Skip to main content

Өмгөөлөл


  Ер нь хэнтэйгээ хэд унтна уу!? байна уу!? гэдэг эмэгтэй хvний хувийн асуудал ш дээ. Тухайн хvний  ертөнцийг харах өнцөг, тархины багтаамж, харсан дуулсан юмнаас л щалтгаалах буй за. 


 Ер нь эр хүмүүс ийм тийм гээд л элдэв бусаар хэлээд л бас арай ч хэтэрхий хvний хувийн асуудалд ордог.  Тухайн хүн яаж өөрийгөө үнэлэхээ цэвэр өөрөө л шийднэ.

   Хүмүүс үнэ цэнээ алдлаа одоо энийг бол юу гэж харааж доромжилж болно гэж бодоод байх шиг санагддаг. Олон хvнтэй унтлаа хэвтлээ гээд тухайн хvн өөртөө хайргvй болж өөрийгөө vнэлэхээ байдаггvй л баймаар!?
  Тэглээ ч бас эмэгтэй хvнийг шууд буруутгах нь хүч тэнцэргүй дайралт мэт санагддаг. Барагтай л бол эмэгтэй хvн өөрөө хувцасаа тайлаад хөнжилд нь гvйгээд ордоггүй л байх. Эрэгтэй хvмүүc өөрсдөө үхэж байгаа юм шиг гуйж зэрлэг юм шиг дайрдаг л биз дээ. Тэгснээ дараа нь өөрийгөө яаж гуйж гувшиж байснаа санахгүй бас ичихгvй vнэ цэнэ ярин цэцэрхэж суудаг,  Дагзнууд байхгvй юу!?


Харин Миний хувьд: Энэ чинь нээх ганц миний л жаргал зугааны асуудал биш л дээ маш чухал асуудал. 
-Надаас тасрах "Ээжээ" гэж дуудах, Хорвоогийн vргэлжлэл болсон тэр бяцхан амьний хувь заяаны асуудал. 
-Төр улс, гэр орон минь бат бөх байхын тухай асуудал
-Удам угсаа, гал голомт минь ариун байх тухай асуудал.
- Хань ижлийн минь хийморь сүлдний асуудал



  Миний өссөн орчин, дуулсан дуу, сонссон vлгэр, тогтсон vзэл бодлын минь хувьд бол би журамтай сайхан байж гэмээнэ. Би бээр өөртөө хангалуун, өөртөө илүү vнэтэй байж чадна. /Зөвхөн миний л хувьд шүү би еерийгее л ингэж vнэлсэн./

  Эрт хvнтэй суудаггvй энэ цагт удаан тэгэж журамтай явна гэдэг барагийн эмэгтэйн чадах зvйл биш юм байна гэдгийг зах зухаас нь ойлгож л явна. Тиймээс ч би хань болчихмоор биш санагдсан хvнтэй олон удаа уулзаж учраад явдаггvй. Ор хөнжлийн юм ярихаас нь өмнө тэгээд л гуларч байгаа санаатай юм. Тэр нь ч хэн хэндээ амар сохор болзоо болоод л дуусдаг.

Хэр удаан тэвчээр заахыг би таашгүй ххэ.

Би ингэж бодлоо гээд бусад эмэгтэйчүүдийг буруу зөв гэж шүүж алаг үзэж байгаа хэрэг огтоосоо биш. Энэ бол бусдад огт хамаагүй хувь хүний л асуудал болно.

Comments

Popular posts from this blog

Монголын хуримлах ёсон

Найр найрын дундаас хамгийн халуун дотно, сүр жавхлантай, чухал билэгдэлтэй бөгөөд насан туршид ганц удаа тэмдэглэдэг нь хурим юм. Хэдийгээр хоёр талын сүйт бүсгүй, хархүү хоёр ёс заншил дагадаггүй байсан ч, өөрийн болон хадмын талын эцэг эх, уригдах зочид, монгол уламжлалаа хүндэтгэн хуримыг жамынх нь дагуу ёслол төгөлдөр гүйцэтгэх нь зөв юм. Хуримын цайллага хэрхэн болсноор залуу хосын амьдралын цаашдын зам мөрийг тодорхойлдог монгол ёс заншил өнөөдөр ч хадгалагдсаар байгаа. Доор өгүүлсэн ёс заншлыг хот газар бүгдийг нь үйлдэх боломжгүй учраас, заримыг нь орлуулан ёслож болно. Бэр болон хүргэн шинжих ёс Монголчууд эрт үеэс охиноо хадамд гаргахын өмнө хүргэн болох хүнээ шинжиж сайн хань болох хүн мөн үү гэдгийг урьдчилан мэдэцгээдэг байжээ. Айл гэрийн сүлд, өмөг түшиг болсоор ирсэн эзэн хүний таван шинж байдаг. Алсын хараатай, холч ухаантай, өршөөнгүй сэтгэлтэй, эв найртай, эрхэмсэг ёсыг сахиж чадвал өрх гэрийн эзэн болж чадна гэж үздэг. Хүүхний эцэг эх ивээл жилтэй хүнийг с...

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

ТИТЭМ ҮГ - “Зориг Эс Хүрвэл Ухаан Эс Хүрнэ”

  Монголын хүүхэд залуус бүгдээрээ суу билэгтэн болж чадахгүй ч сурч мэдсэн, ажилсаг бүтээлч, зөв хүн байж лавтай чадна. Аливаа зүйлийг бүтээхэд биеэ мэдэх мэдэл, өөртөө итгэх итгэл, эр зориг хэрэгтэй. “Биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал” гэсэн монгол үг бий. Биеэ мэдэх гэдэг нь бүтээх үйлс, хүрэх зорилгоо ухаандаа бодон тунгааж, сэтгэлдээ мэдэрч, тэр бүгдээ бүтээх өөрийн чадал бололцоондоо гүн бат итгэх, улмаар эргэлт буцалтгүй итгэл үнэмшил болгох хувь хүний чадвар юм. “Биеэ мэдэж, бяраа таних”-ыг өвөг дээдэс бидэнд сургамжлан захисан. Энэ нь биеийн бярыг хэлэхээсээ ухааны бядаа танихыг илүүтэй бодсон хэллэг юм. Тэгээд ч биеийн бөхөөр нэгийг давна, ухааны бөхөөр олныг давна гэж хэлэлцэж ирсэн нь эрдэм ухааныг эрхэмлэх гүн гүнзгий утга агуулгатай билэг сургаал билээ. Өөртөө итгэх гэдэг нь өөрийн хүчиндээ итгэх ухаан чадал, сэтгэлийн тэнхээ, үйлдлийн даац билээ. Сурах, бүтээх чамбай хүсэл төрж, даацтай зорилго өмнөө тавьсан бол түүнийхээ төгс үр дүнг үзэх өөрийн итгэл гуй...