Skip to main content

Posts

Showing posts from May, 2016

Үнэн бай

Хэнийг баярлуулах гээд хүнд муугаа үзүүлээд, зовж байгаагаа харуулаад байдаг юм.... гээд байдаг үгнүүдэд дургүй ээ. Нээрээ л би зовоод байгаа бол нээрээ л надад хүнд хэцүү байгаад байгаа юм бол нээрээ л болж бүтэхгүй байгаад байгаа юм бол яагаад би нуух ёстой юм? яагаад худлаа жаргалтай царайлах ёстой юм? Яагаад намайг хуурамч царайлж жүжиглэ гээд байгаа юм!? ... Хүний зовлонд баярладаг тэр хөгийн хүмүүст # зориулж би өөрийгөө хуурч худлаа царайлах ёстой юм уу? баярлана уу харуусна уу бах тав нь ханана уу тэр хүмүүсийн яах надад огт падгүй. Би одоо хэн юм!? Намайг хэн гэж бодоов?..... тэр балай гаж хүмүүст зориулж жүжиг тоглоно ч гэж харин ч байхгүй ээ. Хараад баясвал баясна л биз надад лав хүртээлгүй. ...Хүний мууд баяс аз жаргалаа мэдэр шукуудаа... Хэрвээ би нуусан бол надтай хамт гунигладаг хүмүүсийг гуниглуулахгүй л гэж хүнд хэцүүгээ нууна. Түүнээс тэр хөгийн амьтад зориулж лав биш! ...... Дотроо зовож шаналж байх ёстой?? энэ зөв юм уу?? насаараа тээх юм уу?? өөр

Хөдөлмөрийн хувиар

.... Өнөө маргаашийн өдөр тутамын юманд эмэгтэй хүний гол үйлдэл чиглэдэг. Арав хорин жилийн цаана болох зvйлд эрэгтэй хүний гол vйлдэл төвлөрдег. Ийм л хөдөлмөрийн хувиартайгаар эр эм хүйс зохицон хамт амьдрахаар заяагддаг. Гол vйлдэл нь ингэж хол ойрт тус тусдаа төвлөрдөг. Ингэж гэмээнэ ойр хол, гадуур дотуур асуудалгүйгээр нэгэн гэр бүл болж хамт байхаар, илүү дутуугаа нөхөлцөж нэгэн бүхэл болохоор цаанаасаа тохируулагдсан . Гэвч энэ нь хэн хэнийхээ үйлдэлд хошуу хуруу огт нэмэхгүй гэсэн үг биш юм. Зүгээр гэр зуурын ажилд эрэгтэй хүн туслаж болно Гадуурах холын асуудалд эмэгтэй хүн санаа оноо нэмэрлэж тус үзүүлж болно. Хэн хэнийхээ үүрэгт ажилд санаа оноо шvvмж өгж туслалцаа vзvvлэх ёстой. Тvvнээс еерийн ажлаа ял хэмээн бачуурч би ихийг л үүрээд байна үүрэгт ажлаа сольж хийнэ гэх мэтийн учиргvй юм ярих нь буруу юм. Угаасаа ч чадахчгvй. Эрэгтэй хvн галзуурна эмэгтэй хvн зовно. өдөр бүр яаж тэр жижиг сажигт анхаарч байх юм эрэгтэй хүн. Угаасаа ч чадахгүй бөөн стэресс бөөн а

Яах гэж??

Яах гэж юуны тулд хүн болж төрсөн юм бол? Яах гэж юуны тулд эмэгтэй хүн болсон юм бол? Яах гэж юуны тулд хүүхэд нь болж төрсөн юм? Яах гэж юуны тулд хүний дүү болж төрсөн юм бэ? Яах гэж юуны тулд хүний эгч болж төрсөн юм? Яах гэж юуны тулд хүний найз нөхөд болдог юм? Яах гэж юуны тулд хүний эхнэр болж хүнтэй сууж байгаа юм? Яах гэж юуны тулд ээж болсон юм? Яах гэж юуны тулд хадмын босго давж бэр болсон юм? Яах гэж юуны тулд ажлын хамт болон болсон юм? Яах гэж юуны тулд тэр хоёрын хүүхэд болсон юм? давуу тал? Яах гэж юуны тулд тэр хүмүүстэй байгаа юм? давуу сул тал? Хүн яагаад зөвхөн өөрийгөө жаргах гэж жаргаах гэж ирсэн мэт мунхагладаг юм бэ? Ганц л жаргалтай сайхан байдаг төрөл юмуу? хүний төрөл? жаргах гэж эмэгтэй хүн болж төрдөг юм уу? асарч тэтгүүлэх гэж л чи хүний хүүхэд дүү болсон гэж үү?..... Дандаа л сайн сайхан байна гэж юу байх билээ дээ. Жаргалыг нь эдлэх, Зовлонг нь үүрэхээр ирдэг. Жаргамаар нэг л сайхан талыг нь харж түүндээ шунан дурлаж сонгодог. Гэтэл хэт хөөрөлтэ