгтэй хүн болсон юм бол?
Яах гэж юуны тулд хүүхэд нь болж төрсөн юм?
Яах гэж юуны тулд хүний дүү болж төрсөн юм бэ?
Яах гэж юуны тулд хүний эгч болж төрсөн юм?
Яах гэж юуны тулд хүний найз нөхөд болдог юм?
Яах гэж юуны тулд хүний эхнэр болж хүнтэй сууж байгаа юм?
Яах гэж юуны тулд ээж болсон юм?
Яах гэж юуны тулд хадмын босго давж бэр болсон юм?
Яах гэж юуны тулд ажлын хамт болон болсон юм?
Яах гэж юуны тулд тэр хоёрын хүүхэд болсон юм? давуу тал?
Яах гэж юуны тулд тэр хүмүүстэй байгаа юм? давуу сул тал?
Хүн яагаад зөвхөн өөрийгөө жаргах гэж жаргаах гэж ирсэн мэт мунхагладаг юм бэ? Ганц л жаргалтай сайхан байдаг төрөл юмуу? хүний төрөл? жаргах гэж эмэгтэй хүн болж төрдөг юм уу? асарч тэтгүүлэх гэж л чи хүний хүүхэд дүү болсон гэж үү?..... Дандаа л сайн сайхан байна гэж юу байх билээ дээ. Жаргалыг нь эдлэх, Зовлонг нь үүрэхээр ирдэг. Жаргамаар нэг л сайхан талыг нь харж түүндээ шунан дурлаж сонгодог. Гэтэл хэт хөөрөлтэй үедээ түүнийгээ дагаж ирэх хар бараан сүүдэртэй талыг нь бодолгүй өнгөрөөсөн байдаг. Үнэндээ юм л хойно хоёр талтай магадгүй тэрнээс олон талтай ч юм билүү.... Дан ганц амар тайван байлгаж жаргаах юм байхгүй дээ дандаа л хорших.. нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлж бий болдог болохоор дан ганц жаргал ямар ч амтгүй бизээ.
.. Хааяа нэг загнах гэж.. гар хөлийн үзүүртээ зарах гэж.. ханхаарал халамж авах гэж.. араар чинь муу хэлэх гэж.. чамтай маргалдах гэж.. чамайг тайван суулгахгүй гэж.. өмнөх амьдралын хэв маягаас чинь салгах гэж л.. чамаас байхгүй юмыг чинь нэхэх гэж.. хэнтэй ч хуваамгүйг чинь булаах гэж.. ядаргаатай зовлонгоо тоочих гэж.. залхмаар хов ярих гэж.. дургүй бүхнийг чинь хийлгэх гэж.. нойргүй хоолгүй хонуулах гэж.. л тэд чамтай хамт байгаа. Энэ мэтийн ойр зуурын бага сага лай гайтай юмс бол хүн бүхэнд янз бүрээр байдаг л юм. Энэ бүхнийг л дааж байж тэднээс ирэх тэр их жаргалыг авах эрхтэй болдог юм даа.
Гэхдээ сана өөрөө ухаантай байх тусам өөрт чинь ирэх энэ бүх дагавар зовлон арай багасдаг юм болов уу даа..
Багахан асуудал үүсэж нэг л юм болохгүй болоод санаанд нь нийцэхгүй бол дааж давашгүй ганц чамд ирсэн зовлон мэтээр нээх эмзэглэж хүлээж авч уурлаж буримдах хэрэг, шаардлага байхгүй гэдгийг л хэлэх л гэсэн юм.
Comments
Post a Comment