Skip to main content

Санаж явахад илүүдэхгүй

"Эрэгтэй эмэгтэй хүмүүс бол тэс өөр хоёр ертөнц.Эрэгтэй хүн ялалт байгуулах ганц л арга мэддэг тэмцэж эмэгтэй хүн ялалт байгуулах огт өөр арга мэддэг  ялагддаж. Эрэгтэй хүн ялж байхдаа хүртэл ялагдаж байж болно Эмэгтэй хүн ялагдаж байхдаа хүртэл яалж байдаг. Тэдний хоорондын ялгаа ийм байна энэ нь тэгээд их сайхан " гэж Ошо багшийн хэлсэн үг санаанаас гардаггүй юм.

~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*

"Брак Обома Мишэл Обома хоёр хамт яав байгаад Мишэл Обомагийн хуучин найз залуутай таарсны дараа Брак Обома хэрвээ чи энэ хүнтэй суусан бол яах байсан бол гэхэд нь  хэрвээ энэ хүнтэй би суусан бол одоо чи биш энэ хүн ерөнхийлөгч байх байсан"гэж ээ Энэ үг бас л сайхан үг "Амжилттай яваа эрчүүдийн ард гайхалтай сайн эмэгтэй хүн байдаг" гэдэг л энэ дээ. Хүнтэй сууж байгаад өөрийнхөө эд шидийг үзүүлнэ ш дээ хэхэ. Миний хань заавал их мундаг хүн байх ёстой гэж боддог. Гэхдээ энэ нь би заавал мундаг хүнтэй сууна гэсэн үг огтоосоо биш. Хэрвээ мундаг хүнтэй суувал хувь нь тэр л биз дээ. Харин үгүй бол би тийм мундаг болгож чадна гэж бодоод байдаг юм ш дээ. Цаа чинь лаг лаг юм бодно оо ХаХа

~*~*~**~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*

БИД Л хүндээр ТУСГАЖ АВАХАА БОЛЬЧИХВОЛ БҮХ ЗУЙЛ МАШ ЭНГИЙН. Нээрээ л тийм шүү дээ бид өөрсдөө их хүндээр төсөөлөх буюу нөхцөл байдлыг хүндруулж бодоод их хямардаг. "Засаж болох алдаа бол түүнд санаа зовоод яахав хурдан зас засаж болохгүй алдаа бол санаа зовоод яахав нэгэнт өнгөрсөн зүйл" гэж байгаа юм шүү дээ

~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*

"Гэрт амьдардаг болгон ядуу байдаггүй дээл өмссөн болгон хөдөөнийх байдаггүй " гэдэг үг фэйсбүкээр бас яваад байна аа. Гэрт Амьдардаг Ядуу, Дээл Өмсдөг Хөдөөнийх байлаа яадаг юм бэ болохгүй юм уу? Тэр ядуу хүнтэй гэрт чинь хөдөөний дээлэн дотор чинь хүн чанар хадгалагдаж байгаа юм. Эзэнгүй хээр Хатсан хөх аргал Эмээлтэй морь эдгээрийг ядуу амьдрал гэж бодож байгаа бяцхан тархи багахан ухаан өчүүхэн сэтгэлгээ өөдөсхөн сэтгэлтэй хүмүүс л тэгэж бодно л доо. 
Одри Хепберн


Comments

Popular posts from this blog

Монголын хуримлах ёсон

Найр найрын дундаас хамгийн халуун дотно, сүр жавхлантай, чухал билэгдэлтэй бөгөөд насан туршид ганц удаа тэмдэглэдэг нь хурим юм. Хэдийгээр хоёр талын сүйт бүсгүй, хархүү хоёр ёс заншил дагадаггүй байсан ч, өөрийн болон хадмын талын эцэг эх, уригдах зочид, монгол уламжлалаа хүндэтгэн хуримыг жамынх нь дагуу ёслол төгөлдөр гүйцэтгэх нь зөв юм. Хуримын цайллага хэрхэн болсноор залуу хосын амьдралын цаашдын зам мөрийг тодорхойлдог монгол ёс заншил өнөөдөр ч хадгалагдсаар байгаа. Доор өгүүлсэн ёс заншлыг хот газар бүгдийг нь үйлдэх боломжгүй учраас, заримыг нь орлуулан ёслож болно. Бэр болон хүргэн шинжих ёс Монголчууд эрт үеэс охиноо хадамд гаргахын өмнө хүргэн болох хүнээ шинжиж сайн хань болох хүн мөн үү гэдгийг урьдчилан мэдэцгээдэг байжээ. Айл гэрийн сүлд, өмөг түшиг болсоор ирсэн эзэн хүний таван шинж байдаг. Алсын хараатай, холч ухаантай, өршөөнгүй сэтгэлтэй, эв найртай, эрхэмсэг ёсыг сахиж чадвал өрх гэрийн эзэн болж чадна гэж үздэг. Хүүхний эцэг эх ивээл жилтэй хүнийг с...

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

ТИТЭМ ҮГ - “Зориг Эс Хүрвэл Ухаан Эс Хүрнэ”

  Монголын хүүхэд залуус бүгдээрээ суу билэгтэн болж чадахгүй ч сурч мэдсэн, ажилсаг бүтээлч, зөв хүн байж лавтай чадна. Аливаа зүйлийг бүтээхэд биеэ мэдэх мэдэл, өөртөө итгэх итгэл, эр зориг хэрэгтэй. “Биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал” гэсэн монгол үг бий. Биеэ мэдэх гэдэг нь бүтээх үйлс, хүрэх зорилгоо ухаандаа бодон тунгааж, сэтгэлдээ мэдэрч, тэр бүгдээ бүтээх өөрийн чадал бололцоондоо гүн бат итгэх, улмаар эргэлт буцалтгүй итгэл үнэмшил болгох хувь хүний чадвар юм. “Биеэ мэдэж, бяраа таних”-ыг өвөг дээдэс бидэнд сургамжлан захисан. Энэ нь биеийн бярыг хэлэхээсээ ухааны бядаа танихыг илүүтэй бодсон хэллэг юм. Тэгээд ч биеийн бөхөөр нэгийг давна, ухааны бөхөөр олныг давна гэж хэлэлцэж ирсэн нь эрдэм ухааныг эрхэмлэх гүн гүнзгий утга агуулгатай билэг сургаал билээ. Өөртөө итгэх гэдэг нь өөрийн хүчиндээ итгэх ухаан чадал, сэтгэлийн тэнхээ, үйлдлийн даац билээ. Сурах, бүтээх чамбай хүсэл төрж, даацтай зорилго өмнөө тавьсан бол түүнийхээ төгс үр дүнг үзэх өөрийн итгэл гуй...