Skip to main content

Аз жаргал хаана байдаг вэ?

Авдар авдар алттай хүн л жаргадаг юм уу гэвэл үгүй ээ жаргалтай байхад мөнгө ямарч хамаагүй. Мөнгө зүгээр л тухлаг тайван байхад тодорхой үүрэг гүйцэтгэж болно. Тархи үүнийг жаргал гэж чамд итгүүлж болно.  Гэхдээ л мөнгөгүй байлаа гэхэд аз жаргал надад хүртээлгүй болно гэсэн үг огтоосоо биш.
Өнөөдөр зүгээр л нэг өдөр байж болох гэхдээ л би тоолж барамгүй их эд хөрөнгөтэй хүнээс ч илүү их жаргалтай байна. Намайг зүгээр л нэг зүүд минь бодол  минь мөрөөдөл минь жаргалд умбуулчихлаа. Сэтгэл л жаргалыг мэдэрдэг байхад жаргалаа мэдрэхгүй байвал түүнтэй л тулж ажил. Ер нь тэгээд явж явж мөнгөнөөс аз жаргал мэдрдэг болчихвол хэцүү ш дээ. Цаг үргэлж мөнгө олох гэж амьдрах болно. Хүмүүс мөнгөнд дуртай, түүнийгээ үрэх тааламжтай байдаг бол тасралтгүй нойр хоолгүй мөнгөний төлөө ажилахдаа яагаад жаргалтай биш байдагийн болоо. Нээрээ л чамд жаргал өгч байгаа бол тэр хүнд ажилуудын үед ч гэсэн жаргалыг мэдэрдэг байсан нь дээр байх.
   Заавал зовоод байх шаардагагүй шүү дээ. Энэ амьдрал чинь дандаа жаргалтай амьдрахад ч хэт богинодохоор байхад зовж зовж араас нь өчүүхэн жаргах хэрэг юун. Хийж чадаж байгаа хүсэж байгаа юмаа хийгээд л жаргалтай амьдрах боломж  байгаа гэдгийг санаарай.
   Аз жаргалыг олдог бус Бүтээдэг.
   Аз жаргалыг хайдаг бус Мэдэрдэг.

Comments

Popular posts from this blog

Монголын хуримлах ёсон

Найр найрын дундаас хамгийн халуун дотно, сүр жавхлантай, чухал билэгдэлтэй бөгөөд насан туршид ганц удаа тэмдэглэдэг нь хурим юм. Хэдийгээр хоёр талын сүйт бүсгүй, хархүү хоёр ёс заншил дагадаггүй байсан ч, өөрийн болон хадмын талын эцэг эх, уригдах зочид, монгол уламжлалаа хүндэтгэн хуримыг жамынх нь дагуу ёслол төгөлдөр гүйцэтгэх нь зөв юм. Хуримын цайллага хэрхэн болсноор залуу хосын амьдралын цаашдын зам мөрийг тодорхойлдог монгол ёс заншил өнөөдөр ч хадгалагдсаар байгаа. Доор өгүүлсэн ёс заншлыг хот газар бүгдийг нь үйлдэх боломжгүй учраас, заримыг нь орлуулан ёслож болно. Бэр болон хүргэн шинжих ёс Монголчууд эрт үеэс охиноо хадамд гаргахын өмнө хүргэн болох хүнээ шинжиж сайн хань болох хүн мөн үү гэдгийг урьдчилан мэдэцгээдэг байжээ. Айл гэрийн сүлд, өмөг түшиг болсоор ирсэн эзэн хүний таван шинж байдаг. Алсын хараатай, холч ухаантай, өршөөнгүй сэтгэлтэй, эв найртай, эрхэмсэг ёсыг сахиж чадвал өрх гэрийн эзэн болж чадна гэж үздэг. Хүүхний эцэг эх ивээл жилтэй хүнийг с...

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

ТИТЭМ ҮГ - “Зориг Эс Хүрвэл Ухаан Эс Хүрнэ”

  Монголын хүүхэд залуус бүгдээрээ суу билэгтэн болж чадахгүй ч сурч мэдсэн, ажилсаг бүтээлч, зөв хүн байж лавтай чадна. Аливаа зүйлийг бүтээхэд биеэ мэдэх мэдэл, өөртөө итгэх итгэл, эр зориг хэрэгтэй. “Биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал” гэсэн монгол үг бий. Биеэ мэдэх гэдэг нь бүтээх үйлс, хүрэх зорилгоо ухаандаа бодон тунгааж, сэтгэлдээ мэдэрч, тэр бүгдээ бүтээх өөрийн чадал бололцоондоо гүн бат итгэх, улмаар эргэлт буцалтгүй итгэл үнэмшил болгох хувь хүний чадвар юм. “Биеэ мэдэж, бяраа таних”-ыг өвөг дээдэс бидэнд сургамжлан захисан. Энэ нь биеийн бярыг хэлэхээсээ ухааны бядаа танихыг илүүтэй бодсон хэллэг юм. Тэгээд ч биеийн бөхөөр нэгийг давна, ухааны бөхөөр олныг давна гэж хэлэлцэж ирсэн нь эрдэм ухааныг эрхэмлэх гүн гүнзгий утга агуулгатай билэг сургаал билээ. Өөртөө итгэх гэдэг нь өөрийн хүчиндээ итгэх ухаан чадал, сэтгэлийн тэнхээ, үйлдлийн даац билээ. Сурах, бүтээх чамбай хүсэл төрж, даацтай зорилго өмнөө тавьсан бол түүнийхээ төгс үр дүнг үзэх өөрийн итгэл гуй...