Skip to main content

Хайрлах...

   Гайхалтай сайхан хайрыг олж тэрхүү хайрыг яг тэр шинэхэн халуухан хэвээр нь насан туршдаа хадгадгалж хамгаалж явмаар бна уу? Тэгвэл энэ бичвэр таньд хэрэг болохуйц санаа байж мэдэх юм. Өнөөдрийг хүртэл өөрийн олж мэдсэн дуулсан зүйлсээ цэгцлэх гээд үзье.

Хайрыг би асаж буй ил галтай зүйрлэх дуртай. Их төстэй юм шиг санагддаг юм. Гал асалтын өөр өөр үе шатууд ХАЙРанд ч бас байдаг юм шиг ажиглагддаг.

Хүмүүсийн мэддэг хайрын үндсэн доорх гурван үе шат байдаг болов уу

  1.  Сохортлоо дурлах үе 
  2.  Хэн хэнээ таних үе 
  3. Дасаж ижилсэх үе


1, "Сохортлоо дурлах" энэ үеийг хүмүүс сайн мэддэг. Галзуу мэт дурласан үе, хайртай хүнээс нь өөр юу ч харагдахгүй болж, элдэв сул тал, бусад бүх зүйлийн тухай түй ч бодохгүй, зүгээр өөрийн болгосон нь, хамт байх нь чухал санагдах үе. Өөрөөр хэлбэл дүрэлзэн асаж эхлэж бүй үе.

2. "Таниж байх" энэ хамгийн чухал хандах ёстой үе. Насаараа өөртөө дурлуулж байх уу? үгүй юу? гэдэгээ шийднэ. Хэн хэнийхээ халуухан сэтгэлд ус хийчихэлгүйгээр уужуухан байж хэн хэнээ гүн гүнзгийгээр зөвөөр өчүүхэн ч эргэлзээ байхгүй болтол нь ойлгуулах ёстой.

 Энэ үед ихэвчлэн анхны хүүхэд төрсөн байдаг ба маргаан үл ойлголцол гарч эхлэдэг  Энэхүү маргааны гол үндэс нь бие биенээ таних ойлгох гэсэн нөгөө л хүсэл юм. Уурлаж хашгираад ч хамаагүй бие биенээ таних гэж байгаа л нэг арга юм. Заавал ингэж муухай аргаар танихгүй өөрөөр байх боломжтой гэдгийг сана.

  "Хэдий ширүүхэн маргаан болж өндөрлөсөн ч дараа нь хайрлаад эвтэй найртай дотно найрсаг тайван байх үедээ хэн хэний дотоод сэтгэл рүү гүн шагайж яг хаана юун дээрээс яагаад маргасан шалтгаанаа уг үндэсээр нь олж тасдан хаях ёстой.      Тэгэхгүйгээр тайвширсан болохоороо худлаа буулт хийж нэг нь бурууг үүрч нөхцөл байдлыг хөнгөнөөр хаагаад байвал дараа дараагийн маргаан шилээ дараад л хүлээж байгаа гэсэн үг."

    Хайрын гал асаж байдаг тул хурдан эвлэрдэг.
Иймэрхүү маягаар гүн гүнзгий ойлголцох гэж их олон жилийг маргаантай өнгөрөөх нь харамсалтай.

3, Ингээд ч хамаагүй тэсээд хэдэн жил амьдраад ирэхээр аяндаа хэрүүл маргаангүй болж ирэхийг нь  "дасаж ижилсэх" гэдэг байх.
   Энэ хүн ямар хүн бэ? яаж харицах ёстой вэ? юуг яаж хүлээж авдаг, хаанаа илүү эмзэг? гээд л олон  олон зүйл дээр эвцэлдэж тухай бүрт нь тохирсон хариу үзүүлдэг болоод ирнэ. Ёстой дотор чинь орсон юм шиг мэднэ гэдэг болоод ирж байнаа л гэсэн үг. Энэ үед харилцаа илүү хялбар болоод харцаараа ойлголцоно доо бараг.

 Энэ үед ирэхэд хүмүүсийн гал халуун хайрын дөл бөхөж цогшмол байдалд орчихсон байдаг.
Аргагүй шүү дээ биесээ бүрэн таних гэж тэгэж их зөрчилд орж байх бүртээ зучил нэмээгүйн гай.


