Skip to main content

Санаж Яваарай

 Миний Хайр гээд киног гоё кино байсан үзээрэй гэж нэг найзынхаа хэлснээр үзье гэж бодтол онлайнд лав орж ирээгүй л байгаа юм байна.  Тэгээд үзсэн хүний сэтгэгдэл уншлаа. Бас ортой л юм шиг санагдлаа. Залуу хосууд минь ээ

'''''.......
Ийн өгүүлэв: /нэрийг нь нууцлав/

Өнөөдөр миний хайр гэдэг киног үзлээ. сэтгэл санаа тогтворгүйдээ ч тэр үү киногоо үзээд зөндөө их уйллаа бас их олон зүйлийг ухаарлаа. үнэхээр л хүн алдсан хойноо юутай байснаа ухаардаг юм байна. ийм сайхан киног бүтээж олон хүнд ухаарал хайрйлсан та нарт баярлалаа.

Би түүндээ хайртай гэж, надаас битгий яваач гэж гуйж чадалгүй бардам зандаа дарлагдаж, түүнийгээ намайг гээд иргээд ирэх болвуу гэсэн өчүүхэн бодолтойгоо хатаж байх шиг байна. Алдахыг хүсэхгүй байгаа хэрнээ өөртөө буруу хүлээлгэж чадалгүй би чамд хайртай гэж бардам хэлж ч чадахгүй би арчаагүй юм. Хайр гэж санаж шаналхын нэр юм уу? аль эсвэл хардаж хоосон бардамналыг төрүүлж, хатаж буй цэцэгийг наранд тавихыг хэлэх юм уу? Хайраа чиний үгүйд санаж шаналж ганцаардаж байна. Яг л энэ кинон дээр гардаг шиг чамайг хүрээд ирэх болов уу гэж одоо ч би хүлээдэг. Хайраа анх би чамайг үнсэж байсныг санаж байна у? тэр үед чи гайхаад нэг хэсэг юу ч хэлэлгүй над луу ширтэж байсан. тэр үеэс л би чамайг хайрлах болсон. Сэтгэл доторхи бүх дурсамжаа сөхөхийг хүсэвч чамайг санаад шаналаад хэцүү байна. Эргээд нэг хараач сэтгэлийг чинь догдлуулж чадсан бас хөргөсөн тэр нэг бүсгүйд ахиад нэг догдлуулах боломжыг олгооч, Хүн алдаж байж ухаардаг юм бол би алдаагаа мэдсээн харин одоо надад алдаагаа засаж ахиад бүхнийг шинээр эхлэх боломжийг олгох чи л хэрэгтэй байна. Би чамдаа хязгааргүй их хайртай.


                                                                                                                                                              ....''''' 

'''''.........
  Хосууд хамтдаа хөл нийлүүлэн алхах нь амьдрал боловч бие биенээ давах гэсэн тэмцэл нь сүүлдээ эрсдэл дагуулдаг нь бодит амьдралд оршдог үнэн билээ. Маргаанд ялагч нь хождоггүй. Гэр бүлийн маргааны дундаар найз нөхөд ороод ирэхээр бүр л утгаа алдах ба хоёр хүн асуудлаа өөрсдөө л хамтдаа шийдэх ёстой гэсэн санааг тэд тусгажээ.
Яг өнөөгийн амьдралд бүсгүйчүүд илүү их ачаа үүрч, золиос гаргаж, бусдын ая талыг харж амьдарч буй гэсэн өмнөх уран бүтээлийн санаагаа энэ кинонд тэд дахин бататгав. Ингэхэд сайн эрчүүд, жинхэнэ эр хүн шиг эр хүн хэр олон бэ гэдэг дээр ч эрэл хайгуул хийж илэрхийлэхийг хичээв. Хэдийгээр “Миний хайр” гэр бүлийн зөрчлийн тухай кино мэт боловч бидний мэдэх мэдэхгүй, тэр бүр анзаардаггүй амьдралын түүхүүдийн нийлбэр байлаа.
Хүүхдээ тэврээд хоцорсон ганц бие ээж, гэргийтэйгээ үл ойлголцон хүүхэдтэй нь орхин салсан аав, аль ч бүлэгт нь хамаарахгүй ч амьдралд яаж хөл тавих учраа олохгүй яваа single залуус. Тэд гол дүрүүдийг тодотгоно. Бид ер нь хайр, гэр бүлийн харилцаагаа хэр нандигнадаг билээ. Үргэлж бусдын үгээр, бусдад таалагдах гэж хичээн хамгийн нандин хүнээ, үнэ цэнтэй амьдралаа өөрийн гараар устгадаг юм биш биз?
Салалт, one night stand, зугаа цэнгэл ... Орчин үеийн залууст үнэхээр хайр, гэр бүлээ, хүүхдээ үнэлэх үнэлэмж алдагдсан гэж үү?

