Skip to main content

BHD,ЦЭЦЭГ,ГАЛ гурав

За хөө 22н гэдэг өдөр нэг иймэрхүү дажгүй сайхан эхлэсэн юмсан. Одоо хаанаас ч юм ирсэн гуниганд мөргүүлчихлээ.
Магадгүй хайрын тухай бодлууд хайрын тухай яриануудын сүүлд ийм байдалд ордгийг ч үгүйсгэх аргагүй юм. Хэнийг ч хайрлаж, үнэхээр жаргалтай сэтгэл хангалуун байлгаж чадна гэж боддогч яг цагаа тулаад ирэхээр хэн нэгний хайрыг хүлээж авахыг хүсэхгүй юм. Нөгөө хамгийн сайхан сарнайг авчирахаар цэцэрлэг рүү ордог бүсгүйн тухай нэг сургамжит өгүүллэг байдаг даа тэр яг л над дээр ирчихжээ. Магадгүй хүн бүр дээр ирэх байх л даа.
 Надад хугацаа байгаа би цэцэрлэгтээ саяхан л орсон байх талд нь ч ороогүй явж байгаа гэж бодож байна өшөө сайхан цэцгүүд байгаа гэж бодогдоод л хэхэхэ.
Тиймээс надад боломж байгаа гэж бодсон хэрнэээ тэр цэцэрлэгийг хурдан яваад дуусгамаар эсвэл тэр цэцэрлэгийн зүгээр л захаас нь эртхэн сонголтоо хийчихээд жаргалтай хамт баймаар ч юм шиг. Эсвэл бөөн хичээл сургуулийг дуусгаад хувийн бэлтгэлээ ч хангачихаад тэр үед цэцэрлэгийнхээ хаана явж байгаа тэр хэсэгээсээ эргэлзэхгүй сонгон түүнийгээ хамгийн шилдэг сонголт байгаасай гэж хүснэ.
      Ер нь бодоод байхад би дурламтгай хүн юм. Яг л хуурай модны гал шиг хэсэгхэн зуур дүрэлзэн илч ихтэй асаж удалгүй цог үгүй  нам унтарна. Гэхдээ ямарч галын үнсэн доор өчүүхэн ч гэсэн цог үлддэг байх гэвч тэр цог гал болохдоо шинээр гал өрдснөөс илүү хэцүү байна эвгүйхэн ганц хүрэлтэнд хэзээ ч дахин асахгүйгээр унтарна.
 Гэхдээ жаахан л чийгтэй мод байхад асахгүй хув хуурай модонд нэг зуралтаар л асаана. Бараг л хоёрдох зуралтыг хийдэггүй байхаа одоогоор 2 дахьтай нь таараагүй л явна даа. Энэ галын учирыг олохыг хичээж л явна даа магадгүй
Нэг сайхан нартай өдөр хэзээ ч үл бөхөж илчээн үл алдах мөнхийн хайрын гал тэх голд нь байх тэр цэцэг бид хоёрын сэтгэлд ноцно гэж итгэсээр л.....

Comments

Popular posts from this blog

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

Санаж явахад илүүдэхгүй үгс

Энд тэдээс дуусан сайхан агуулгатай өвөрмөгц хэллэгтэй  сэтгэлд хүрсэн  ишлэлүүд байгаа юм аа. Бөөнд нь оруучихая. Бодож байснаас арай л их бичвэртэй болоод байх шиг байна. ЮУ ХЭЛЖ БАЙГААГААС НЬ ИЛҮҮТЭЙ ЯАЖ ХЭЛЖ БАЙГАА НЬ ЧУХАЛ Ш ДЭЭ   ************************************************************** Сэтгэл байвал усан дээр ч гал асаана Сэтгэл дутвал тосон дээрч гал асахгүй  ***************************************************************** Түүхэндээ төв халхуудын сор сор хүмүүсийг хамгийн их устгаж байсан нь тодорхой ба йж байгаа царайнаас нь харахад л... *************************************************************** Үг бол амьтай бас сүнстэй. Тэр хэрээрээ бидний хувь заяаг хөтлөж, хөглөж байдгийг сануулах гэсэн юм аа.  Монголчууд бид чинь эртнээс агуу их билэгдлийн философтой амьдарч, түүгээрээ оршин тогтнож ирсэн ард түмэнсэн дээ уг нь  Амны билгээс ашдын билэг үүснэ гэж байгаа юм ш дээ. ***************************************************************** Харилцаа

Бусдыг бүү яарч дүгнэ

Би бүүр тийм улаан цагаандаа гарсан амьтан биш ээ. Шулуухан хэлвэл Дэггэй айлын журамтай хүүхэд. Тийм боловч ойрд нэг хүнд нилээн арай буруу мэдрэмж төрүүлээд байх шиг байна л даа.     Нээх олон таараад байхгүй хүнд бол хичээж байгаад сайхан сэтгэгдэл төрүүлээд л салвал уг нь их зүгээр юм шиг. Гэтэл би өөр хүнд эх загвар болох надаас тэс хөндлөн хүний дүрээр санаанд нь үлдсэн байж болохоор юм. Дараа тэр хүнээс нэг хүн Толио гэж ямархуу хүн бэ? гэвэл тэр хүн юу хэлэх нь тодорхой надаас бүүр өөр юм хэлж таараа. Ингээд л бас нэг буруугаар ойлгогч нэмэгдэнэ. Магадгүй би тэр хүнтэй сайн найз болж болох ч хүн байх байсан юм билүү.      Сэтгэл хөөрчихсөн ам халчихсан үед таарсан хүн бол их яриа гэх, ууртай явж байхад таарвал ааш муутай гэх, гомдчихсон шанатарчихсан үед таарвал унхиагүй дуугүй эсвэл их зантай гэх....    Дарга ч байлаа цэрэг ч байлаа хүн л бол хүн шүү дээ. Тэр хүн баярлачихсан гуньчихсан хөөрчихсөн гутарчихсан яг л бидэн шиг явж л байгаа. Тиймээс хэнбэ гуай нь ч байлаа гэс