Skip to main content

Posts

Showing posts from June, 2014

Сэтгэгдэл

 Яг бөөн шалгалт болохоор л үзэх юм гэнэт их гарч ирэхийг нь яана гээч тэр бүрийг нь цаг гаргаж байгаад амжуулаад үзээд байх юмаа ядаж байхад нь ☺☺.  Ярилцдагын хур буусан л өдрүүд байлаа. Чухал гэж надад санагдсан санаанаас нь дурдвал: "Сайн уу Сайнаа" жүжигчин Одноо орсон дугаарыг үзлээ .       "Минй хайрыг, бидний хайрыг хэн ч шүүх эрхгүй ш дээ. Цаг хугацаа л шүүнэ үнэн худлыг, хайр мөн биш, буруу зөвийг. Ер нь бол амьдралд нэг зүг рүү л харах хэрэгтэй мөн бие биедээ хайртай байх хэрэгтэй. Өөр хэний юу ч хэлэх ерөөсөө хамаагүй.    Хүмүүст таалагдахгүй байж болно, хэн хэндээ хачин их таалагддаг байж болно ш дээ. Тийм болохоор л бие биенээ хайрласан байгаа тийм байж л хамт амьдарсан  байгаа..... Зорилго нэгтэй байгаа бие биенээ хүлээн зөвшөөрсөн байгаа. Ер нь бол эцэсийн эцэст хамтарч амьдарна гэдэг бол бие биений хүлээн зөвшөөрсөн хүндэлсэн ямар нэгэн шүтмээр юмыг нь харсан байгаа...... хоёр хүн шүтэн барилдлагатай бол илүү тохирдог байх гэж би боддог. Нэгнээ хүнд

Тэмдэглэл хөтлөх

   Ямар нэг юмнаас нэг сонсоод орхиж боломгүй өөрөө дахин тунгааж бодох хэрэгтэй гэж санагдсан зүйлсээ тусдаа тэмдэглэж авч байгаарай. Энэ маш  их ашигтай. Бид л анзаардаггүй болохоос олон олон зүйлийг бидний эргэн тойронд хүмүүс яриж бидний чихэээр урсаад л орж л байдаг. Нээрээ тийм шүү гэж бодсон ч гэсэн эргээд нэг тунгааж тархиныхаа мэдээлийн тасагаас мэдлэгийн тасалгаанд шилжүүлэхгүй бол бүдгэрсээр бүдгэрсээр мартагдчина. Мэдээлэлийн тасагт өдөрт хичнээн их мэдээлэл орж гарч л байгаа. Тиймээс чухал гэж үзсэнгүүдээ тэмдэглэж байх нь зөв юм.    Хичнээн цагаа үрж хүмүүсийн ярилцлага үзээд ном уншаад....... мэдмээр бодмоор л юм байна их зөв юм яриж гээд өнгөрөх биш шүү.... дараа дахиад бүтэн нэг хоёр цагийн юмыг үзэж чадахгүй ш дээ үзсэн ч гэсэн хайран ч цаг болно. Тэрэн дор товч хэдхэн үгээр ч гэсэн тэмдэглээд авч байгаарай!!  .....Бүтэн 100 хуудас 100 мин хэрэгтэй юм байдаггүй. Тайлбарлах ойлгуулах гэж эргэлдүүлсэн хэсэг ихэнх хувийг эзэлдэг. Нэг уншаад ойлгосон бол

Цээжинд минь хүч хуралдаж байна.

   Газар эзэмшүүлэх хуулийн төсөл батлах асуудалаас болж нилээн шуугиан дэгдэж байна. Энэ бас л зэвүүн байгаа шүү. Сурцаараа нөгөө хэд чинь WORLD CUP далимдуулчихсан хулгайч муур шиг гэтчихсэн байж байна. Ямар нэг наадам болохоор ч юм уу ямар нэг баяр наадам дайруулаад анхаарал саринуулж байгаад л нэг хууль баталчихдаг балиар амьтад байгаа юм даа.    Тээр жилийн 7сарын1нд яалаа даа. Хүмүүс бухимдаад тэсрээд ирэхээр хүмүүсийн анхаарлыг гол зорилгоос нь холдуулахын тулд реклам хийж 5хүн буудаж унагасан. Бүхэл бүтэн таван хүний амиар айдас төрүүлэн яах гэж бид эдний эсрэг зогсож байгааг нь мартагнуулж хүчийг нь сулруулсан. Угаасаа тэгэхгүй бол дийлдэхээргүй бүгдийг нь унагаж хөмрөхөөр хүмүүс их хүчтэй эсэргүүцэж нилээн хурцадмал байсан.  Даргын суудалдаа ийм л хайртай улс. Тэгээд л сүүлдээ би чи буудсан гэж хэрүүл хийж хүмүүсийн анхаарлыг өөр хэрүүл дээр төвлөрүүлсэн биз дээ. Ийм л зэвүүн хүнд гарууд шүү. Буурны занг эзэн нь андахгүй гэж бид одоо бага ч гэсэн мэдээд байна аа   Яаж өөр

Бас Нэг......

