Ар араасаа цаг цагаар урсан ирэх галт тэрэгнүүд,ойр ойрхон мэдээлэх, илүү үг үл хэлэх тэр албаны хоолой, хаашаа ч юм яаран сүлжилдэх хүмүүс тэр газраар явж өнгөрөх бүрийд сэтгэл тогтворгүй болж хаа нэг тийшээ ачаагаа баглаад хэзээ ч зогсохгүйгээр нэгэн хэмийн уртаас урт аяллалд гарахыг хүснэ.
Зогсоо зайгүй хийх юм, хийснээсээ илүү хийх ёстой гэж бодогдох зүйлс ар араасаа хөвөрсөөр хүний амьдрал ямар юутай завгүй юм бэ? Хэсэгхэн хугацааг ч гэсэн ямар ч ёстой гэсэн зүйлд баригдахгүй өнгөрөөхсөн. Амраж ч чадахгүй хэд хоногийн чөлөө байвч тэр хугуцаанд ч хийх юм хэдийнээ тодорсон. Бүх зүйлийг хаяд чөлөө гаргавч дараа дараагийн ээлжээ хүлээсэнд нь санаа сэтгэлийн уяа тасарна гэж үгүй юм. Хүсэл шунал, гүйцээх ажлын доор дарагдаж амьдралын утга учраа ч бодож амьсгаа авах чөлөө олдох нь бүү хэл мартагнуулаад байх шиг. Тэмцэж тэмцэж хийгээд хүрсэн юмгүй жаргалтай сайхнаа мэдсэн ч юмгүй хэн нэгнийг сайхан хайрлаж хайрлуулсан ч юмгүй. Зүгээр хэн нэгний томъёолсон замаар цаг хугацааны дэндүү давчууд шахагдан амьдрал хөврөх юм даа.
Хэзээ ч зогсохгүй галт тэргэнд суух, цасны тухай өнөөх бодлуудн минь ч гэсэн хэдэн хором хүчээр ч болов амс хийх гэсэн сэтгэлийн мөрөөсөл юм даа. Хэзээ ч үл сарних мөнхийн амгаланг хүсэмжлэх юм. Нэгэн борооны дараа үүл ярагдан наран гийхэд сар жилийн уртад чимх чимэхээр бэлдсэн ачаагаан хүртэл орхиод бужигнасан олондоо сайн сууцгааж байгаарай ч гэж хэлэхгүйгээр чив чимээгүйхэн эцэсийн зогсоол нь Мөнхийн амгалан хүрэх галт тэргэнд тухлаад одох болно.

Comments
Post a Comment