Киноны даллага авахуулсан мэт өдрүүд өнгөрлөө. Тойроод л байдаг зарим кинонуудаа барьж авч үзлээ, дээхний зарим киног эргэн дурсаж ч үзлээ. Ханд нь дарагдав гэгчээр одоо кино үзэх хүсэл алга болов бололтой. . .." It's a Wonderful Life","One day","If i stay","The theory of Everything"," Love Rosie"......гээд нилээн урт жагсаалт гарах байхаа. ". Love Rosie" киног нь үзэхээс гадна номыг нь уншсан. Ном нь яах уу арай дэлгэрэнгүй байсан ч гэсэн. Миний бодлоор лав кино нь хамаагүй илүү. Номон дээрээ олон жил сунжирсан бол кино нь арай л цөөн жил гэх юм уу ☺. Тэгээд доорх зүйл их чухал юм шиг санагдлаа. " Зүрх сэтгэлийн асуудалд нээлттэй шулуухан байх нь хавьгүй дээр юм байна. Алдчихвы, улам өөрөөсөө холдуулчихвы, үүнээс доордуулчихвы дээ гэж айгаад түрүүлж ам нээтэл нь хэт удаан чимээгүй байх ямар ч хэрэггүй. Таалагдаж байна сонирхож байна миний бодож байсан хүн биш байна гээд ч юм уу ер нь яг ямар байгаагаа
Энгийнээс энгийн