Skip to main content

Posts

Showing posts from December, 2012

BHD,ЦЭЦЭГ,ГАЛ гурав

За хөө 22н гэдэг өдөр нэг иймэрхүү дажгүй сайхан эхлэсэн юмсан. Одоо хаанаас ч юм ирсэн гуниганд мөргүүлчихлээ. Магадгүй хайрын тухай бодлууд хайрын тухай яриануудын сүүлд ийм байдалд ордгийг ч үгүйсгэх аргагүй юм. Хэнийг ч хайрлаж, үнэхээр жаргалтай сэтгэл хангалуун байлгаж чадна гэж боддогч яг цагаа тулаад ирэхээр хэн нэгний хайрыг хүлээж авахыг хүсэхгүй юм. Нөгөө хамгийн сайхан сарнайг авчирахаар цэцэрлэг рүү ордог бүсгүйн тухай нэг сургамжит өгүүллэг байдаг даа тэр яг л над дээр ирчихжээ. Магадгүй хүн бүр дээр ирэх байх л даа.  Надад хугацаа байгаа би цэцэрлэгтээ саяхан л орсон байх талд нь ч ороогүй явж байгаа гэж бодож байна өшөө сайхан цэцгүүд байгаа гэж бодогдоод л хэхэхэ. Тиймээс надад боломж байгаа гэж бодсон хэрнэээ тэр цэцэрлэгийг хурдан яваад дуусгамаар эсвэл тэр цэцэрлэгийн зүгээр л захаас нь эртхэн сонголтоо хийчихээд жаргалтай хамт баймаар ч юм шиг. Эсвэл бөөн хичээл сургуулийг дуусгаад хувийн бэлтгэлээ ч хангачихаад тэр үед цэцэрлэгийнхээ хаана явж байгаа тэр хэсэг

Тавтай морил

За хөө фэйсбүүк хаагаад блогтой болюу гэж гэж байсан. Блогтой болчихлоо. Бичлэгийн ерөнхий санаагаа олчихсон байж нилээн удлаа шүү.  Хүний оюун бодол гэж үнэхээр гайхамшигтай эд юмаа . Хэний ч санаанд олоогүй бодол миний санаанд орж миний санаагүй юм таны санаанд бууна. Тэр бодлууд дундаас хадгалж үлдэхийг хүсснээ шүүж авч үлдмээр санагдлаа. Бодлууд цаг хугацаанд мартагдаж цөөхөн хэдэн үлдэх юм. Тиймээс ингэж тэмдэглэл хөтлөөд хожим уншиж ертөнцийг харж, мэдрэх мэдрэмжээ хэрхэн өөрчлөгдснийг харьцуулж өөртөө ухаан нэмж, эсвэл бүүр элэглэн шоолмоор байна  Төвийг барих дуртай ч энэ удаад энэд магадгүй үнэнээс хэтэрсэн зүйлс байна байхаа.   

Аялалд...

Ар араасаа цаг цагаар урсан ирэх галт тэрэгнүүд,ойр ойрхон мэдээлэх, илүү үг үл хэлэх тэр албаны хоолой, хаашаа ч юм яаран сүлжилдэх  хүмүүс  тэр газраар явж өнгөрөх бүрийд сэтгэл тогтворгүй болж хаа нэг тийшээ ачаагаа баглаад хэзээ ч зогсохгүйгээр нэгэн хэмийн уртаас урт аяллалд гарахыг хүснэ. Зогсоо зайгүй хийх юм, хийснээсээ илүү хийх ёстой гэж бодогдох зүйлс ар араасаа хөвөрсөөр хүний амьдрал ямар юутай завгүй юм бэ? Хэсэгхэн хугацааг ч гэсэн ямар ч ёстой гэсэн зүйлд баригдахгүй өнгөрөөхсөн. Амраж ч чадахгүй хэд хоногийн чөлөө байвч тэр хугуцаанд ч хийх юм хэдийнээ тодорсон. Бүх зүйлийг хаяд чөлөө гаргавч дараа дараагийн ээлжээ хүлээсэнд нь санаа сэтгэлийн уяа тасарна гэж үгүй юм. Хүсэл шунал, гүйцээх ажлын доор дарагдаж амьдралын утга учраа ч бодож амьсгаа авах чөлөө олдох нь бүү хэл мартагнуулаад байх шиг. Тэмцэж тэмцэж хийгээд хүрсэн юмгүй жаргалтай сайхнаа мэдсэн ч юмгүй хэн нэгнийг сайхан хайрлаж хайрлуулсан ч юмгүй. Зүгээр хэн нэгний томъёолсон замаар цаг хугацааны дэндүү д