    Иймээс л хайрлаж дурлаж шохоорхож үерхэж нөхөрлөж байхдаа хэн хэнээ гүн гүнзгий таниж мэдэхийг зориж, тэр хүний ертөнцөөр бүрэн гүйцэт аялж, жижиг гэлтүй үл ойлголцлыг уг үндэсээр нь ойлголцохыг тэмүүлж, хангалттай их цагийг ярилцахад зарцуулж байх нь зүйтэй юм.



"Хүнд өөрийгөө бүрэн дүүрэн, гүн гүнзгий, тув тунгалаг ойлгуулахын тулд юун түрүүнд өөрөө өөрийгөө бүрэн гүйцэт, гүн гүнзгий, тув тунгалагаар мэддэг болох ёстой юм шүү."

Үүний тулд би ч бас дотоод ертөнцрүүгээ эрэл хайгуул хийж яваа нэгэн юм.  



.

Comments

Popular posts from this blog

Монголын хуримлах ёсон

Найр найрын дундаас хамгийн халуун дотно, сүр жавхлантай, чухал билэгдэлтэй бөгөөд насан туршид ганц удаа тэмдэглэдэг нь хурим юм. Хэдийгээр хоёр талын сүйт бүсгүй, хархүү хоёр ёс заншил дагадаггүй байсан ч, өөрийн болон хадмын талын эцэг эх, уригдах зочид, монгол уламжлалаа хүндэтгэн хуримыг жамынх нь дагуу ёслол төгөлдөр гүйцэтгэх нь зөв юм. Хуримын цайллага хэрхэн болсноор залуу хосын амьдралын цаашдын зам мөрийг тодорхойлдог монгол ёс заншил өнөөдөр ч хадгалагдсаар байгаа. Доор өгүүлсэн ёс заншлыг хот газар бүгдийг нь үйлдэх боломжгүй учраас, заримыг нь орлуулан ёслож болно. Бэр болон хүргэн шинжих ёс Монголчууд эрт үеэс охиноо хадамд гаргахын өмнө хүргэн болох хүнээ шинжиж сайн хань болох хүн мөн үү гэдгийг урьдчилан мэдэцгээдэг байжээ. Айл гэрийн сүлд, өмөг түшиг болсоор ирсэн эзэн хүний таван шинж байдаг. Алсын хараатай, холч ухаантай, өршөөнгүй сэтгэлтэй, эв найртай, эрхэмсэг ёсыг сахиж чадвал өрх гэрийн эзэн болж чадна гэж үздэг. Хүүхний эцэг эх ивээл жилтэй хүнийг с...

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

ТИТЭМ ҮГ - “Зориг Эс Хүрвэл Ухаан Эс Хүрнэ”

  Монголын хүүхэд залуус бүгдээрээ суу билэгтэн болж чадахгүй ч сурч мэдсэн, ажилсаг бүтээлч, зөв хүн байж лавтай чадна. Аливаа зүйлийг бүтээхэд биеэ мэдэх мэдэл, өөртөө итгэх итгэл, эр зориг хэрэгтэй. “Биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал” гэсэн монгол үг бий. Биеэ мэдэх гэдэг нь бүтээх үйлс, хүрэх зорилгоо ухаандаа бодон тунгааж, сэтгэлдээ мэдэрч, тэр бүгдээ бүтээх өөрийн чадал бололцоондоо гүн бат итгэх, улмаар эргэлт буцалтгүй итгэл үнэмшил болгох хувь хүний чадвар юм. “Биеэ мэдэж, бяраа таних”-ыг өвөг дээдэс бидэнд сургамжлан захисан. Энэ нь биеийн бярыг хэлэхээсээ ухааны бядаа танихыг илүүтэй бодсон хэллэг юм. Тэгээд ч биеийн бөхөөр нэгийг давна, ухааны бөхөөр олныг давна гэж хэлэлцэж ирсэн нь эрдэм ухааныг эрхэмлэх гүн гүнзгий утга агуулгатай билэг сургаал билээ. Өөртөө итгэх гэдэг нь өөрийн хүчиндээ итгэх ухаан чадал, сэтгэлийн тэнхээ, үйлдлийн даац билээ. Сурах, бүтээх чамбай хүсэл төрж, даацтай зорилго өмнөө тавьсан бол түүнийхээ төгс үр дүнг үзэх өөрийн итгэл гуй...