Skip to main content

♥♥

   Өглөө сэрээд багштай цай чанаж уулаа. Тэгээд ээжтэйгээ ярилаа. Тэгсэн ээж "миний хүү өдөр бүр арвайн гурил идэж байгаарай" гэнэ ээ. "Заа.... яагаад ээжээ " гэсэн чинь "урт насалдаг гэнэ ээ миний хүү бага гэлтгүй өдөр бүр идэж байгаарай" гэх юм

  . ..... Хөөрхөн юмаа ээж минь өөрөө л урт наслах ёстой байтал намайг урт наслаасай гээд дуулсан юмаа хэлэх юм. Эхийн сэтгэлийг юу ч орлохгүй ээ гэж..... намайг урт наслуулж яах гэж ч байгаан, яагаад намайг урт наслаасай ч гэж бодсон юм бүү мэд. Дуулсан харсан хамгийн сайн сайхан гэснийг л наддаа харамгүй хэлэх юм даа та минь.  Хайр гэдэг үүнийг л хэлэх байх "Өөрийгөө хэн нэгний төлөө ямарч хариугүйгээр зориулж түүндээ сэтгэл нь маш хангалуун байх".

*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*--*-*-*

Хэнийг ч шүтэх шаардагагүй
Хийсэн үйлийг нь хүндлэж бай
Ингэж чадвал ямар нэг юманд баригдахгүй...
Шүтэхүйгээс ангижрач гэмээнэ
Дээд туйлыг нэг юмаар хэмжихгүй
Хязгааргүй луу тэмүүлэх боломж нээгднэ
Бурхан бол бүхний дээд гэж бүү бод.
Бурхнаас дав
Түүний хараагүй өнгө хорвоод бий
Түүнийг хар.
Түүний амьсгалаагүй агаар ертөнцөд байгаа.
Түүгээр амьсгал.


                                                                /машид таалагдсны учир хаа нэгтээ, хэн нэгнээс copy/

Comments

  1. Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

Санаж явахад илүүдэхгүй үгс

Энд тэдээс дуусан сайхан агуулгатай өвөрмөгц хэллэгтэй  сэтгэлд хүрсэн  ишлэлүүд байгаа юм аа. Бөөнд нь оруучихая. Бодож байснаас арай л их бичвэртэй болоод байх шиг байна. ЮУ ХЭЛЖ БАЙГААГААС НЬ ИЛҮҮТЭЙ ЯАЖ ХЭЛЖ БАЙГАА НЬ ЧУХАЛ Ш ДЭЭ   ************************************************************** Сэтгэл байвал усан дээр ч гал асаана Сэтгэл дутвал тосон дээрч гал асахгүй  ***************************************************************** Түүхэндээ төв халхуудын сор сор хүмүүсийг хамгийн их устгаж байсан нь тодорхой ба йж байгаа царайнаас нь харахад л... *************************************************************** Үг бол амьтай бас сүнстэй. Тэр хэрээрээ бидний хувь заяаг хөтлөж, хөглөж байдгийг сануулах гэсэн юм аа.  Монголчууд бид чинь эртнээс агуу их билэгдлийн философтой амьдарч, түүгээрээ оршин тогтнож ирсэн ард түмэнсэн дээ уг нь  Амны билгээс ашдын билэг үүснэ гэж байгаа юм ш дээ. **************************************************...

Зүү Утас

Өнөөдөр хичээл тараад гадаа ийм сайхан байхад алхаад харья гэж бодоод л явж байлаа. Тэгсэн нүдний буланд нэг дэлгүүрийн хаяаг тороод болддоггүй шүү. Туслах материалын дэлгүүр гэх юм уу тийм дэлгүүр байсан юм. Жижиг шүр зүү утас даавуу бүс тоног гээд л тиймэрхүү юм байдаг.Тэгээд орж 2цаг шахуу байж байгаад гарч ирлээ.    Хууч сэдрээд үйл урламаар болоод баахан л юм авчихлаа. Тэгээд оройжингоо нөгөө хэдтэйгээ ноцолдож инээдтэй инээдтэй л юм хийлээ.  Ойрд ерөөсөө гар хүрээгүй байсан болохоор сайхан байлаа.   Эмэгтэй юм гэсэндээ бас зүү утас нийлүүлэх дуртай байх юм аа чаавааас :) .  Хөдөлмөр гэдэг хичээлд олон жил суусан ч  ганц сурсан юм нь зүү ороох оёдлоо байсан юм Тэгсэн бүүр мартах шахсан байна ш дээ.Тэгээд өөрийн дуртай жакэтны дотор энгэрт нь нэг жаахан арга билэг оёчихлоо.     Нетээр жаахан хайж зураг харсан чинь нэг хүн нөхрийнхөө хослолын энгэрт love you гээд оёчихсон зураг хөөрхөн санагдлаа. Би бол цамцных нь ханцуйн товчны...