                                                                                                                 ..............''''

Таалагдсан энэ дуу, ...... юуг нь юм бүү мэд зүгээр л таалчихсан хохо.

Бас таалсан бөлгөө энэ хэсгийг нь "  Миний гэсэн ертөнцөд чамаас өөр хэн ч байхгүйг мэдсээр байж чи яагаад намайг гомдоогоод байгаа юм бэ Хэрвээ чи надаас явах юм бол би хаашаа явахаа ч мэдэхгүй цор ганцаараа....Хоёулаа одоо л ярилцахгүй бол бид хоёрын амьдрал дуусах гээд байна  ш дээ"

Comments

Popular posts from this blog

Монголын хуримлах ёсон

Найр найрын дундаас хамгийн халуун дотно, сүр жавхлантай, чухал билэгдэлтэй бөгөөд насан туршид ганц удаа тэмдэглэдэг нь хурим юм. Хэдийгээр хоёр талын сүйт бүсгүй, хархүү хоёр ёс заншил дагадаггүй байсан ч, өөрийн болон хадмын талын эцэг эх, уригдах зочид, монгол уламжлалаа хүндэтгэн хуримыг жамынх нь дагуу ёслол төгөлдөр гүйцэтгэх нь зөв юм. Хуримын цайллага хэрхэн болсноор залуу хосын амьдралын цаашдын зам мөрийг тодорхойлдог монгол ёс заншил өнөөдөр ч хадгалагдсаар байгаа. Доор өгүүлсэн ёс заншлыг хот газар бүгдийг нь үйлдэх боломжгүй учраас, заримыг нь орлуулан ёслож болно. Бэр болон хүргэн шинжих ёс Монголчууд эрт үеэс охиноо хадамд гаргахын өмнө хүргэн болох хүнээ шинжиж сайн хань болох хүн мөн үү гэдгийг урьдчилан мэдэцгээдэг байжээ. Айл гэрийн сүлд, өмөг түшиг болсоор ирсэн эзэн хүний таван шинж байдаг. Алсын хараатай, холч ухаантай, өршөөнгүй сэтгэлтэй, эв найртай, эрхэмсэг ёсыг сахиж чадвал өрх гэрийн эзэн болж чадна гэж үздэг. Хүүхний эцэг эх ивээл жилтэй хүнийг с...

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

ТИТЭМ ҮГ - “Зориг Эс Хүрвэл Ухаан Эс Хүрнэ”

  Монголын хүүхэд залуус бүгдээрээ суу билэгтэн болж чадахгүй ч сурч мэдсэн, ажилсаг бүтээлч, зөв хүн байж лавтай чадна. Аливаа зүйлийг бүтээхэд биеэ мэдэх мэдэл, өөртөө итгэх итгэл, эр зориг хэрэгтэй. “Биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал” гэсэн монгол үг бий. Биеэ мэдэх гэдэг нь бүтээх үйлс, хүрэх зорилгоо ухаандаа бодон тунгааж, сэтгэлдээ мэдэрч, тэр бүгдээ бүтээх өөрийн чадал бололцоондоо гүн бат итгэх, улмаар эргэлт буцалтгүй итгэл үнэмшил болгох хувь хүний чадвар юм. “Биеэ мэдэж, бяраа таних”-ыг өвөг дээдэс бидэнд сургамжлан захисан. Энэ нь биеийн бярыг хэлэхээсээ ухааны бядаа танихыг илүүтэй бодсон хэллэг юм. Тэгээд ч биеийн бөхөөр нэгийг давна, ухааны бөхөөр олныг давна гэж хэлэлцэж ирсэн нь эрдэм ухааныг эрхэмлэх гүн гүнзгий утга агуулгатай билэг сургаал билээ. Өөртөө итгэх гэдэг нь өөрийн хүчиндээ итгэх ухаан чадал, сэтгэлийн тэнхээ, үйлдлийн даац билээ. Сурах, бүтээх чамбай хүсэл төрж, даацтай зорилго өмнөө тавьсан бол түүнийхээ төгс үр дүнг үзэх өөрийн итгэл гуй...