Skip to main content

Сайн эм эрийн аврал

"Сайн эмийг олж эр хүн зүгийг олдог, сайн эрийг олж бүсгүй хүн зүсийг олдог"
Энэ үгийг хүмүүс нэг л хөнгөн эсвэл шууд утгаар хүлээж аваад байх шиг нэг их ач холобдол өгөхгүй юм. Би энэ үгийн утгыг ухахдаа:
   Нэгдүгээр хэсэгт, Эмэгтэй хүн бол наанаас нь харахад гэр зуурын юм хийгээд байдаг мэт боловч яг үнэндээ бол ар гэрийг ямар байхыг шийддэг хамгийн чухал хүн юм. Эр хүн мэдээж өрх гэрийнхээ төлөө бүхнийг хийдэг хүн нь мөнөөс мөн. Сүүлийн энэ хоёр өгүүбэр хоорондоо утга зөрмөөр юм шиг уншигдаж байгаа. Гэхдээ л энэ хоёр үнэн. Учир нь эр хүн бол юманд махрангүй зүтгэж ар гэрээ өөд нь татахын төлөө л бүх үйл хэрэгээ зориулж явдаг. Эмэгтэй хүн санаа оноо өгөх, нэмэх одоо цааш даа яах уу? гэдгийг шийдэж эр хүнийг урам зоригоор сэлбэж байдаг.

     Тиймээс ч дээрх үг нь сайн эмэгтэй хүн бол эр хүний зүгийг өөрчлөх чадвартай буюу эр хүний дээшлэх үү? доошлох уу? сайн явах уу? муу явах уу? гэдгийг шийдэж байдаг. Эр хүний ямар байхаас тухайн айл гэр ямар нь шууд хамараалтай. Энэ хоёроос үзвэл эмэгтэй хүн эр хүнийг өөрчилнө, өөрчлөгдсөн эр хүн ар гэрээ өөрчилнө буюу явцуу утгаараа эмэгтэй хүнээс айл гэрийн өөдлөх уруудах эсэх нь хамаарна гэдгийг харж байна. Эзэгтэй та өөрийн эргэн тойрныхоо сайжран өөрчлөгдөх үндэс нь шүү дээ.
   
   Хоёрдугаар хэсэгт, Өөрөө муу эм бол хичнээн сайн эртэй таарлаа гэхэд зүс л өөрчлөгддөг болохоос өөр илүү өөрчлөлт гардаггүй, эмэгтэй хүний эзэмшсэн зан чанарыг эр хүн барагтай л бол өөрчлөж чадахгүй гэсэн үг.


    Өөрөөр хэлбэл хичнээн сайн эр байлаа ч эмэгтэй хүний зүсийг л буюу үзэмжийг л өөрчилж хүч хүрнэ Харин хичнээн муу эр байлаа ч сайн эмтэй таарвал тэр хүн бүхлээрээ сайжирч болдог гэсэн үг юм. Ер нь ч Монголчууд сайн хатдын төлөө дайн хийдэг байсан нь хүний амь илүүдээ гарсандаа ч биш байсан болов уу

 Эмэгтэй хүн ийм мундаг гээд онгироогоод эр хүмүүсийг дорд үз гэж байгаа юм огтоосоо биш шүү.

    "Би зүү чи утас" гэдэгчлэн уранхай цоорхойг утасаар нийлүүлж тогтоодог. Гэхдээ зүү байхгүй бол дан утас хэрхэн уранхай цоорхойг оёх билээ. 
   Хэдий сайн утас байлаа гээд сайн зүүтэй л хамтрахгүй бол ямарч ашиг тусгүй билээ.  Яг л үүн лүгээ эр хүнийг чиглүүлэх үүрэг бол эмэгтэй хүнийх. Харин яг голыг нь нугалж үр дүн гаргаж байгаа эсэх нь эр хүний хариуцага юм. /яг утас шиг/

  Ө.Х Автоматаар явдаг машиныг эр хүн гэж үзвэл түүнд удирдлага бас байдаг бол тэр нь эм хүн. Эм хүнтэй хүнгүй тэд явсаар л байх болно. /Гэхдээ удирдагатай машины очих газар хүрч чадахгүй./  Харин түүнийг зөв удирдаж чадвал тэр машинд хүрж чадахгүй газар гэж байхгүй. Эм хүн бол зүгээр л удирдлага хэрвээ машин байхгүй бол удирдага дангаараа хаана ч хүрч  юу ч хийж чадахгүй билээ. 

