Skip to main content

БИ-гийн Чанар2

   Миний тухай одоо мэдэж байгаа чинь хангалтгүй. Чиний харж байгаа зүгээр л миний нэг тал. Чиний мэдэхгүй хичнээн их чанар байгаа гэж санана!? Нүд чинь ч шалихгүй ш дээ миний 30%ийг л харав уу үгүй юүтэй л. ....Тэр бүхнийг таарсан бүхэндээ дэлгээд явдаг нь ч биш.  Сайн муу аль аль нь нийлж намайг дүүргэж байгаа. Тэгээд ч дэлгэсэн тэрлэг шиг нээлттэй байх албагүй.
 Энэ зүрхний гүн рүү мөн чанрын араас шинж чанраар л хөөж яваа хүн. Түүнээс нээх түмэн олонд балайгаа зарлаад яваа асуудал биш.

*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*
Гомдол төрөөд уур хүрээд таагүй болоод ирэхээрээ. Би өөрийгөөө дотогшоогоо орох гээд хураагдаж ярих нь багасж байгаагаа мэдэрдэг.Хэн хүнээс зайгаа бариад л гэнэт төв царай гаргаад хууль дүрэм яриад унах нь энүүхэнд хэхэ.

Дэнүү жаргалтай болохоороо гүймээр сэнагддаг. Удан гүйж чадахгүй л дээ. Гэхдээ л нөгөө хөл газар хүрэхгүй байгаа юм шиг... Бүх юм дэндүү хайр татам санагдаж инээмсэглэл нөмрөн гүймээр...гүйх тэр мэдрэмж :)

*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*--*-*-***-*-*-*-*-****-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*

"Хаях гэж бүү яар хамгийн бага хог гаргаж амьдрах нь хамгийн зөв." Одоо л таныхаа хэлдэг энэ үгний санааг халит мулт ойлгож байна. Яасан үнэн юм бэ таний минь үгнүүд Ааваа.

*-*-*-*-*-*-*-*-*-**-*-*-*-*-*-*-*-*-**-*-*-*-*-*-*-*-*-*-*-**-*-*-*-*

Сайн яривал цангаж байгаа өлсөж байгаагаа ч сайн ялгадаггүй алаг үр нь байгаа юм даа.


*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*

Найз минь манайд ирэхэд би янз бүрийн юм энийг ид тэрийг ид гээд зөөгөөд үй зайгүй өгөөд байх ч дургуй. Хөргөгчнөөс ухаад иддэггүй юмаа гэхэд гаргаж тависан юмнаас асуулгаангүй дураараа л иднэ биз дээ. Тэгэхгүй бол нээх зочинд үйлчлээд байгаа юм шиг... май энийг ид, май энийг ид, дахиад идээрээ гээд налигтаад байх дургүй. Шахаад байгаа юм шиг шаардаад ч байгаа юм шиг, дайлуулах гэж ирсэн ч юм шиг.
  Идмээр байвал дуугй л аваад ид, би ид, чи ид гээд л яриагаа таслаад байх юм уу?  Шууд чадахгүй бол идлээ шүү гэж хэлээд л ид. Дахиад юм уумаар байгаа бол хийгээд л уу тэгэхгүй үй зайгүй уухуу гэж надаар асуулгах хэрэг байхгүй л баймаар соёлтой боловсон зан, хоол ундны соёлоо арай өөрөөр гаргавал дээр байхаа.

Дайлах үедээ дайлна үйчлэх үедээ үйлчилсэн шиг үйлчилнэ. Ирэх бүртээ тэгээд байхаар тэнэг байна.

   Надтай ярилцах гэж ирчихээд дураара аваад идээд уучихгүй дайлуулах гээд цомцойгоод суугаад байдаг хүмүүстэй гадуур уулзмаар байдаг юмаа. Гэрт ирэхээр би бас үй зайгүй ид уу гэж шахаагүй дээ санаа зовоод түвэгтэй байдаг юм. Гадуур уулзаад идэж уух юмаа өөрсдөө авчихаад л санаа амар яриа дэлгээд суусан нь амар ш дээ.

Гэрт ирээд чөлөөтэй нэхэж байгаад ч хамаагүй идчихдэг найз амар ш дээ. Надад бол хохо.

Comments

  1. Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Монголын хуримлах ёсон

Найр найрын дундаас хамгийн халуун дотно, сүр жавхлантай, чухал билэгдэлтэй бөгөөд насан туршид ганц удаа тэмдэглэдэг нь хурим юм. Хэдийгээр хоёр талын сүйт бүсгүй, хархүү хоёр ёс заншил дагадаггүй байсан ч, өөрийн болон хадмын талын эцэг эх, уригдах зочид, монгол уламжлалаа хүндэтгэн хуримыг жамынх нь дагуу ёслол төгөлдөр гүйцэтгэх нь зөв юм. Хуримын цайллага хэрхэн болсноор залуу хосын амьдралын цаашдын зам мөрийг тодорхойлдог монгол ёс заншил өнөөдөр ч хадгалагдсаар байгаа. Доор өгүүлсэн ёс заншлыг хот газар бүгдийг нь үйлдэх боломжгүй учраас, заримыг нь орлуулан ёслож болно. Бэр болон хүргэн шинжих ёс Монголчууд эрт үеэс охиноо хадамд гаргахын өмнө хүргэн болох хүнээ шинжиж сайн хань болох хүн мөн үү гэдгийг урьдчилан мэдэцгээдэг байжээ. Айл гэрийн сүлд, өмөг түшиг болсоор ирсэн эзэн хүний таван шинж байдаг. Алсын хараатай, холч ухаантай, өршөөнгүй сэтгэлтэй, эв найртай, эрхэмсэг ёсыг сахиж чадвал өрх гэрийн эзэн болж чадна гэж үздэг. Хүүхний эцэг эх ивээл жилтэй хүнийг с...

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

ТИТЭМ ҮГ - “Зориг Эс Хүрвэл Ухаан Эс Хүрнэ”

  Монголын хүүхэд залуус бүгдээрээ суу билэгтэн болж чадахгүй ч сурч мэдсэн, ажилсаг бүтээлч, зөв хүн байж лавтай чадна. Аливаа зүйлийг бүтээхэд биеэ мэдэх мэдэл, өөртөө итгэх итгэл, эр зориг хэрэгтэй. “Биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал” гэсэн монгол үг бий. Биеэ мэдэх гэдэг нь бүтээх үйлс, хүрэх зорилгоо ухаандаа бодон тунгааж, сэтгэлдээ мэдэрч, тэр бүгдээ бүтээх өөрийн чадал бололцоондоо гүн бат итгэх, улмаар эргэлт буцалтгүй итгэл үнэмшил болгох хувь хүний чадвар юм. “Биеэ мэдэж, бяраа таних”-ыг өвөг дээдэс бидэнд сургамжлан захисан. Энэ нь биеийн бярыг хэлэхээсээ ухааны бядаа танихыг илүүтэй бодсон хэллэг юм. Тэгээд ч биеийн бөхөөр нэгийг давна, ухааны бөхөөр олныг давна гэж хэлэлцэж ирсэн нь эрдэм ухааныг эрхэмлэх гүн гүнзгий утга агуулгатай билэг сургаал билээ. Өөртөө итгэх гэдэг нь өөрийн хүчиндээ итгэх ухаан чадал, сэтгэлийн тэнхээ, үйлдлийн даац билээ. Сурах, бүтээх чамбай хүсэл төрж, даацтай зорилго өмнөө тавьсан бол түүнийхээ төгс үр дүнг үзэх өөрийн итгэл гуй...