Нэгэн биеээс төрөөгүй ч нэгэн үүрэнд унасан, нэгэн зэрэг хагараагүй ч нэгэн хоолыг хуваалцсан, нэгэн ижил зүстэй биш ч нэгэн зэрэг цохилох зүрхтэй хоёр ангаахай байсан сан. Цаг улирал улирсаар халуун хүйтэн сөөлжилсөөр уралдан сөдөлж өссөөр баяр жаргалтай, инээд хөөртэй дурсамж бүтээсээр... цас бороо ээлжилж өдөр шөнө солигдсоор элдэвийг сонирхон тэмүүлсээр даль жигүүр нь гүйцэж уудам огторгуйн мандал руу хүсэл мөрөөдлийн зүг ард ардаасаа цувран хөөрлөө. Хөх тэнгэрийн уудамд хүйтэн бороо, аянгат шуурга, хүч ихтэй мөндөртэй таарна гэвч тэнгэр цэлмэж алтан наран гийгүүлж солонго татна гэдэг итгэн далавчаа илүү хүчтэй дэв. Цуцалтгүй тэмцэж чадвал тэнгэрийн араншин үл үзэгдэх тээр өндөрт хүрсэн байх болно. Огторгуйн уудамд өөрсдийгөө тунхаглан зарлахаар жигүүр дэлгэн хамтдаа нисцгээе уудам хөх тэнгэртээ бид хамгийн шилдэг нь. Зоригтойгоор зорилго өөдөө илүү бүр илүү өндөрт элэн халин нис Шувуухай минь.
Энгийнээс энгийн