  Эмэгтэй хүн хүзүү эрэгтэй хүн толгой гэдэг толгой бүхнийг хийдэг боловч хүзүү толгойг хүссэн зүгтээ харуулж чаддаг гэдэг шиг л. Хамтын цогц нарийн уялдаатай үйл ажилгаа.

   Хэрвээ таний хажууд тааруухан эр байгаа бол та түүнд бүү гомдлож зүхээрэй та ч бас тийм ч сайн эм биш л гэсэн үг гэдгийг бодоод нэг үзээрэй

  Охидуудаа хатадаа бидэнд адгийн муу эрийг ч ачлалт сайн эр болгох чадвартай болохоор бид өөрсдөө сайн байж эм шиг эм байж чадвал муу эр гэдэг ойлголт байхгүй шүү дээ.  Өөрсөнд минь байгаа энэ хосгүй чадвараа зөв ашиглаж сурцаая !! Сайн эм эрийн аврал

Comments

Popular posts from this blog

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

Санаж явахад илүүдэхгүй үгс

Энд тэдээс дуусан сайхан агуулгатай өвөрмөгц хэллэгтэй  сэтгэлд хүрсэн  ишлэлүүд байгаа юм аа. Бөөнд нь оруучихая. Бодож байснаас арай л их бичвэртэй болоод байх шиг байна. ЮУ ХЭЛЖ БАЙГААГААС НЬ ИЛҮҮТЭЙ ЯАЖ ХЭЛЖ БАЙГАА НЬ ЧУХАЛ Ш ДЭЭ   ************************************************************** Сэтгэл байвал усан дээр ч гал асаана Сэтгэл дутвал тосон дээрч гал асахгүй  ***************************************************************** Түүхэндээ төв халхуудын сор сор хүмүүсийг хамгийн их устгаж байсан нь тодорхой ба йж байгаа царайнаас нь харахад л... *************************************************************** Үг бол амьтай бас сүнстэй. Тэр хэрээрээ бидний хувь заяаг хөтлөж, хөглөж байдгийг сануулах гэсэн юм аа.  Монголчууд бид чинь эртнээс агуу их билэгдлийн философтой амьдарч, түүгээрээ оршин тогтнож ирсэн ард түмэнсэн дээ уг нь  Амны билгээс ашдын билэг үүснэ гэж байгаа юм ш дээ. ***************************************************************** Харилцаа

Бусдыг бүү яарч дүгнэ

Би бүүр тийм улаан цагаандаа гарсан амьтан биш ээ. Шулуухан хэлвэл Дэггэй айлын журамтай хүүхэд. Тийм боловч ойрд нэг хүнд нилээн арай буруу мэдрэмж төрүүлээд байх шиг байна л даа.     Нээх олон таараад байхгүй хүнд бол хичээж байгаад сайхан сэтгэгдэл төрүүлээд л салвал уг нь их зүгээр юм шиг. Гэтэл би өөр хүнд эх загвар болох надаас тэс хөндлөн хүний дүрээр санаанд нь үлдсэн байж болохоор юм. Дараа тэр хүнээс нэг хүн Толио гэж ямархуу хүн бэ? гэвэл тэр хүн юу хэлэх нь тодорхой надаас бүүр өөр юм хэлж таараа. Ингээд л бас нэг буруугаар ойлгогч нэмэгдэнэ. Магадгүй би тэр хүнтэй сайн найз болж болох ч хүн байх байсан юм билүү.      Сэтгэл хөөрчихсөн ам халчихсан үед таарсан хүн бол их яриа гэх, ууртай явж байхад таарвал ааш муутай гэх, гомдчихсон шанатарчихсан үед таарвал унхиагүй дуугүй эсвэл их зантай гэх....    Дарга ч байлаа цэрэг ч байлаа хүн л бол хүн шүү дээ. Тэр хүн баярлачихсан гуньчихсан хөөрчихсөн гутарчихсан яг л бидэн шиг явж л байгаа. Тиймээс хэнбэ гуай нь ч байлаа гэс