Skip to main content

Сэтгэл

Сэтгэл түмэн чанартай болов уу? Баярлаж хөөрч уурлаж бухимдаж атаархаж өрөвдөж гомдож өсөлж.....гэх мэт уртаас урт төгсгөлгүй олон элдэв шид үзүүлнэ. Сэтгэлээс үнэнхүү тэр олон зүйлс гардаг гэж үү? Ямагт хувирал явагдаж байдаг химийн урвал шиг гэж үү?

Санаа зөв байхад заяа зөв.
Юун түрүүн сэтгэлээс гарах энэ бүхэн бол мэдрэмжээр илэрдэг. Таван мэдэрхүй түүндээр зургаа дахь мэдрэмж болон бодол санаа нэмэгдээд эдгээрээр дамжин бүхий л мэдрэмж төрдөг.

Мэдрэмж сэтгэл хоёр нэг зүйл яавч биш. Гэхдээ тэд хоорондоо тэс хамааралгүй зүйлүүд ч бас биш юм.

Мэдрэмж

  • янз бүр өссөн орчин аж байдлаас хамаараад тогтох
  • хэн нэгнийг дагах
  • тухайн нөхцөл байдлаас хамаарах


Ер нь тогтворгүй ихэвчлэн хөдөлгөөнд оршдог.

Сэтгэл болон Оюун ухаан бол харин дээрх бүгдэд хариу өгч яаж илрэхийг нь удирддаг.


   Хүний сэтгэл өөрийн мөн чанараа хэзээ ч үл алдна. Хэрвээ тиймгүйсэн бол уур гарна гомдол тайлагдана тайван амгалан болно гэдэг ойлголт байхгүй. Нэг уурлаж нэг гомдсон бол тэр чигтээ л тэр төлвөө л хадгалах байсан биз. Муухай буруу сэтгэлийн хөдлөл байдаг ч гэсэн тэр бүхэн арилж эргэн амгалан тайван болдог.


   Элдэв бохиргүй, ЦАВ ЦАГААН, тув тунгалаг мөн чанартай зүйл бол Сэтгэл юм.  Голын усыг хичнээн булингартуулсан ч тэр эргээд л тунгалаг болдог. Яг үүн лүгээ бид уурлаж бухамдаж гомдож хамаг муухайгаар аашласан ч энэ бүхэн цаг хугацаны завсар л оршдог. Хэзээ ирэх хэзээ явах  хугацаа нь л ялгаатай.


Үлгэрлэвэл. Цав цагаахан маш бат бөх тунгалаг бөмбөлөг. Харин мэдрэмж сэтгэлийн хөдлөлүүд бол булигартай ус. Ямар ч усанд хийсэн бай бөмбөлөг хэзээ ч хувирахгүй юм. Усны булингарт автаад хэсэгтээ харагдахгүй байж болох ч тэр булингар тунахыг хүлээгээд л яг л хэвээрээ тэр дунд байж л байгаа.

Бид муухай аашлах үед сэтгэлийн сайхан харагдаггүй нь ийм л учиртай. Хэдий харагдахгүй байгаа ч гэсэн тэр дунд тийм ариухан зүйл байгааг мэдээд булингар тунатал хэсэг хугацаанд хүлээх л хэрэгтэй. Тэгэхгүйгээр улам хутгаад байвал чи тэр сайхныг нь мөд олж харж чадахгүй л болно.

 Тэрүүхэн тэр үеийн булингартсан  сэтгэл хөөрлөөр дүгнэхгүйгээр хүнийг тийм ариухан элдэв бохиргүй, ЦАВ ЦАГААН, тув тунгалаг мөн чанартай  Сэтгэлтэй гэдгийг нь бат ойлгож итгэх нь л чухал.Тэгэж чадвал Цувж уурлаж Цугтаа инээ гэдэг зарчимаар л явахад болно доо болно.




Comments

Popular posts from this blog

Монголын хуримлах ёсон

Найр найрын дундаас хамгийн халуун дотно, сүр жавхлантай, чухал билэгдэлтэй бөгөөд насан туршид ганц удаа тэмдэглэдэг нь хурим юм. Хэдийгээр хоёр талын сүйт бүсгүй, хархүү хоёр ёс заншил дагадаггүй байсан ч, өөрийн болон хадмын талын эцэг эх, уригдах зочид, монгол уламжлалаа хүндэтгэн хуримыг жамынх нь дагуу ёслол төгөлдөр гүйцэтгэх нь зөв юм. Хуримын цайллага хэрхэн болсноор залуу хосын амьдралын цаашдын зам мөрийг тодорхойлдог монгол ёс заншил өнөөдөр ч хадгалагдсаар байгаа. Доор өгүүлсэн ёс заншлыг хот газар бүгдийг нь үйлдэх боломжгүй учраас, заримыг нь орлуулан ёслож болно. Бэр болон хүргэн шинжих ёс Монголчууд эрт үеэс охиноо хадамд гаргахын өмнө хүргэн болох хүнээ шинжиж сайн хань болох хүн мөн үү гэдгийг урьдчилан мэдэцгээдэг байжээ. Айл гэрийн сүлд, өмөг түшиг болсоор ирсэн эзэн хүний таван шинж байдаг. Алсын хараатай, холч ухаантай, өршөөнгүй сэтгэлтэй, эв найртай, эрхэмсэг ёсыг сахиж чадвал өрх гэрийн эзэн болж чадна гэж үздэг. Хүүхний эцэг эх ивээл жилтэй хүнийг с...

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

ТИТЭМ ҮГ - “Зориг Эс Хүрвэл Ухаан Эс Хүрнэ”

  Монголын хүүхэд залуус бүгдээрээ суу билэгтэн болж чадахгүй ч сурч мэдсэн, ажилсаг бүтээлч, зөв хүн байж лавтай чадна. Аливаа зүйлийг бүтээхэд биеэ мэдэх мэдэл, өөртөө итгэх итгэл, эр зориг хэрэгтэй. “Биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал” гэсэн монгол үг бий. Биеэ мэдэх гэдэг нь бүтээх үйлс, хүрэх зорилгоо ухаандаа бодон тунгааж, сэтгэлдээ мэдэрч, тэр бүгдээ бүтээх өөрийн чадал бололцоондоо гүн бат итгэх, улмаар эргэлт буцалтгүй итгэл үнэмшил болгох хувь хүний чадвар юм. “Биеэ мэдэж, бяраа таних”-ыг өвөг дээдэс бидэнд сургамжлан захисан. Энэ нь биеийн бярыг хэлэхээсээ ухааны бядаа танихыг илүүтэй бодсон хэллэг юм. Тэгээд ч биеийн бөхөөр нэгийг давна, ухааны бөхөөр олныг давна гэж хэлэлцэж ирсэн нь эрдэм ухааныг эрхэмлэх гүн гүнзгий утга агуулгатай билэг сургаал билээ. Өөртөө итгэх гэдэг нь өөрийн хүчиндээ итгэх ухаан чадал, сэтгэлийн тэнхээ, үйлдлийн даац билээ. Сурах, бүтээх чамбай хүсэл төрж, даацтай зорилго өмнөө тавьсан бол түүнийхээ төгс үр дүнг үзэх өөрийн итгэл гуй...