Тиймээ би ч бас сайхан жаргалтай хэнд ч лай болохгүй харин ч дэм болж амьдармаар байна. Сайхан амьдрал гэдэг чинь А зэрэглэлд гэртэй, сонгодог урлаг сонирхож том жип унаж хүүхдүүдээ хувийн сургуульд сургаж өөрөө үнэтэй эд хэрэглэж даргын суудалтай зууралдаж далайн хөвөөгөөр хэвтээд явах юм уу Эсвэл бүүр эсэргээрээ юм уу Чойном гуайн Жаргал зовлонг сайн сонсоод нэг үзээрэй. Сонсоод сонсоод өөр дээрээ тусгаж авдаггүй хүн нь даана ч олон л доо. Тархи гэдэг өөрөөр их мундаг юм шиг боловч бас яг цагаа тулаад ирэхээрээ хариугүй хайрцагнаасаа давж хардаггүй эд байгаа юм. ...Бүүр багаасаа /яснаасаа гэх нь бас хаашаа юм дээ арай ясанд нь ороогүй байгаа байлгүй./ ийм юмыг л сайхан амьдрал гэнээ гээд хайрцаглагдчихсан  юмыг яалтай билээ.    Ийм хүмүүс бас байна байна.  Нийтийн олонхын сайхан гэж үзэж байгаа бүхнийг л цогцлоовол гоё сайхан амьдарна гээд....дуртай дургүй байх нь хамаагүй тэр зүйлсийг л цуглуулах гээд араас нь нойр хоолгүй хөөцөлдөөд  түүнээсээ болж бөөн бөөн б

Ойрд

" Ялаан үлгэр" Нэг ялаа өвчин тусаад Нээг их ядарч гэнэ. Нэг гарагийн настай болсондоо Нэлээд их зүдэрч гэнэ. Чингээд өөрийнхөө энэ тавиланд их гундаж гэнэ.   Тэгээд хорвоод 24 хоног ялаа амьдардаг байхад яахаараа намайг нэгхэн нарны хоногтой болгочих вэ? гээд уйлсаар байгаад тэр хоногоо бараад дуусаж гэнэ.   Чингээд яг үхэх гээд, сүүлийнхээ дэвэлтийг хийх зуураа:   Ээ би энэ өдрийг яасан үр бүтээлтэй өнгөрөөж болох байв аа гэж бодоод үхэж гэнэ.  Санууштай үлгэр байна шүү. Юунд ч хэзээ ч үлгэр болгож санаж явмаар юм байна ****************************************************************************************************************** Гурван найз үзсэн энэ жил ганц олон ангит кино үзсэн нь энэ байлаа. Уг нь цагтаа жилдээ нилээн хэдийг нойр хоолгүй л бөөнддөг байлаа. Миний хувьд лав сайхан дууссан. Кино үзээд сайхан төгсгөл гүй бол н ээх миа санагдаад байдаг юм. Харин их хөөрхөн амар сайхандаа жаргачихлаа .. Дороо дороо л учираа олчихсон болохоос...... Үлгэр бүхэн

Нэг удаа....

 Сая нүүрэндээ маск тавьсан чинь нэг инээдтэй зүйл санаанд оров оо. ....Гурван жилийн өмнө юм уу даа. Саруул бид хоёр эгчийнхээс ахынх руу явахаар болов. Агаа ажил тараад харихдаа бид хоёрыг замаараа авахаар болов оо. Нилээн оройтно шүү л гэж байна. Багахан юм тэднийх рүү аваачих байсан болохоор хүлээхээр болов оо.....Хүлээгээд л тв ч онц юм алга суваг эргүүлээд сууж байв аа. Тэгсэн эгч шинэ маск авсан ёстой сайхан блабла.....тавиад үзээч та хоёр ........ Заза тэгье тэгье гээд л яг сайхан нүүрэндээ маскаа тавьсан чинь л Ах гуай : -Ирчлээ гараад ир. Байр луу ордог урсгал нь хаачихсан байна ш дээ. Яг ард нь зогсож байна ийшээ гараад ирэх үү гэдэг байгаа. ...Өө би маск сая тавьсан...... Заза 11 болж байна. Ганц зам гарах хооронд хэнтэй л таарав тэгсэн ч цагаан салфеткан юм чинь харанхуй шөнө нээх анзаарахгүй биз гээд лаг шууд гарлаа.  Тэгээд л гарцан дээр ирсэн чинь л хэн байхав гээд байсан чинь баахан хүмүүс зөрөөд нээх томоор эргэн эргэн хараад би ч инээдээ байдгаараа бариад дийлэх

Мөндөө Мөн

 Заа бараг л мөндөө мөн хэхэ.  Таарч байгаа ч нь юм уу таалагдсан ч юм уу. Ер нь бол и ймэрхүү шинж чанарууд агуулна шүү агуулна. **********************************************************************   Чи бол Жимс  / Жинлүүрүүд мандтугай!!/   Чи бол халуун орны манго. Сэтгэл сэргээсэн амт чинь чиний хөгжилтэй, нийтэч, тоглоом шоглоом сайн даадаг нөхөрсөг зангаар чинь илэрнэ. Шүүслэг хирнээ усархаг биш, зөөлөн хирнээ амархан нялцайдаггүй энэ жимсний бүх агууламж нь тэнцвэртэй. Яг жинлээд тааруулчихсан юм шиг. Чи ч үүн шиг амнаас гарах үг бүрээ сайн бодож жинлэдэг. Үгээрээ бусдыг гомдоохоос айдаг. Хүмүүс жинлүүрийнхнийг их ичимхий сул дорой гэж боддог ч эсрэгээрээ хүмүүс шүү. Тэд маш сайн найз бас маш сайн дайсан. Өөрийнхөө тав тухыг хэзээд эрхэмлэдэг.   Хайрын зурхай Амьдралд хамгийн чухал нь хайр.  Нялуун ба маш мэдрэмтгий. Бүтэлгүй хайрын дараа хурдан тайвширдаг. Ямар ч эртэй тохирч чаддаг. Жинхэнэ хайр л түүнийг төгс бүр 100% өөрчилнө. Тэд хайртынхаа хүзүүн дээ