Бүсгүй хүн байхын учир... Эх орон даяар эр цэргийн баяр эхэлж, эр хүн бүрийн зүрхэнд илд мэт омог, ирэх цаг мэт бахдал асч буй энэ өдөр яагаад ч юм, бүсгүй хүни й хувьд өөрийн хэлэхийг хүссэн үгсээ хэтний гал мэт асаая хэмээв. Хээрийн салхи мэт амьдрал туулж, оргил уулс мэт омголон хөвгүүдтэйгээ ханьсаж өсөхдөө өөрийн ухаанд өмч болгон шигтгэж ирсэн ухаарлаа хуваалцая хэмээв. Энэхэн хуудаснаа үлдээсэн миний эгэлхэн ухаарлыг эх хүн бүр санаж, бүсгүй хүн бүр болгоох, үгүйг би мэдэхгүй. Гэвч эмэгтэй хүн бүрийн сэтгэлд байх учиртай галыг өрдөөд явна уу, манаад үлдэнэ үү, өөрийн болгоно уу, өрөөлийн хөлд хаяна уу, тэр чухам бүсгүй таны ухаан мэдэх хэрэг ажээ. ....Бид сайхан эрчүүдийг мэднэ. Хүчирхэг, бахархмаар эцэг хүнийг, удирдагчдыг, басхүү эгэл жирийн атлаа эрхэмсэг эрчүүдийг мэднэ. Тулгын чулуу мэт бат оршиж, туг мэт өндийн омогшиж, энгэрийн салхи мэт элгэмсэн, ээжийнхээ сэтгэлд нялхарсан тийм л эрчүүд энхэл донхолтой энэ амьдралын эзэд байдаг. Тэдний ард сайхан эмэгтэйчүүд, жинхэн