- Хананд өлгөсөн дипломуудын аль нь ч хүнийг жинхэнэ хүн болгох зүйлс биш гэдгийг,
- Үнэнч найзууд болон үнэнч хайрын хооронд юу ч орж чадахгүй болохыг,
- Туршлага нь хэдэн оймс элээсэнтэй чинь биш, амьдралдаа юу амссантай чинь холбоотой болохыг,
- Гэр бүлийнхэн цаг ямагт чиний дэргэд байж чадахгүй. Хамаатан биш ч байсан бусад хүмүүсээс хайр итгэл сурч болдгийг, гэр бүл заавал мах цусаар холбоотой байх албагүй гэдгийг,
- Хичнээн ойр дотно байсан ч хамгийн сайн найзууд нэгнийгээ гомдоох үе байдгийг, иймээс тэднийг өршөөж сурах хэрэгтэй гэдгийг.
- Заримдаа зөвхөн бусдыг уучлах нь хангалтгүй байж болно. Хүн өөрийгөө ч мөн уучлах хэрэгтэйг,
- Зүрх сэтгэл чинь хичнээн ихээр шаналан өвдөж байсан ч дэлхий бидний төлөө эргэлдсээр байгаа гэдгийг,
- Бидний хяналтаас гадуурх нөхцөл байдал амьдралд нөлөөлсөн байж болно. Гэвч хэн болох болон ямаршуу явахаа бид өөрсдөө л шийддэг гэдгийг,
- Хоёр хүний маргалдах нь тэдний бие биендээ дургүй болохыг батлахгүй. Маргалдахгүй байх нь ч дуртай гэдгийг баталж чадахгүй болохыг,
- Бүхий л бэрхшээлүүд боломж агуулж байдаг бөгөөд уг бэрхшээл нь боломжийнхоо хажууд өчүүхэн зүйл болохыг,
- Хайрыг алдах амархан. Харин алдсаныхаа дараа харамсах хэцүү гэдгийг

Аз Жаргалыг Зүгээр л Мэдэрдэг
Найр найрын дундаас хамгийн халуун дотно, сүр жавхлантай, чухал билэгдэлтэй бөгөөд насан туршид ганц удаа тэмдэглэдэг нь хурим юм. Хэдийгээр хоёр талын сүйт бүсгүй, хархүү хоёр ёс заншил дагадаггүй байсан ч, өөрийн болон хадмын талын эцэг эх, уригдах зочид, монгол уламжлалаа хүндэтгэн хуримыг жамынх нь дагуу ёслол төгөлдөр гүйцэтгэх нь зөв юм. Хуримын цайллага хэрхэн болсноор залуу хосын амьдралын цаашдын зам мөрийг тодорхойлдог монгол ёс заншил өнөөдөр ч хадгалагдсаар байгаа. Доор өгүүлсэн ёс заншлыг хот газар бүгдийг нь үйлдэх боломжгүй учраас, заримыг нь орлуулан ёслож болно. Бэр болон хүргэн шинжих ёс Монголчууд эрт үеэс охиноо хадамд гаргахын өмнө хүргэн болох хүнээ шинжиж сайн хань болох хүн мөн үү гэдгийг урьдчилан мэдэцгээдэг байжээ. Айл гэрийн сүлд, өмөг түшиг болсоор ирсэн эзэн хүний таван шинж байдаг. Алсын хараатай, холч ухаантай, өршөөнгүй сэтгэлтэй, эв найртай, эрхэмсэг ёсыг сахиж чадвал өрх гэрийн эзэн болж чадна гэж үздэг. Хүүхний эцэг эх ивээл жилтэй хүнийг с...
Comments
Post a Comment