Skip to main content

Нөгөө юу юу....

Бод Сэтгэ!

  Гар хөл 60 70 хүртэл хөшчихгүй шүү. Харин бодол сэтгэхүй хөшингө хэлбэртэй болчих тул залуу насандаа хангалттай сайн бодож сэтгэ! түүнд цаг гарга! тэгэж чадваас гар хөл чинь хийж амжна санаа зоволтгүй.
   Хар залуугаараа ажилд нам даруулж задгай бодож сэтгэх цагаа танах гэж тэгтлээ их бүү тэмүүл.
   Мөнгө кареэр бол яахав эгзэг нь таарвал нүд ирмэх зуур шийдэгдэж ч болох асуудал.... Ухаан муутай, бодол богинотой хүн дөрвөн мөчөө л их савчуулах хэрэгтэй болдог юм ш дээ....Бодол цэгцрээд яг таг болж чадвал үг үйлдэл дагаад цэгцтэй эргэлзээгүй тээнэглэзээгүй эрс шулуун тодорхой болох биз.... хэзээ ч бодол сэтгэлээ бүү хязгаарла!


Цээжлээд байж дээ :P

   Нэг л үг хэлчихвэл энд тэндээс хууллаа цээжиллээ хуслаа л гэх юм. Ер нь тиймгүй юм гэж хаана байна цоо шинэ гэх нээлт хийсэн хүмүүс хүртэл өмнөх үеийнхээ хийсэн бүтээсэнг уншиж үзэж санаа оноо авж судласан л байдаг биз дээ.
   Энд тэндээс уншиж ойлгож авахгүй гээд тэгээд яах юм би өөрөө атом молекул гэж байдаг байдаггүйг өөрөө бодож олж батална. Хүний биеийг өөрөө ухаж ясыг нь тоолно, ген гэж юу болохын утгыг өөрөө нь тайлна,  E=mc^2 гээд масс энергийн харилцааг би өөрөө дахин бодож олно гээд аль дээр хийчихсэн шийдчихсэн юмыг ухаж төнхөөд давтаад явах ёстой юм уу
 
   Сурсан мэдснээ хоорондоо дамжуулж хуваалцаж хольж сольж байж хөгжиж дэвшиж өөрчлөгдөх юм бишүү? тэгэж байж дахин шинэ юм дараагийн юмыг нь хийнэ биз дээ!?
   Эйнштэнээс бусад хүн E=mc^2  гэж яривал хуулсан хуссан хүн болох юмуу Ньютоноос өөр хүн татах хүчний тухай яриж болохгүй гэсэнтэй ялгаагүй сонсогдож байна.

Хальт сонсоход ижил мэт боловч ухаж ойлгож ухаарч хэлэх, худлаа цээжлэх хоёр шал өөр юм ш дээ уг нь. Сонсож байгаа хүн нь харин энийг ялгаж таних чадвартай байх учиртай. Даана ч тийм чадвар түй ч алга. Тиймдээ ч цээжлэж тогтоолоо гэж даапаалж байна.

   Өөрөөс нь илүү дуугарчихвий гэсэн шиг л  гялс доош нь хийж дарж байж л санаа нь амардаг муухай сэтгэхүйтэй улс багагүй байх шиг.

  Нөгөө улиг болсон шүлэг болсон афоризм ч гэсэн яг л адил.  Тэр үгийг өөрийнхөө хэмжээнд өөр өөрөөр юу ч гэж ойлгож яаж шингээж авч байгаагаас нь шалтаалах. Багахан цээжлэсэн ч хэсэг л байдаг л байх. Тийм байхад л өөрийгөө л мэдэж бусад нь бол цээжлэсэн гэх нь шаал инээдтэй байна. Өөрөө тэгээд цээжлээд байдаггүй л байлтай



Сүр Сүр ☺

 Сүртэй ярьна гэхдээ сүртэй боддоггүй юм шүү. Сүртэйгээр бас уран зохиомж нэмээд яривал зүгээр л кайфтай санагдаад байдаг л даа. Гэвч хэнд ч гэмгүй юмыг л тэгэж дэвэргэдэг.
   Эсвэл сүржигнэх ёстой юман дээр юу ч болоогүй юм шиг, цаг агаар яриж байгаа юм шиг хээв нэг яриад сууж байдаг. Яагаад ингэж зөрүүлэх дуртай юм болоо?? ☺
   
   ....Чухал байх ёстой юм дээрээ жинхэнэ чухал царайлсан шиг чухал царайлах ёстой, бусад дээр нь хөнгөн хөгжилтэй л байвал гоё гэж боддог юмаа. Тэрэнтэй ч холбоотой юм уу үгүй ч юм уу. Нээх мэдрэмж муутай марзан хошигноод л байгаа царай нь тэр ч юмуу хха :P





Comments

Popular posts from this blog

Монголын хуримлах ёсон

Найр найрын дундаас хамгийн халуун дотно, сүр жавхлантай, чухал билэгдэлтэй бөгөөд насан туршид ганц удаа тэмдэглэдэг нь хурим юм. Хэдийгээр хоёр талын сүйт бүсгүй, хархүү хоёр ёс заншил дагадаггүй байсан ч, өөрийн болон хадмын талын эцэг эх, уригдах зочид, монгол уламжлалаа хүндэтгэн хуримыг жамынх нь дагуу ёслол төгөлдөр гүйцэтгэх нь зөв юм. Хуримын цайллага хэрхэн болсноор залуу хосын амьдралын цаашдын зам мөрийг тодорхойлдог монгол ёс заншил өнөөдөр ч хадгалагдсаар байгаа. Доор өгүүлсэн ёс заншлыг хот газар бүгдийг нь үйлдэх боломжгүй учраас, заримыг нь орлуулан ёслож болно. Бэр болон хүргэн шинжих ёс Монголчууд эрт үеэс охиноо хадамд гаргахын өмнө хүргэн болох хүнээ шинжиж сайн хань болох хүн мөн үү гэдгийг урьдчилан мэдэцгээдэг байжээ. Айл гэрийн сүлд, өмөг түшиг болсоор ирсэн эзэн хүний таван шинж байдаг. Алсын хараатай, холч ухаантай, өршөөнгүй сэтгэлтэй, эв найртай, эрхэмсэг ёсыг сахиж чадвал өрх гэрийн эзэн болж чадна гэж үздэг. Хүүхний эцэг эх ивээл жилтэй хүнийг с...

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

ТИТЭМ ҮГ - “Зориг Эс Хүрвэл Ухаан Эс Хүрнэ”

  Монголын хүүхэд залуус бүгдээрээ суу билэгтэн болж чадахгүй ч сурч мэдсэн, ажилсаг бүтээлч, зөв хүн байж лавтай чадна. Аливаа зүйлийг бүтээхэд биеэ мэдэх мэдэл, өөртөө итгэх итгэл, эр зориг хэрэгтэй. “Биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал” гэсэн монгол үг бий. Биеэ мэдэх гэдэг нь бүтээх үйлс, хүрэх зорилгоо ухаандаа бодон тунгааж, сэтгэлдээ мэдэрч, тэр бүгдээ бүтээх өөрийн чадал бололцоондоо гүн бат итгэх, улмаар эргэлт буцалтгүй итгэл үнэмшил болгох хувь хүний чадвар юм. “Биеэ мэдэж, бяраа таних”-ыг өвөг дээдэс бидэнд сургамжлан захисан. Энэ нь биеийн бярыг хэлэхээсээ ухааны бядаа танихыг илүүтэй бодсон хэллэг юм. Тэгээд ч биеийн бөхөөр нэгийг давна, ухааны бөхөөр олныг давна гэж хэлэлцэж ирсэн нь эрдэм ухааныг эрхэмлэх гүн гүнзгий утга агуулгатай билэг сургаал билээ. Өөртөө итгэх гэдэг нь өөрийн хүчиндээ итгэх ухаан чадал, сэтгэлийн тэнхээ, үйлдлийн даац билээ. Сурах, бүтээх чамбай хүсэл төрж, даацтай зорилго өмнөө тавьсан бол түүнийхээ төгс үр дүнг үзэх өөрийн итгэл гуй...